| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0172/Э |
| Дугаар | 242 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.3., |
| Улсын яллагч | Н.Н |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 242
2020 04 22 2020/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Х.Галсандорж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
улсын яллагч Н.Нарангэрэл,
хохирогч Г.Т,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Д.От холбогдох эрүүгийн 1910023440869 дугаартай хэрэг ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Польш улсад төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Виктория” гэх нэртэй караокед цагийн зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 14 дүгээр байрны 309 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б.Д.О /РД:УМ00210111/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурдснаар:
Яллагдагч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 3-н давхарын орцонд иргэн Г.Ттэй үл ялих шалтааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт нь хутгалж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Д.Оын гэрт ирээд гар нүүрээ угаачихаад гарсан. Тэгээд нарны гүүр орж найзтайгаа очиж уулзчихаад буцаад Д.Оын гэрт ирсэн. Тэгээд Д.Отай тоглоомноос болж маргалдаад бие бие рүүгээ ууралсан. Бид хоёр маргалдаж байгаад гэрээс гараад учраа олъё гээд орц руу гарсан. Орцонд байж байхад Д.О буцаад гэрээ лүүгээ ороод хутга авч гарч ирээд намайг хутгалсан.” гэв.
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...савтай пивоо задлаад ууж байхад Т, О хоёр хоорондоо маргалдаж эхлэнгүүд нь болиулахад Т уурлаад байхад нь О Тт хандаж “чи уурлаад байгаа юм уу” гэхэд Т “би уурлаагүй чамтай зүгээр ярьж байна. Харин чи уурлаад байгаа юм биш үү” гэж хэлэхэд Т хувцасаа тайлснаа От хандаж “одоо гараад зодолдъё” гэж хэлээд Т үүдний хэсэгт очиход араас нь О очиод хоорондоо барьцалдаж авахаар нь бид нар дундуур нь ороод салгахад Т, О хоёр “зүгээрээ тавьчих, бид хоёр учраа олчихно” гэхээр нь тавихад Т гэрийн хаалга онгойлгосноо гараад ир гэхэд араас нь О гарч яваад нээх удаагүй орж ирснээ гал тогооны өрөөний шүүгээг татсанаа шууд гэрээс гараад явсан. Тэгэхэд 1-2 минутын дараа Т яая гэж чангаар хэлэхэд “эрт байсан хүмүүс гарч харахад 3-н давхарын орцны зүүн хойд хэсэгт шалан дээр Т нуруугаараа хана налчихсан, хоёр хөлөө жийсэн байдалтай, баруун гараараа гэдсээ дарсан байдалтай. Харин О урд талд нь зүүн гартаа цагаан хас иштэй урт хутга барьчихсан явган суучихсан байхаар нь яваад очтол Тийн хэвлий хэсгээс нь цус гарч байсан... Цусыг тогтоож харахад гэдэс нь зүсэгдсэн ч тухайн хэсэгтээ төмбийсөн байдалтай байсан...” гэжээ /хх-ийн 19-21-р тал/
Насанд хүрээгүй гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нэг савтай пиво задлаад ууж байхад О Тээс юм асууж байхад Т нь ширүүн харц гаргаад ууртай хариулаад байснаас болоод О Тт хандаж чи уурлаад байгаа юмуу гэж хэлээд хоорондоо маргалдаж эхлээд бие биенийгээ заамдаж авахад Отгончулуун, Нарангэрэл, Батзаяа бид 4 боль гэж хэлээд О, Т хоёрыг салгахад Т От хандаж эр хүн шиг гараад үзье гэж хэлэхэд О за гээд гараад явсан. Тэгээд удаагүй байхад О гэрт орж ирсэнээ гал тогооны шүүгээнээс хар иштэй хутга аваад гарахаар нь би араас нь дагаж гэрийн хаалгаар гарахад О нь зүүн гартаа барьчихсан Тийн гэдэс рүү нь хутгалж байсан...” гэжээ /хх-ийн 26-28-р тал/
Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр болсон асуудлын талаар Батзаяа над руу залгаад “Т хутгалуулчихлаа” гэж хэлэхэд нь би мэдсэн. Тэгээд Батзаяатай Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр очиж уулзахад Батзаяа надад хэлэхдээ “шалгагдаж байсан хэргээсээ болоод хоорондоо маргалдаж улмаар Тийг О хутгалсан” гэж надад хэлсэн...” гэжээ /хх-ийн 31-р тал/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 11-нийы өдрийн №12158 дугаар “...Г.Тийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч, хөндлөн гэдэс гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-р тал/
Шинжээч эмч Н.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...дээрх дүгнэлтэнд тусгагдсан гэмтэл нь хурц, ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн. Мохоо зүйлийн үйлчлэл гэсэн нв бичиглэлийн алдаа гарсан байна.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-9-11/, өвчний түүх /50-64/, ял шийтгэлийг шалгах хуудас /65/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /66-78/, Иргэний үнэмлэхний лавлагаа /79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 3-н давхарын орцонд иргэн Г.Ттэй үл ялих шалтааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт нь хутгалж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Б-гийн “... 1-2 минутын дараа Т яая гэж чангаар хэлэхэд “эрт байсан хүмүүс гарч харахад 3-н давхарын орцны зүүн хойд хэсэгт шалан дээр Т нуруугаараа хана налчихсан, хоёр хөлөө жийсэн байдалтай, баруун гараараа гэдсээ дарсан байдалтай. Харин О урд талд нь зүүн гартаа цагаан хас иштэй урт хутга барьчихсан явган суучихсан байхаар нь яваад очтол Тийн хэвлий хэсгээс нь цус гарч байсан... Цусыг тогтоож харахад гэдэс нь зүсэгдсэн ч тухайн хэсэгтээ төмбийсөн байдалтай байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/ Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-9-11/, өвчний түүх /50-64/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 3-н давхарын орцонд иргэн Г.Ттэй үл ялих шалтааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлий хэсэгт нь хутгалж, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “зэвсэг хэрэглэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн хэвлий хэсэгт нь хутгалан гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Д.От Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч Д.Оын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Г.Тт гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан ба шүүгдэгч шүүхийн шатанд эмчилгээний зардал болох 691.000 төгрөг төлж, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 15 см урттай ажлын хэсэгтэй, хар, цагаан өнгийн 11.5 см урттай бариултай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.