| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00803/И |
| Дугаар | 697 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус аймгийн Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1968 оны 04 сарын 19-нд төрсөн, 48 настай, Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Гэрүүд нэртэй газар оршин суух Гэрүүд овогт Дамчаагийн Батдэлгэрийн /РД:АЗ68041934/ хүсэлттэй
Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батдэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Батдэлгэр Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Дамчаагийн Батдэлгэрийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1984 оны 04 сарын 13-ны өдрийн 1984-1986, 1988-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр болно.
Иймд хүсэлт гаргагч Д.Батдэлгэрийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гэрүүд овогт Дамчаагийн Батдэлгэрийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 сарын 31, 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН