| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01151/И |
| Дугаар | 138/ШШ2016/01091 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2016/01091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй
“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм
Нэхэмжлэгч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* миний бие 1984 онд Налайхын Түлш Эрчим Хүч геологийн ТМС-ийн дизель машинистын ангийг төгсөөд 1984 оны 6 сарын 18-ны өдрөөс Дорнод аймгийн Геологийн удирдах газарт дизельчнээр ажилд орж 1994 оныг дуустал ажилласан. Гэтэл анх ажилд томилсон Геологи, Уул Уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дорнод геологийн экспидицийн даргын 1984 оны 6 сарын 22-ны өдрийн 73 тоот тушаалд миний овгийг Алагаагийн ******* гэж буруу бичсэн байна. Миний бие хөдөлмөрийн хүнд нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа болно. Иймд 73 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор тус шүүхэд хандаж, ажилд орсон тушаалын /бичиг баримтын/ жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох хүсэлт ирүүлжээ.
БНМАУ Геологи, Уул Уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дорнодын геологийн экспидицийн даргын 1984 оны 6 сарын 22-ны өдрийн “ажилд авах тухай” 73 дугаартай тушаалд ******* *******ийн эцгийн нэрийг Алагаагийн ******* гэж зөрүүтэй бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хуралдаанд гаргасан тайлбар, түүний иргэний үнэмлэхний хуулбар, 075916 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий Улсын бүртгэлийн төв архиваас ирүүлсэн 102/011970 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудаар дээрх маргаж буй тушаалд түүний эцгийн нэрийг ******* ******* гэхийг Алагаагийн ******* гэж зөрүүтэй бичсэн болох нь тогтоогдож байна.
Иймээс БНМАУ Геологи, Уул Уурхайн үйлдвэрийн яамны харьяа Дорнодын геологийн экспидицийн даргын 1984 оны 6 сарын 22-ны өдрийн “ажилд авах тухай” 73 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118- д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Алагаагийн ******* гэх нэрээр гарсан БНМАУ Геологи, Уул уурхайн яамны харьяа Дорнодын геологийн экспидицийн даргын 1984 оны 6 сарын 22-ны өдрийн “ажилд авах тухай “ 73 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
5. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ