Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 76

 

                             

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Э.*******, түүний  өмгөөлөгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

             Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох, эрүүгийн 3 дугаартай, 178/2020/0082/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04  сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 сарын 27-ны өдөр  хянан хэлэлцэв.

                        

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ :

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн  Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Буурлууд хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Г.*******ын эзэмшлийн “HUAWEI Y5” маркын шаргал өнгөтэй гар утсыг илээр, хүч хэрэгдэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Г.*******д 349000 төгрөгийн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлээр... “HUAWEI Y5” гэсэн гар утсанд үзлэг хийж, аас хураан авч, хохирогч Г.*******д хүлээлгэн өгсөн, тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн  10-12 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч өгсөн...Би 2020 оны 02 дугаар сарын 26-ны орой  э гэдэг дүүгийндээ байж байгаад гараад гэрлүүгээ  Буурлууд дэлгүүрийн ойролцоо явж байтал нэг өндөрдүүхэн залуу надруу ирээд “ахаа та утсаараа нэг яриулаач” гэж миний утсыг гуйж аваад зугатсан юм. Би архи уусан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэгээд би араас нь орилоод чамайг таньж байна шүү гээд хоцорсон юм. Тэгээд алхсаар байгаад гэртээ ирээд унтсан. Миний гар утас “HUAWEI Y5” нэртэй гар утас байсан. Уг утсыг Ховд аймгийн Мобикомын салбараас 2017 онд шинээр нь 400000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Шаргалдуу өнгөтэй, шилэн наалт нь хагарсан утас байсан. Ажиллагаа хэвийн, дэлгэц дээр ямар нэгэн код байхгүй байсан.Намайг зодож цохисон асуудал байхгүй. Зүгээр алхаж явахад та утсаараа нэг яриулаач гээд гуйж аваад утсаар ярьж байгаад зугатсан юм. Надаас өндөрдүү, малгайгүй, буржигардуу үстэй залуу байсан. Миний утсыг олсон байна баярлалаа. Надад одоо ямар нэгэн  гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл алга...гэх мэдүүлэг / хх-ийн 16-18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ын өгсөн...Би Э.******* гэх залуугаас гар утас 30000 төгрөгөөр худалдан авсан боловч тэр  утас нь  “дээрэм  хийж  авсан утас байсан “ гээд цагдаагаа хураагаад авсан. Би Э.*******д өгсөн 30000 төгрөгөө нэхэмжилж байна. Би *******, , нарын хамт байхад Э.*******эс 2020.02.29-ний өглөө 10 цагийн үед шаргал өнгийн “HUAWEI Y5” маркийн гар утас худалдаж авсан. Тэр өдөр 09 цагийн үед ын дугаараас миний *** дугаарлуу дохихоор нь би эргүүлээд запгахад утас аваад “ хаана байна,  юу хийж байна” гэхээр нь  хийсэн юмгүй гэртээ байна гэхэд утас  авах юмуу гэж асуусан.  Ямар утас юм бэ гэхэд  “HUAWEI Y5” гэдэг утас байна 50000 төгрөгөөр зарна гэхээр нь надад 50000 төгрөг алга, харъяа аваад ир, надад 20000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ байж байхад дахиж А.ын дугаараас миний дугаар луу дохихоор нь би эргүүлээд залгахад “гараад ир, танай доод өнцөг дээр  ирчихлээ” гэхээр нь би гарахад доод талын худаг дээр ирчихсэн байсан юм. Тэгээд би уг утсыг авч харахад унтарчихсан байхаар нь гэрлүү авч ороод цэцэглээд асааж үзээд буцаж гарч ирээд 50000 байхгүй байна 30000 байна гэхэд  за наадах мөнгөөрөө ав гээд бид наймаа хийсэн юм. Э.Ган-эрдэнэ надад манай ахын утас гэж хэлсэн. Тэр үед хэлэхдээ өчигдөр орой чамтай сугадалцаад явж байсан хүн мөн үү гэж Э.*******ээс асуухад Э.Ган-эрдэнэ тиймээ гэж хэлсэн. Би утсыг авахдаа ямар нэгэн байдлаар хулгай, дээрмийн утас биш биз гэж асуусан. Ямар нэгэн тийм асуудал байхгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 20-21,34-36-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ын  гэрчээр өгсөн...Манай нөхөр Г.******* 2020 оны 02 дугаар сарын 26-ны  шөнө ирсэн. Тухайн үед би цаг анзаарч хараагүй юм. Бараг шөнө 00 цагийн орчим ирсэн.  Тухайн үед манай нөхөр хэлэхдээ “миний гар утсыг хүн аваад явчихлаа. Утсаар ярьчихаад өгье гээд аваад зугатсан” гэж хэлсэн. Гэртээ алхаад ирсэн бага зэрэг согтуу байсан. Зодож цохисон гэх зүйл байгаагүй. 2017 онд би өөрийн нэр дээр Мобикомоос авсан. Манай нөхер барьж байсан. Миний гар утас “HUAWEI Y5”   нэртэй гар утас байсан. Шаргалдуу өнгөтэй, шилэн наалт нь жаахан салсан байсан. Ажиллагаа хэвийн, дэлгэц дээр ямар нэгэн код байхгүй байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 25-27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд А.ын гэрчээр өгсөн... 2020.02.27-ны өдөр манай гэрт болон Э.******* нар ирсэн.  Саарал өнгийн гар утастай ирээд 30000 төгрөгөөр зарна гэхээр нь би ээждээ үзүүлэхэд мөнгө байхгүй болохоор болисон юм. Тэгээд бид гэрээс гараад Э.Ган-Эрдэнийд очоод гэдэг залуу руу утсаар яриад зарахаар болоод тоглоомтой гудманд авч ирж өгөөд 30000 төгрөгөөр зараад архи авч уусан. Тухайн үед Э.******* нь Буурлууд дэлгүүрийн мухраас олж авлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 28-30-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд ийн гэрчээр өгсөн... Э.Ган- Эрдэнэ нь манай гэрт 2020.02.26-ны орой ирж хоносон. Тухайн үед сааралдуу өнгөтэй гар утастай байсан.Тэгээд би асуухад олж авсан гэж хэлж байсан. Э.*******  нь  “Буурлууд дэлгүүрийн мухраас олж авлаа” гэж хэлсэн. Ээжийн *** дугаарын утасруу Э.Ган-эрдэнэ *** дугаараас залгасан. Тухайн утсыг 2020 оны 02 сарын 27-ны өдөр Тоглоомны гудамны ард байдаг гэдэг залууд 30000 төгрөгөө зарсан юм. Олж авсан утас гэж хэлээд зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020.02.26-ны орой 21 цагийн үед би тэй гэрийнх нь доод талын Буурлууд дэлгүүрийн ард тааралдахад Ж. ахыг согтуу байхад нь хүргэж өгөх гээд явж байсан. Тэр хоёроос салаад  Буурлууд дэлгүүрийн үүдээр хойшоо чиглээд явж байхад  утсаар ярьсан нэг хүн явж байсан. Тэр хүн надаас “би хаана явж байна” гэж асуухаар нь би утсыг нь авч нөгөө хүнд нь  энэ хүн Буурлууд дэлгүүрийн хажууд явж байна гэж хэлчихээд тэр хүн согтуу байсан болохоор утсыг аваад доош чиглээд зугатсан юм. Тэгээд би доор нэг гудманд зогсож байгаад эргээд очиход тэр хүн явчихсан байсан.  Намайг  ийн гзрт ороход  ээж нь надад цай хийж өгсөн. Тэгээд би 00 орох үедээ ийн *** дугаарын утасруу ярьж хэзээ ирэх юм вэ, ээж чинь санаа зовоод байна гэхэд одоо удахгүй очлоо гэсэн юм. Тэгээд байж байтал ахтай хамт ирсэн. Тэгээд бид 2 ийнд унтаад ах явсан. Тэгээд маргааш өглөө нь эрт босоод Батдорж ахынд очиж цай уучихаад буцаад гэртээ ирээд гэрээ цэвэрлэсэн. Дараа нь ийн гэрт ороод цай уучихаад бид 2 гэрээс гараад Цэнгэлдэх хүрээлэнгийн доод талд байдаг А. гэдэг найзындаа очсон. Би нөгөө утсаа гаргаж ирээд А.ад үзүүлээд би олж авсан юм 30000 төгрөгөнд зарна шүү гэхэд А. ээждээ оруулж үзүүлээд гарч ирээд ээж авахгүй гэж байна гэсэн. Бид 3 хамт урагшаа манай гэрлүү алхаад манай гэрт ирээд А.ын утаснаас ийн руу залгаад утас авах уу гэхэд хэд юм бэ гэхээр нь 50000 гэхэд, мөнгө хүрэхгүй байна гээд 30000 төгрөгөөр зарахаар болсон. Тоглоомтой гудманд аваад  үзье гэхээр нь бид 3 гэрээс гарч алхаад гийн гэрийн доод талын худган дээр очиход гарч ирж утас авч гэрлүүгээ орчихоод гарч ирээд 30000 төгрөг надад өгсөн юм. Тэгээд тэр 30000 төгрөгийг би аваад хойд талын дэлгүүр ороод 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад Соёолон дэлгүүрийн орчим уусан юм. Би тэр хоёрт  Буурлууд дэлгүүрийн хажууд хэвтэж байхад нь олж авсан гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Би тухайн утсыг маргааш өглөө нь 7 цагийн үед унтраасан юм. Би тэр утсыг авч явснаасаа хойш *****  зэрэг дугаарууд руу ярьсан. Би өөрөө утасгүй байсан болохоор, уг утсыг баръя гэж бодоод аваад зугатсан. Би согтуу байсан гэхдээ болсон асуудлыг санаж байна. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна.Тэр хүн надаас миний байгаа газрыг заагаад өгөөч гэж утсаа өөрөө өгөхөөр нь би авч зугатсан юм. Би өөрөөс нь булааж авсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг

Гар утас үнэлсэн тухай шинжээчийн ... “HUAWEI Y5” маркын гар утас- 349000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 44 дүгээр хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ...******* овогт ******* ******* нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт /хх-ийн 68-рт /...зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

2020 оны 02 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн  Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Буурлууд хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Г.******* нь согтуу “ хаана явж байна вэ” гээд  утсаар яриад явж байх үед нь   шүүгдэгч Э.Ган- Эрдэнэ нь утсыг нь авч “ нөгөө хүнд нь Буурлууд дэлгүүрийн дэргэд явж  байна “ гэж хэлээд Г.*******ын гар утсыг буцаан өгөлгүй авч зугтаан, найз ийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь д Буурлууд дэлгүүрийн дэргэдээс  гар утас олж авсан, зармаар байна гэж хэлэхэд  А. нарын хамт д  30000 төгрөгөөр зарсан, гурвуулаа нийлж архи авч ууцгаасан,  хохирогч Г.******* нь гар утсаа алдсан талаараа  Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч аас “HUAWEI Y5” маркын  Г.*******ын бусдад булаалгасан  гар утсыг хураан авч, хохирогч Г.*******д хүлээлгэн өгсөн хэргийн үйл  баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Буурлууд хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Г.*******ын эзэмшлийн “HUAWEI Y5” маркын шаргал өнгөтэй гар утсыг илээр, хүч хэрэгдэхгүйгээр хууль бусаар авч иргэн Г.*******д 349000 төгрөгийн хохирол  учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан...бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан ... гэх гэмт хэргийн шинжийг   хангаж байна.

Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн  үйлдсэн дээрхи гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ын өгсөн...Миний утсыг олсон байна баярлалаа. Надад одоо ямар нэгэн байдлаар гомдол, санал, хүсэлт, нэхэмжилэх зүйл алга.../хх-ийн 16-18-рт/...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Э.Ган- Эрдэнэ нь  30000 төгрөгний хохирлыг төлсөн нь үнэн...гэх тодорхойлолтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Э.Ган- Эрдэнэ нь  төлөх төлбөргүй байна.

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйдсэн нь  хэргийн 68 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Буурлууд хүнсний  дэлгүүрийн ойролцоо иргэн Г.*******ын эзэмшлийн “HUAWEI Y5” маркын шаргал өнгөтэй гар утсыг илээр, хүч хэрэгдэхгүйгээр хууль бусаар авч иргэн Г.*******д 349000 төгрөгийн хохирол  учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан...гэм буруугийн санаатай хэлбэрийг бий болгожээ...гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийг согтууг далимдуулан хүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг мэдсээр байж авч зугтаасан нь  тухайн үйлдлийг хүсч үйлдсэн гэж үзэх үндэстэй.  

Хохирогчид болон иргэний нэхэмжлэгчид  учирсан хохирол  төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 02 сарын 26-ны өдрөөс 2020 оны 02 сарын 27-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн  Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Буурлууд хүнсний  дэлгүүрийн ойролцоо иргэн Г.*******ын эзэмшлийн “HUAWEI Y5” маркын шаргал өнгөтэй гар утсыг илээр, хүч хэрэгдэхгүйгээр хууль бусаар авч иргэн Г.*******д 349000 төгрөгийн хохирол  учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэстэй.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг 1 жилийн 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.*******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь  өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Шүүгдэгч Э. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа.  Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү?   гэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөлж хэлсэн дүгнэлт,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ   хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирыг төлсөн зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын  хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь бусдын  гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад зарж 30000 төгрөгний орлого олж, олсон мөнгөөрөө найз нарынхаа хамт архи авч уусан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т заасан...гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж , улсын төсөвт шилжүүлнэ...гэснийг үндэслэн  шүүгдэгч Э.Ган- Эрдэнийн гэмт үйлдэж олсон орлого 30000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

 Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д  заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг  тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд   аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

 Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Э.*******д  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Ган-Эрдэнийг  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм  буруутайд  тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Ган-Эрдэнийг хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч Э.*******эс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д  заасан...  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг шүүгдэгч Э.*******д  тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

6.Шүүгдэгч Э.*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА