Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 928

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуударь,     

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Цэрэнчимэд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сийхт овогт Б-н Ад холбогдох эрүүгийн 1909029101062 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 29 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:ОЮ 93032939 / Сийхт овогт Б-н А нь:

 

- 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын 23 дугаар салбарт сэлгээний түгээгчээр ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгөнөөс 735.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Цэнд-Очир мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай байгууллагад ажиллаж байсан Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаас буух үедээ орлогын мөнгө болох 600.000 төгрөг болон нөгөө ээлжийн орлогын 135.000 төгрөгийг Наранцэцэг, Ариунгэрэл хоёроос тушаана гэж аваад нийт 735.000 төгрөгийг авч алга болсон. Тэгээд манай байгууллага Б.Аы ажилласан цалин болох 356.000 төгрөгийг авч, 600.000 төгрөгнөөс суутган авсан. 135.000 төгрөгийг Б.Наранцэцэг, н.Ариунгэрэл хоёр нь Б.Ад өгсөн байсан болохоор тэр хоёрын цалингаас суутгасан юм. Одоо Б.А нь манай байгууллагад 244.000 төгрөг өгөх ёстой бөгөөд 135.000 төгрөгийг Наранцэцэг, Ариунгэрэл хоёрд өгөх ёстой байгаа гэжээ. / хх 25 /

 

Гэрч Б.Бадамханд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би “Шунхлай” төвд Б.Атай хамт ажил хийдэг байсан бөгөөд Б.А нь орлогын мөнгө 600.000 төгрөг, нөгөө гарааны хоёр хүний орлогын мөнгө болох 135.000 төгрөгийг авч яваад алга болсон болохоор цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгч байна. Б.А тушаах байсан 600.000 төгрөгийг орой тушаана гээд аваад явсан. Нөгөө гарааны хоёроос болохоор “Мөнгө хэрэгтэй байна. Маргааш гэхэд тушаачина” гэж хэлээд аваад явсан байсан гэжээ. / хх 28-29 /

 

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Б.А нь өөрийнхөө орлогын мөнгө болох 600.000 төгрөг манай гарааны орлого болох 135.000 төгрөгийг Ариунгэрэл эгч бид хоёроос аваад алга болсон. Би 135.000 төгрөгийг өөрийн цалингаас байгууллагад барагдуулсан байгаа гэжээ. / хх 32 /

 

Яллагдагч Б.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би “Шунхлай” шатахуун түгээх станцад ажиллах хугацаандаа байгууллагын мөнгө болох 735.000 төгрөг завшиж явсан хэрэгтэй маш их харамсаж байгаа. Би тухайн үед ээжийн бие муу мөнгөний маш их хэрэгтэй байсан болохоор аваад явсан. Энэ талаараа байгууллагын алба хаагч нартаа хэлээгүй болохоор миний буруу байгаа юм гэжээ. / хх 41 /

 

Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Бэлэн мөнгөний илүүдэл, дутагдлын акт / хх 18-19 /

 

Шүүгдэгч Б.Аыг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-41 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 62  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 240.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төлнө гэв.

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын 23 дугаар салбарт сэлгээний түгээгчээр ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгөнөөс 735.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаас буух үедээ орлогын мөнгө болох 600.000 төгрөг болон нөгөө ээлжийн орлогын 135.000 төгрөгийг Б.Наранцэцэг, н.Ариунгэрэл хоёроос тушаана гэж аваад нийт 735.000 төгрөгийг авч алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Цэнд-Очирын мэдүүлэг / хх 25 /, ...Би “Шунхлай” төвд Б.Атай хамт ажил хийдэг байсан бөгөөд Б.А нь орлогын мөнгө 600.000 төгрөг, нөгөө гарааны хоёр хүний орлогын мөнгө болох 135.000 төгрөгийг аваад алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Бадамхандын мэдүүлэг / хх 28-29 /, ...Б.А нь өөрийнхөө орлогын мөнгө болох 600.000 төгрөг манай гарааны орлого болох 135.000 төгрөгийг Ариунгэрэл эгч бид хоёроос аваад алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг / хх 32 /, ...Би байгууллагын мөнгө болох 735.000 төгрөгийг тушаалгүй авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Аы мэдүүлэг / хх 41 /, ...Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, Бэлэн мөнгөний илүүдэл, дутагдлын акт / хх 18-19 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролоос зохих хэсгийг нөхөн төлсөнг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирлын зохих хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ааас 243.611 төгрөгийг гаргуулж, хохирогч “Шунхлай трейдинг” ХХК-д олгож, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                 

1. Шүүгдэгч Сийхт овогт Б-н Аыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 / хоёр мянга долоон зуу / нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ааас 243.611 төгрөгийг гаргуулж, хохирогч “Шунхлай трейдинг” ХХК-д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2700 / хоёр мянга долоон зуу / нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 2 / хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ