Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 804

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ё” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б холбогдох эрүүгийн 2006 01515 0906 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөлд
аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
үйлчлэгч, ам бүл 2, нөхрийн хамтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо   тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Б .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-232 нийтийн байрны 6 тоотод иргэн Г.Одончимэгийг өдөр нь хүмүүстэй байхад мөнгө нэхсэн гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, цээжинд зулгарал, баруун бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.  

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /хх-13-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3522 дугаартай дүгнэлт /хх-19-20/, Г.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28-29/, иргэн Г.Одончимэгийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/, хохирогч Н.Одончимэг, яллагдагч Г.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-39-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

 Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-232 нийтийн байрны 6 тоотод иргэн Г.Одончимэгийг өдөр нь хүмүүстэй байхад мөнгө нэхсэн гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, цээжинд зулгарал, баруун бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Одончимэгийн өгсөн: “... 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 9-232 тоотод байх нийтийн байрны 06 тоот айл согтуу шуугилдаад амраахгүй байхаар нь нь би тухайн айлруу орсон юм. Би тухайн нийтийн байрны жижүүрээр ажилладаг. Тэднийд ороход тэнд амьдардагБаттогтох гэж эмэгтэй согтуу байсан. Би Баттогтохыг одоо унтаж амар хажуу айлын хүмүүс чинь унтаж амарч чадахгүй байна гэж хэлсэн чинь миний өөдөөс уурлаад Чи надаас эмэгтэйчүүдийн баярын өдрөөр баахан хүмүүстэй орж ирж мөнгө нэхсэн гээд уурлаад чи ёстой хөгийн авгай гээд миний өмсөж явсан пудволкны энгэрээс зуураад нилээд удаан ноцолдсон. Бараг 10 минут орчим надтай зууралдсан. Би өрөөндөө орж ирээд нүүрээ толинд харсан чинь миний нүүрний баруун тал, баруун нүдний орчим газарт 4-5 маажигдсан шарх, цээжинд 7-8 маажигдсан шарх үүссэн байсан. Зүүн бугалганы гадна талд хөхөрсөн байсан. Тухайн өрөөнд нь Баттогтохын нөхөр нь, Туул гээд охин нь хамт байсан. Нөхөр нь Баттогтохыг гэртээ оруулах гээд тэврээд хориглоод байсан, охин Туул нь цаана нь хүүхдээ тэврээд одоо бид нар чимээгүй боллоо, унтаж амарлаа уучлаарай гээд байсан. Баттогтохоос өөр над руу дайрсан, бмиед маань халдсан хүн байхгүй. Баттогтох надаас уучлалт гуйсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”/хх-13-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б яллагдагчаар өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуутын 9-232 тоотод байх нийтийн байрны 6 тоотод жижүүр Г.Одончимэгтэй байрны мөнгөний асуудлаас болж маргалдаад би Г.Одончимэгийг үсдэж аваад нүүрийг нь хумсаараа маажаад хэсэг хугацаанд ноцолдоод өмсөж явсан пудболкийг нь урсан. Тухайн өдөр манайд охин Туул маань Эрдэнэтээс ирээд бид нар дарс, пиво хувааж уугаад би нилээд согтсон байсан. Г.Одончимэг эмэгтэйчүүдийн баярын өдрөөр надаас байрны мөнгө өгөөрэй гэж нэхэж байсныг нь яриад тэрнээсээ болж маргалдаад согтуудаа ийм үйлдэл хийж Г.Одончимэгийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна"/хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-

ний өдрийн 3522 дугаартай дүгнэлтэд:

 

1. Г.Одончимэгийн биед баруун нүдний зовхинд цус хурал. зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, цээжинд зулгаралт, баруун бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-19-20/ гэх дүгнэлт,

 

Иргэн Г.Одончимэгийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/,

 

Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/,

 

Хохирогч Н.Одончимэг, яллагдагч Г.Б нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-39-40/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 9-232 нийтийн байрны 6 тоотод иргэн Г.Одончимэгийг өдөр нь хүмүүстэй байхад мөнгө нэхсэн гэх шалтгаанаар зодож биед нь баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацар, цээжинд зулгарал, баруун бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Одончимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ

илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС