Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 694

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус аймгийн Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд хийсэн  шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1962 оны 05 сарын 09-нд төрсөн, 54 настай, Архангай аймгийн Тариат сумын Алтайд багийн Овоот  нэртэй газар оршин суух Сахлагууд овогт Жигжидийн Булганхангайгийн /РД:АЗ62050918/ хүсэлттэй 

Архангай  аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Мөрөн бригад дахь салбарт 1987 оны 10 сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Булганхангай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Булганхангай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1983 оны 08 сарын 30-ны өдрөөс 1987 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1987 оны 10 сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус аймгийн Тариат сумын Худалдаа бэлтгэлийн ангид салбарын худалдагчаар ажилласан. Би Дорнод аймгийн Хал голын 0198 дугаар цэргийн ангид 1980-1983 оны хооронд цэргийн алба хаасан.  Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Булганхангай Архангай  аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Мөрөн бригад дахь салбарт 1987 оны 10 сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Жигжидийн Булганхангайгийн 1987 оны 10 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,

- Жигжидийн Булганхангайгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1988 оны 01 сарын 19-ний өдрийн 1983-1987 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 05 сарын 12-ны өдрийн Жигжид овогтой Булганхангайгийн тус аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984-1985,  1987-1988 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 243 дугаар тодорхойлолт зэрэг болно.

             

Иймд хүсэлт гаргагч Ж.Булганхангайгийн Архангай  аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэл болон  тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Мөрөн бригад дахь салбарт  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сахлагууд овогт Жигжидийн Булганхангайгийн  Архангай аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн Мөрөн бригад дахь салбарт 1987 оны 10 сарын 14-ний өдрөөс 1991 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Булганхангайгийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН