Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 944

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,                                              

Улсын яллагч Н.Очбадрах,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, Н.Болормаа,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч А.Бүдханд

Гэрч С.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Г.Ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902002090084 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өсвөрийн Зохион бүтээгчдийн лаборатори Ахлах сургуулийн 12Г ангийн сурагч, ам бүл 4, эцэг, хойд эх, авга эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 12А байр 87 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 1 хороолол 701-05 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УО 01232611 / Тэнгэр овогт Г-н А,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүлэнлэгийн программ хангамжийн 2 курсын оюутан, ам бүл 3, эх, эмэг эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 10 дугаар гудамж 55-4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 25-77 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЛЮ 0028173 / Харагчууд овогт С-н Т нар нь:  

 

- Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1” хорооллын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” өвс гэх нэршилтэй 8.1 грамм мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, С.Тт   Нэгдсэн Үндэстний байгууллагын  1971  оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “Каннабис” өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 30.000 төгрөгөөр худалдсан,

- С.Т нь Г.Агээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 30.000 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хууль бусаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ВИМ АСИД /VIM ACID/ баарны гадна 05-43 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...С.Тийн сууж ирсэн гэх 05-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас 9.43 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн тухай” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-13 /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14-16 /

 

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: ...Г.Агийн биед үзлэг хийхээс өмнө та мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг биедээ хадгалж байгаа бол сайн дураар гаргаж өгнө үү? гэхэд би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн куртикны гадна талын зүүн энгэрийн халаасыг нээж дотроос нь цагаан өнгийн ууттай зүйл гаргаж өгснийг уутны амыг нээж үзвэл ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан гэжээ. / хх 17-19 /

 

Хэрэгт дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн мөрдөгчийн тогтоолд: “Яллагдагч Г.Агийн биед хийсэн үзлэгээр илэрч хураагдсан 8.1 грамм жинтэй “Каннабис” гэх өвсөнд шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол илэрсэн, С.Тийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 5.63 грамм жинтэй “Каннабис” гэх өвсөнд шинжилгээнд хүргүүлэхэд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 48-51 /

 

Гэрч О.Батхишиг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нисэхийн Буянт- Ухаа 1 хорооллын автобусны буудал дээр ирэхэд “С.Т энд зогсож байгаарай. Би нэг хүүхэдтэй уулзаад ирье” гээд Буянт-Ухаа хороолол руу орсон. С.Т 10-20 минут болсон байх зайсангийн Генерал тауны ойролцоох шороон замаар яваад нэг баригдаж байгаа барилгуудын дунд зогссон. С.Т, Цэрэнхажид хоёр савтай ус гаргаж ирээд юм хийгээд усыг нь асгаж байгаад хажуу талаас нь цоолоод гуурс хийгээд тэрийгээ сорсон гэжээ. / хх 58-60 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2058 дугаар дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. Г.Аий биеэс илэрсэн, хураан авсан ургамал мэт зүйл гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

3. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх-88-89 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2059 дүгээр дүгэнлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

2. “С.Тийн зорчиж явсан тээврийн хэрэгслээс хураасан “өвс” гэх зүйл гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

3. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэжээ. / хх 93-94 /

 

Яллагдагч С.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Буянт-Ухаа 1 хорооллын хашаан дотор А-тэй уулзаад Цэрэнхажидаас авсан 15.000 төгрөг дээрээ өөрөөсөө 15.000 төгрөг, бид хоёр дундаасаа 30.000 төгрөг гаргаад А-гөөс “өвс” гэх ургамалыг худалдаж авсан. Генерал тауны тэнд шороон замаар яваад нэрийг нь мэдэхгүй газар зогсоод А-гээс худалдаж авсан өвсөө хэрэглэх гээд гаргаж ирэхэд Цэрэнхажид жижиг усны саванд гуурс хийж байгаад сорсон гэжээ. / хх-122 /

 

Яллагдагч Г.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Т манай байрны үүдэнд зогсож байсан. Би тухайн үед С.Тт бага хэмжээний өвс өгөөд, хариуд нь 25.000 төгрөг бэлнээр авсан. Маргааш өдөр нь С.Т өвс байвал дахиад авъя гэхээр нь өвсөө зарах гээд Нисэхийн буудал дээр зогсож байгаад цагдаад баригдсан гэжээ. / хх-115 /

 

Шүүгдэгч С.Тийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 121-122 /

 

Шүүгдэгч Г.Аг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 125-129 /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 163-164  / зэрэг болно.

Шүүгдэгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өвс Г.Ад байгааг фэйсбүүкээс мэдээд очиж авсан. Анх удаа хэрэглэсэн. Манай найз нар цуглаад найзыгаа гаргаж өгөх гээд өвс хэрэглэсэн нь үнэн. Цаашид суралцах боломж олгож, засарч сайн хүн болоход туслана уу. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэг жилийн өмнө Нарлаг зуслан яваад бие засах гэж яваад өвсийг хараад сонирхоод түүгээд гэрлээ хадгалж байсан юм. Тэгээд төрсөн өдөр болж мөнгөний хэрэг болоод С.Тт зарсан. С.Ттэй дотно биш жирийн танил. С.Т эхэлж авах санаачлагыг гаргасан тул зарсан.

Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Гэнэн томоогүйгээс ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 1” хорооллын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “Каннабис” өвс гэх нэршилтэй 8.1 грамм мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, С.Тт   Нэгдсэн Үндэстний байгууллагын  1971  оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “Каннабис” өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг 30.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч С.Т нь Г.Агээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 5.63 грамм жинтэй “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 30.000 төгрөгөөр худалдан авч, 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хууль бусаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ВИМ АСИД /VIM ACID/ баарны гадна 05-43 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ...Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...С.Тийн сууж ирсэн гэх 05-43 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудлаас 9.43 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн / хх 9-13 /, ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 14-16 /, ...би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн куртикны гадна талын зүүн энгэрийн халаасыг нээж дотроос нь цагаан өнгийн ууттай зүйл гаргаж өгснийг уутны амыг нээж үзвэл ногоон өнгийн ургамал мэт зүйл байсан гэсэн Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 17-19 /, ...Г.Агийн биед хийсэн үзлэгээр илэрч хураагдсан 8.1 грамм жинтэй “Каннабис” гэх өвсөнд шинжээч томилоход шинжээчийн дүгнэлтээр делта-9 тетрагидроканнабинол илэрсэн, С.Тийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 5.63 грамм жинтэй “Каннабис” гэх өвсөнд шинжилгээнд хүргүүлэхэд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 48-51 /, ... С.Т энд зогсож байгаарай, би нэг хүүхэдтэй уулзаад ирье” гээд Буянт-Ухаа хороолол руу ороод 10-20 минут болсон. Тэгээд зайсангийн Генерал тауны ойролцоох барилгуудын дунд зогссон. С.Т, Цэрэнхажид хоёр савтай ус гаргаж ирээд юм хийгээд усыг нь асгаж байгаад хажуу талаас нь цоолоод гуурс хийгээд тэрийгээ сорсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Батхишигийн мэдүүлэг / хх-58-60 /, ... Г.Аий биеэс илэрсэн, хураан авсан ургамал мэт зүйл гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2058 дугаар дүгнэлт / хх-88-89 /, ...С.Тийн зорчиж явсан тээврийн хэрэгслээс хураасан “өвс” гэх зүйл гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2059 дүгээр дүгнэлт / хх 93-94 /, ...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А-гээс “өвс” гэх ургамалыг худалдаж авсан. Генерал тауны тэнд шороон замаар яваад нэрийг нь мэдэхгүй газар зогсоод А-гөөс худалдаж авсан өвсөө хэрэглэх гээд гаргаж ирэхэд Цэрэнхажид жижиг усны саванд гуурс хийж байгаад сорсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.Тийн мэдүүлэг / хх-122 /, ... Би С.Тт бага хэмжээний өвс өгөөд, хариуд нь 25.000 төгрөг бэлнээр авсан. Маргааш өдөр нь С.Т өвс байвал дахиад авъя гэхээр нь өвсөө зарах гээд Нисэхийн буудал дээр зогсож байгаад цагдаад баригдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Агийн мэдүүлэг / хх-115 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Тийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  олж авч хадгалсан,

Шүүгдэгч Г.Аг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар  олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан, шүүгдэгч С.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн 593 дугаартай дүгнэлтээр С.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 75-76 /, өвс хэрэглсэн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсэн, шинжээчийн 591 дүгээр дүгнэлтээр Г.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй / хх 79-80 /, өвс хэрэглэсэн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон №1 дугаартай гялгар ууттай, ногоон өнгийн 8.1 грамм “Каннабис өвс” АJ 845045588 AH 7308457 серийн дугаартай 10.000-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, АТ6156262, АТ9611699, АТ2130914 серийн дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, АJ4786596, АN 71161551 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, DO 5458226Е серийн дугаартай 1 ам.долларын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №2 дугаартай гялгар ууттай ногоон өнгийн 5.63 грамм “Каннабис” өвс зэргийг  / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлж, Г.А, С.Т нар нь төлөх төлбөргүй, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Агийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Харагчууд овогт С-н Тийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  олж авч хадгалсан,

Шүүгдэгч Тэнгэр овогт Г-н Аг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар  олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Тт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Тэнгэр овогт Г-н Аг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Агийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Агийн цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, С.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 дугаартай гялгар ууттай, ногоон өнгийн 8.1 грамм “Каннабис өвс” АJ 845045588 AH 7308457 серийн дугаартай 10.000-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, АТ6156262, АТ9611699, АТ2130914 серийн дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, АJ4786596, АN 71161551 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, DO 5458226Е серийн дугаартай 1 ам.долларын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №2 дугаартай гялгар ууттай ногоон өнгийн 5.63 грамм “Каннабис” өвс зэргийг / Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа / тогтоол хүчин төгөлдөр болмогц АJ 845045588 AH 7308457 серийн дугаартай 10.000-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, АТ6156262, АТ9611699, АТ2130914 серийн дугаартай 1000-тын мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, АJ4786596, АN 71161551 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, DO 5458226Е серийн дугаартай 1 ам.долларын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг мөнгөн дэвсгэрийг Монгол банкинд шилжүүлж, №1 дугаартай гялгар ууттай, ногоон өнгийн 8.1 грамм “Каннабис өвс”, №2 дугаартай гялгар ууттай ногоон өнгийн 5.63 грамм “Каннабис” өвсийг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт тогтоолын хувийг хүргүүлж, С.Т, Г.А нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар С.Т нь тэнссэн хугацанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

 8. Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Ад цагдан хорих, С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ