Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2016/01098

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

 

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,   

 

Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын тоотод оршин суух /РД:/, овогт *******т холбогдох

 

“5275000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* сумын шүүхийн 2013 оны 6 сарын 21-ний өдрийн 367 тоот шийдвэрээр *******аас охин А.Ариунаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Гэтэл ******* охиндоо огт тэтгэлэг төлөөгүй. Охин маань 2016 оны 8 сарын 3-нд 18 нас хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 2016 оны 7 сарын 25-ны өдөр очиход манайх хэдхэн хоногийн тэтгэлгийг л гаргуулна. Харин аваагүй тэтгэлгийг бид одоо авч өгөх боломжгүй гэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 6 сараас 2016 оны 8 сарын 3-ыг хүртэл сар бүр тэтгэлэг авах ёстой байтал нийт 610000 төгрөг л төлсөн. Иймд нийт төлвөл зохих 5275000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлийн шаардлагаас 4374600 төгрөгөөс татгалзаж үлдэж байгаа 12 сарын тэтгэлэг болох 900400 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 5275000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******  5275000  төгрөг нэхэмжилснээс 900400 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч *******  нь 900400 төгрөгийг төлөхөөр  тохиролцон зохигч талууд  эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* *******д хариуцагч ******* нь 900400 төгрөг төлөхөөр зохигч талууд  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 13080 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                    

ШҮҮГЧ                               Ш.АЛТАНЦЭЦЭГ