Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0014

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын 2-р баг 22-07 тоотод оршин суух овогт ******* /РД:/  хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, хүсэлт гаргагч  ******* нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч *******  шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

Би ******* 2010 онд танилцаад хамт амьдарч байгаад би жирэмсэн болсон. Тэгээд бид хоорондоо муудалцаад ******* гэрээсээ яваад одоо ямар ч холбоо байхгүй болсон. Иймд би энэ хүнийг олж хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө 9 сард над руу ярьсан утсаар ярихдаа намайг дарамтлаад байдаг. Түүнээс хойш холбоо барьж чадаагүй. Намайг жирэмсэн болсныг аав, ээждээ хүртэл хэлээгүй байсан. Аав ээждээ миний талаар дандаа буруугаар хэлдэг байсан юм байна лээ. Би аав ээжтэй нь ярихаар чи мөнгө нэхэх болохоороо л утсаар ярьдаг гэж хэлсэн. Гэрийнхэндээ надаас салаад ирсэн гэж хэлсэн юм шиг байна лээ. Гэрээсээ явснаас хойш хэсэг холбоотой байсан. Одоо холбоо тасарсан.  Иймд  *******ын *******ийг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.           

            Шүүх хуралдаанд  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ийн гэрэл зураг, зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь :

            Шүүх *******н  хүсэлтийг хангах үндэслэлтэй  гэж үзлээ.

            ******* нь М.******* хамтран амьдарч байх хугацаанд жирэмсэн болж 2016 оны 06 дугаар сарын 17 ний өдөр  тэдний дундаас хүү төрсөн байна.  *******г жирэмсэн болсноос нь хойш *******  сураггүй алга болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй болсон нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн  2016 оны 09-р сарын 22-ны өдрийн 733 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

             Иймд  *******ын *******ийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг  тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            *******ийн аав ******* /утас *******/, ээж *************   нар нь , тоотод оршин суудаг  гэж ******* тайлбар гаргасан болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******н  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  орон нутгийн орлого болгох нь зүйтэй.            

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                 

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан *******ын *******ийг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.

            2.Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  *******   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА