| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00156/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 179
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст, 1-р багт оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Лхагвасүрэн, /РД:НЛ89033160/,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст, 1-р багт оршин суух Харчин овогт Оргилмаагийн Бат-Эрдэнэ, /РД: КН88080112/
А.Лхагвасүрэнгийн нэхэмжпэлтэй, О.Бат-Эрдэнэд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжпэлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч А.Лхагвасүрэн, хариуцагч О.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: “2007 онд хамт амьдраад 2008 онд Дэлгэрдорж гэдэг хүүтэй болсон. 2010 онд салсан. Иймээс О.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Оргилмаа овогтой Бат-Эрдэнэ миний бие 1988 оны 08 дугаар сарын01-нд төрсөн. 2007 онд оюутан байхдаа Лхагвасүрэн гэдэг хүнтэй гэр бүл болж 2008 оны 11 сард хүүтэй болсон. Сургуулиа төгсөөд Цогтцэций сумын “Эрдэнэс тавантолгой” ХХК-д уулын мастерийн ажил эрхэлж байхдаа эхнэр хүүхдээ авчирсан. 2010 оны 10 сард миний эхнэр Лхагвасүрэн Төв аймаг руу хүүгээ аав ээждээ аваачиж өгөөд эргэж ирж ажил хийнэ гээд явсан боловч эргэж ирээгүй сураггүй болсон. Гэтэл 2012 онд манай сумын хөдөөний малчин хүнтэй гэр бүл болж хүүхэд гаргаад одоо хамт амьдарч байгаа. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх хөрөнгөгүй байгаа тул хүүхдийн тэтгэмжийг өгч чадахгүй байгаа. Би ажил төрөлд ороод өөрийн бололцоотой болохоор нэхэмжилсэн мөнгийг дансанд нь шилжүүлж байх болно” гэжээ.
Нэхэмжлэгч А.Лхагвасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, Эвлэрэх боломж байхгүй. Би Бат-Эрдэнэтэй 2007 онд хамт амьдраад 2008 онд Дэлгэрдорж гэдэг хүүтэй болсон. Бид 2010 онд салсан. Иймээс О.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжпэл гаргасан. Би одоо өөр гэр бүлтэй болсон” гэв.
Хариуцагч О.Бат-Эрдэнэ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Би мөн өөр гэр бүлтэй болсон” гэв.
Хэрэгт авагдсан нэхэмжпэгч А.Лхагвасүрэнгийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч бага эмч Д.Мягмарын тодорхойлолт, 2008 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн хүү Дэлгэрдоржийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагч О.Бат-Эрдэний иргэний үнэмлэхний хуулбар, түүний шүүхэд өгсөн тайлбар зэргийг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжпэгч А.Лхагвасүрэн нь О.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргажээ.
Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрдорж нь 2008 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Харчин овогт Оргилмаагийн Бат-Эрдэнэ болох нь нэхэмжпэгч А.Лхагвасүрэнгийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч О.Бат-Эрдэний шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар О.Бат-Эрдэнэ нь хүү Дэлгэрдоржийг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Ү.Нандин-Эрдэнэд сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18- нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч О.Бат- Эрдэнээс гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.
2016 онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г тогтоох тухай Монгол Улсын үндэсний статистикийн хорооны даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн А/106 тушаалын хавсралтад зааснаар Өмнөговь аймгийн хүн амын амьжиргааны доод түвшинг 163000 төгрөг байхаар тогтоосон байна. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжпэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч А.Лхагвасүрэнгийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Бат-Эрдэнэ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн ' хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 978000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 28022 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Бат-Эрдэнээс 28022 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 26-ны төрсөн хүү Боржигон овогт Лхагвасүрэнгийн Дэлгэрдорж /КЛ08312615/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Харчин овогт Оргилмаагийн Бат-Эрдэнээс тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Бат-Эрдэнээс 28022 төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА