Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,                                              

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

Хохирогч Д.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан Жамсран овогт П-н Ат холбогдох эрүүгийн 201725021414 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 51а байрны 11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЧЛ 75042974 / Улаан Жамсран овогт П-н А нь:

2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын хувьсгалт намын төв байрны үүдэнд хохирогч Т.Түвшинжаргалаас Тоёота Хайландэр маркийн 05-99 УБИ улсын дугаартай автомашиныг хуурч, бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилж, 30.000.000 төгрөгийн,

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Аса” циркийн автомашины худалдааны зогсоол дээр иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лэксүс Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн залилж, 23.000.000 төгрөгийн, нийт 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилж, 53.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Т.Түвшинжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2014 оны 11 дүгээр сард 05-99 УНИ улсын дугаартай Тоёота Хайландер машиныг 43.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх машинаа 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Монгол ардын хувьсгалт намын төв байрны үүдэн дээрээс эхнэр З.Баянсэлэнгэтэй хамт ажилладаг А гэдэг залууд 40.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод Ат итгээд өгч явуулсан. А нь сураггүй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр над руу яриад “ Батхүү гэж манай найз байгаа юм. Машиныхаа нэрийг шилжүүлчих. Мөнгийг нь найдвартай өгнө “ гэсэн. Би дахин итгээд Батхүү гэдэг хүнд машиныхаа нэрийг шилжүүлсэн боловч одоо хүртэл сураггүй байна. Би Батхүү гэдэг хүнийг танихгүй. А нь тухайн үед “ Хөгшин нь бүгдийг нь зохицуулна “ гэсэн. Энэ үед А нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга байсан учир баталгаатай гэж итгэсэн болохоор Батхүү гэдэг хүнтэй ярих шаардлага байгаагүй. Би Батхүү гэдэг хүнтэй худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд энэ гэрээ нь хуулийн дагуу явагдсан. А нь машинаа зарчих гэсэн болохоор би эхнэр Баянсэлэнгтэй ярилцаж шийдвэр гаргасан. Би Ат машин өгсөн, авсан талаар ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Би Ат машинаа 40.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд Батхүү гэдэг хүнтэй тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг хийхдээ 25.000.000 төгрөгөөр худалдах авах асуудлыг тусгасан нь нотариатын мөнгийг багаар бодуулахын тулд хийсэн. А нь тэгээд мөнгө өгсөн асуудал байхгүй, худлаа яриад алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. / 1 дүгээр хавтас 30-31 /

 

Гэрч Баянсэлэнгэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... П.А нь надад “ Хөдөө гадаа намын ажлаар явах шаардлага байна. Машингүй болчихлоо. Машиныг чинь найз нь авъя. Мөнгө төгрөгийг чинь зохицуулаад өгье “ гэж ярьж байсан учир би өөрийн унаж байсан 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машинаа П.Ат өгсөн. Учир нь П.А нь надтай олон жил нэг намд ажилласан. Миний итгэлийг даасан хүн учир би итгээд өгсөн. Тэгэхдээ тухайн үед би нэрийг нь шилжүүлж амжихгүй яваад байсан. Манай нөхрийн нэр дээр байсан учраас зав болохгүй байсан. Тэгээд би сүүлд нь П.Аийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга байх үед нь машиныхаа мөнгийг нэхэж байсан бөгөөд тэр үед П.А нь “ Болно. Болно “ гэж хэлээд аргацаагаад байдаг байсан. Тэгээд нэг өдөр П.А нь над руу утасдаад “ Машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих. Найз нь болохоо байчихлаа “ гэж хэлэхээр нь би нөхөр Түвшинжаргал руу яриад “ П.А машиныхаа нэрийг шилжүүлчих гээд байна. Бид хоёрыг П.А нь тэгж хуурахгүй байх аа. Нэрээ шилжүүлчихээд дараа нь мөнгөө олж авъя “ гэж хэлсэн. Тэр үед А нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан талаар манай нөхөр Түвшинжаргал нь 2016 оны 08 дугаар сарын орчим надад хэлсэн. Тэгээд нөхөр Түвшинжаргал бид хоёр утасдах үед А “ Найз нь цагдаа дээр шалгуулаад хэцүү байна “гэж ярьж байсан. Тэгж байснаа утас нь холбогдохгүй алга болоод байсан. Тэгээд сүүлд нь би ээжтэйгээ явж байгаад П.Атай таарсан чинь А нь надад “ Дансаа өгөөч. Мөнгөө шилжүүлнэ “ гээд дансны дугаараа өгсөн чинь над руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. П.А машиныг өөр хүний нэр дээр шилжүүлэх гэж байгаа талаар хэлээгүй. Би Атай 2011 оноос 2016 оны 06 дугаар сар хүртэл бие биедээ ойр ажиллаж байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 33 /

 

Гэрч Ц.Хойлогдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …П.Ангартай найзлаад 6-7 жил болж байна. А надаас хувь хүний хувьд 20 гаруй сая төгрөг зээлсэн юм. Тэгээд А надад 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машиныг унаад явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиных нь гэрчилгээг харсан чинь Түвшинжаргал гэдэг хүний нэр дээр байсан. Би энэ юун хүн юм бэ гэхэд А нь Түвшинжаргал гэж Баянсэлэнгийн нөхөр байгаа юмаа, бид хоёр нэг намд олон жил ажилласан. Би Баянсэлэнгээс уг машиныг худалдаж авсан юм, асуудалгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машиныг унаж хэрэглэж байсан юм. Тэгээд А нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх хугацаа болоход чамд наад машин чинь таалагдаж байна уу, таалагдаж байвал зээлсэн мөнгөнийхөө оронд авах уу гэхээр нь нэрийг нь яах юм бэ, өөр хүний нэр дээр байна, асуудалгүй бол би авъя гэж хэлсэн. Тэгэхэд А асуудалгүй би худалдаж авсан юм гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа би уг машиныг Батхүүд зарсан. Тэгээд нэрээ шилжүүлье гэхэд А тэгье тэгье асуудалгүй гээд удалгүй Түвшинжаргал гэдэг хүн ирээд би тэр машиныг найз Батхүү гэдэг хүний нэр рүү шилжүүлж авсан. Надад А нь уг машиныг Баянсэлэнгээс худалдаж авсан, асуудалгүй гэж хэлсэн. Тэгсэн Батхүү уг машиныг хэл амтай юм байна гээд авахгүй, буцаая гээд би мөнгийг нь өгөөд машинаа эргүүлж авсан. Тэгээд би өөрөө мөнгөө гаргаж авахын тулд 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машиныг өөр хүнд зарсан. Одоо хэн гэдэг хүн унадаг болохыг мэдэхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 45-46 /

 

Гэрч Батхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...Тэгээд эхнэр бид 2 уг Хойлогдоржийн ярьсан автомашиныг очиж үзээд таалагдсан тул худалдаж авахаар болсон. Ингээд би Тоёота Харриер маркийн автомашинаа 15.000.000 сая төгрөгөнд бодоод дээрээс нь нэмж 15 сая төгрөгийг Хойлогдоржид өгч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр "Ар Монгол" травелийн байранд байрлах нотариат дээр гэрээ хэлцэл хийсэн. Энэ нь хэргийн материалд байгаа. Тэгээд уг хэлцэл хийсэн өдрөө эхнэр бид 2 Хойлогдоржоос 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашиныг нь аваад явсан. Ингээд энэ өдрөөс хойш 10-аад хоногийн дараа Хойлогдорж над руу залгаад “ За машины чинь нэрийг шилжүүлж өгье “ гэж дуудсан. Тэгээд эхнэр бид 2 Хойлогдоржтой уулзаад бид 3 хороололд байрлах нотариат дээр очсон. Хойлогдорж хүн рүү залгаж дуудсан. Тэгээд удалгүй уг 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер автомашины эзэмшигч гээд залуу ирээд ямар ч илүү дутуу зүйл ярилгүй машиныхаа нэрийг надад шилжүүлж өгчихөөд яваад өгсөн. Ингээд үүнээс хойш нэг жил гаран чимээгүй байж байтал намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Ингэж л би анх уг машиныг эд хөрөнгийн маргаантай гэдгийг мэдсэн. Тухайн үедээ тайлбар өгч, холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Тэгээд үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Фэйсбүүк мессенжерээр Баянсэлэнгэ гэж хүн над руу холбогдож "Би машинаа авъя. Одоог хүртэл мөнгөө авч чадсангүй. Чи Атайгаа учраа ол. Би хууль зүйн сайдтай уулзана. Чи Аийг дарамталж байгаад энэ машиныг авсан байна “ гэх зүйл бичсэн. Би түүнд “ Би А гэх хүнийг чинь танихгүй. Би мөнгө өгсөн хүнтэйгээ учраа ольё “ гэж хариу бичсэн. Тэгээд Баянсэлэнгэ Сүхбаатарын Цагдаа дээр хамт очъё гэсэн боловч над руу яриагүй. Ингээд би Хойлогдорж руу яриад “ Чиний наад машины асуудал хэрээс хэтэрлээ. Чи миний мөнгийг гаргаж өгөөд энэ машинаа ав" гэж хэлэхэд Хойлогдорж надад “ За тэгье. Би чамайг хохиролгүй болгож өгье. Одоо өгөх мөнгө алга. Найз нь их санаа зовж байна. Чи над руу машинаа шилжүүлээд өгчих. Би наадуултай чинь өөрөө учраа ольё “ гэж хэлсэн. Би  2018 оны 02 дугаар сарын 09-нд нэрээ шилжүүлж өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны дотор хохирлыг барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ хийж мөнгөө гаргуулж авсан гэжээ. / 1 дүгээр хавтас 39-40 /

 

Гэрч Г.Шийлэгдамба мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Яг он сар өдрийг нь сайн санахгүй байна. Нилээд хэдэн жилийн өмнө Баянсэлэнгэ, А хоёр Монгол Ардын Хувьсгалт Намын байранд миний өрөөнд байх тэгж санаж байна. Яг сайн санахгүй байна ямар ч байсан над дээр ирээд бид гурав уулзсан. Тэгэхэд Баянсэлэнгэ “ Би шинэ машин авсан “ гээд бид нар гарч машиныг нь хараад би шинэ машиныг нь мялааж баяр хүргээд 100 доллар өгсөн. Тэр үед Баянсэлэнгэ “ Би хуучин машинаа Атаа өгч байгаа “ гэж хэлсэн. Тэгэхэд нь би Ат “Тэгвэл би ч гэсэн чамайг машинтай байхад мялаах ёстой юм биш үү “ гээд наргиад бид нар инээлдээд өнгөрч байсан. Тухайн үед Баянсэлэнгэ тэр машинаа надад зарж байгаа гэж хэлээгүй. Зарсан, худалдсан гэх мэт яриа огт гараагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 43 /

 

Гэрч Р.Дүүриймаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өөрийн хүү П.Аийн талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй, мэдүүлэг өгнө. А надад “ Баянсэлэнгэ өөрийн машинаа өгсөн. Өөрөө шинэ машин худалдаж авсан “ гэж хэлсэн. Манай хүү А надад Баянсэлэнгийг машин бэлэглэсэн гэж бол хэлээгүй. Миний хувьд бэлэглэсэн юм байхдаа л гэж бодсон гэжээ.  / 1 дүгээр хавтас 41 /

 

Яллагдагч П.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Баянсэлэнгэ бид 2 анх 2012 онд танилцаж байсан. Тухайн үед Баянсэлэнгэ нь намын Чингэлтэй дүүргийн мянгатын дарга, харин би намын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Бид 2 намын ажлын төлөө сайн, муу бүхий л зүйлд хамт ажиллаж, жагсаал цуглаанд оролцож байсан. Нилээн дотно найз нөхдийн харилцаатай байсан. 2015 оны хавар Баянсэлэнгэ шинэ машин аваад надад хуучин 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашинаа Засгийн газрын ордны хашаан дотор өгсөн юм. Анх машинаа надад өгөхдөө Баянсэлэнгэ зарж байгаа гэж хэлж өгөөгүй. Зүгээр л найз нөхдийн журмаар өгсөн. Одоо тэгээд Баянсэлэнгэ эргэж буцаад байгаа юм чинь мөнгийг нь төлж барагдуулна. Мөн би өөрийн найз Хойлогдоржид 30.000.000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд мөнгийг нь гаргаж өгөх боломжгүй болчихоод “ Энэ машиныг унаж бай. Мөнгийг нь зохицуулна “ гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 02 дугаар сард Хойлогдорж “ Мөнгө зээлсэн асуудал чинь хэтэрлээ. Яаралтай мөнгөний хэрэг байна. Энэ машиныг зарж мөнгөө гаргаж авъя “ гэхээр нь би “ Тэг. Тэг “ гэж хэлсэн. Тэгээд би Баянсэлэнгэ рүү нэр шилжүүлэх асуудлаар ярихад нөхөр Түвшинжаргал руу ярьчих гэсэн. Ингээд би Хойлогдоржид Түвшинжаргалын утсыг өгсөн. Ингээд Хойлогдорж бид хоёрын тооцоо дууссан. Ингээд Түвшинжаргал гомдол гаргасан байна. Уг машиныг Баянсэлэнгэ надад бэлэглэсэн. Би хохирлыг төлж барагдуулна гэжээ. / 1 дүгээр хавтас 50-51 /

 

Хохирогч Д.Мөнхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай найз Батсайхан урагшаа адуу гаргах болоод мэргэжлийн хяналтын газраар бичиг баримт бүрдүүлж байсан. Тэр бичиг баримтан дээр нь Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга А гарын үсэг зурдаг юм байна лээ. Тэгээд найз гуйгаад байхаар нь П.Атай уулзсан чинь “ Би Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга хийдэг юм. Автомашин авч унах гэсэн юм. 1 сарын хугацаанд мөнгийг нь өгнө “ гээд тухайн үед миний 33.000.000 төгрөгөөр зарж байсан Лексус Жи Эс-450 маркийн автомашиныг гэрээ байгуулаад зээлээр авсан. А нь тухайн үед “ 1 сарын дараа мөнгө бүтвэл мөнгийг чинь өгнө. Бүтэхгүй бол барилгын материал арматур төмөр өгнө “ гээд миний машиныг аваад явсан. Мөн мөнгөө өгсний дараа нэр шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч “ Албаны машин эвдрээд ажил хийж болохгүй байна. Нэрээ шилжүүлээд өгчих. Мөнгийг чинь удахгүй өгнө “ гээд нэр шилжүүлсэн боловч одоог хүртэл мөнгийг өгөөгүй байгаа. Хэрэг анх шүүхэд ирэхийн өмнө миний машиныг надад авчирч өгсөн. Хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ. / 2 дугаар хавтас 120-103 /

 

Гэрч Б.Батсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Оргил бид хоёрын хөөцөлдөж байсан ажил мэргэжлийн хяналтын дэд дарга П.Ааар гарын үсэг зуруулаад бүтсэн юм. Тэгтэл П.А нь “ Зээлээр аваад уначих автомашин байна уу “ гэж асуусан. Тэгэхээр нь Оргил бид хоёр “ Манай найз Д.Мөнхбат машин зардаг юм. Би ч гэсэн зээлээр машин авчихсан байгаа. Уулзуулаад өгье. Та хоёр ярьж тохиролцоод зээлээр аваад дараа нь мөнгийг нь өгчихгүй юу “ гээд П.Аийг Д.Мөнхбаттай уулзуулсан. П.А, Д.Мөнхбат хоёр ярьж тохиролцоод “ Лексус “ маркийн суудлын автомашин авахаар болж, гэрээ байгуулаад машин авсан юм. Тэгсэн чинь П.А нь одоог болтол Д.Мөнхбатад мөнгийг нь өгөөгүй байгаа юм шиг байна гэжээ. / 2 дугаар хавтас 161 /

 

Яллагдагч П.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 2016 оны 5, 6 дугаар сарын орчимд би Мөнхбат гэх хүнээс суудлын 36-31 УНО улсын дугаартай Лексус Жи Эс-450 эйч маркийн автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж авсан. Тэгээд ямар ч байсан хугацаанд нь 33.000.000 төгрөгийг өгч чадаагүй. Тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан учир Тамираа гэх нэртэй залууд 19.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэжээ. / 2 дугаар хавтас 106 /

 

“ Итгэлт-Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан  / 2 дугаар хавтас 45-46 /

 

 Шүүгдэгч П.Аийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас  50-51, 109-110, 2 дугаар хавтас 04-05 /

 Шүүгдэгч ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан хуудас / 1 дүгээр хавтас 55 / зэрэг болно.

 

Шүүгдэгч  П.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн талаар нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлт дээр ямар нэгэн санал гомдол байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Надад эхнээсээ эдгээр хохирогч нарыг залилах, хууран  мэхлэх санаа байгаагүй. Мөнхбат нь олон жил хүлээцтэй хандсан нь үнэн. Би муруйтай тоглодог байсан бөгөөд дээрх машиныг барьцаанд тавьсан бөгөөд хаа байгаа нь олдохгүй байсан юм. Ингээд 2018 оны 11 сард уг машиныг авч, Мөнхбатад өгсөн. Ийм байдалд хүргэсэндээ Мөнхбатаас уучлалт хүсч байна. Зөрүү хохирлыг төлнө. Баянсэлэнгэд хохирлыг төлсөн гэв.

 

Хохирогч Д.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нэг найз П.Атай танилцуулсан. П.А нь төрийн байгууллагад ажилладаг болохоор би итгэсэн. Анх миний АНУ-аас оруулж ирсэн Лексус Жи Эс-450 эйч маркийн автомашиныг  урьдчилгаа 10.000.000 төгрөг өгч авна гэж байснаа 3.000.000 өгнө гээд сүүлдээ урьдчилгаа өгөхгүйгээр 33.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ бичгээр гэрээ байгуулж авсан. Мөн би түүний гуйлтаар жолоочтой нь хамт явж номер авч өгсөн. Гэвч үүнээс хойш удаа дараа худлаа яриад хаа байгаа нь олдохгүй болсон. Би гэрт нь очиход хажуу айлынх нь хүн “ Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас хүн ирээд сураглаад байна лээ “ гэхээр нь цагдаад өргөдлөө өгсөн. Миний машиныг удаа дараа хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн боловч одоо 26,000.000 төгрөгөөр үнэлсэнг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт П.А миний машиныг 33.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан болохоор 33.000.000 төгрөгөө авах хүсэлтэй байна. Машиныг надад 2018 оны 11 сард хүлээлгэж өгсөн бөгөөд одоо манай дүүгийн грашид хадгалаастай байгаа. Хэрвээ машинаа авбал би 33.000.000 төгрөгнөөс зөрүүгээ нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүгдэгч П.А нь      2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын хувьсгалт намын төв байрны үүдэнд хохирогч Т.Түвшинжаргалаас Тоёота Хайландэр маркийн 05-99 УБИ улсын дугаартай автомашиныг хуурч, бодит байдлыг нууж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эд хөрөнгийг шилжүүлэн авч, 30.000.000 төгрөгийн хохирол,

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Аса” циркийн автомашины худалдааны зогсоол дээр иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лэксүс Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч, 23.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт бусдад 53.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Эхнэр З.Баянсэлэнгэтэй хамт ажилладаг А гэдэг залууд өөрийн 05-99 УНИ улсын дугаартай Тоёота Хайландер машиныг 40.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод итгээд өгч явуулсан. А нь сураггүй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр над руу яриад “ Батхүү гэж манай найз байгаа юм. Машиныхаа нэрийг шилжүүлчих. Мөнгийг нь найдвартай өгнө “ гэсэн. Би дахин итгээд Батхүү гэдэг хүнд машиныхаа нэрийг шилжүүлсэн боловч одоо хүртэл сураггүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Түвшинжаргалын мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 30-31 /,   ... Машиныг чинь найз нь авъя. Мөнгө төгрөгийг чинь зохицуулаад өгье “ гэж ярьж байсан учир би өөрийн унаж байсан 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машинаа П.Ат өгсөн. Учир нь П.А нь надтай олон жил нэг намд ажилласан учир би итгээд өгсөн. Утас нь холбогдохгүй алга болж байгаад П.Атай таарсан чинь “ Дансаа өгөөч. Мөнгөө шилжүүлнэ “ гээд над руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Баянсэлэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 33 /,  … А надаас 20 гаруй сая төгрөг зээлсэн юм. Би түүнээс мөнгөө нэхэхэд 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн машиныг өрөндөө өгч Түвшинжаргал гэж хүн ирж нэрээ шилжүүлж өгсөн учир Батхүү гэгчид зарсан. Гэтэл Батхүү “ Хэл амтай машин байна. Буцаая гээд би мөнгийг нь өгөөд машинаа эргүүлж аваад өөрөө мөнгөө гаргаж авахын тулд өөр хүнд зарсан. Одоо хэн гэдэг хүн унадаг болохыг мэдэхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Хойлогдоржийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 45-46 /,  ... Эхнэр бид 2 Хойлогдоржоос 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашиныг нь аваад 10-аад хоногийн дараа автомашины эзэмшигч гээд залуу ирээд машиныхаа нэрийг надад шилжүүлж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Батхүүгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 39- 40 /,   ... Тухайн үед Баянсэлэнгэ тэр машинаа надад зарж байгаа гэж хэлээгүй. Зарсан, худалдсан гэх мэт яриа огт гараагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Шийлэгдамбын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 43 /,  ...05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашины зах зээлийн бодит үнэлгээг хөрөнгийн үнэлгээний " Итгэлт-Эстимейт" ХХК-иас 30.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан  / 2 дугаар хавтас 45-46 /,  ... Баянсэлэнгэ шинэ машин аваад надад хуучин 05-99 УБИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн автомашинаа өгсөн. Би Хойлогдоржид 30.000.000 төгрөгийн өглөгтэй байсан учир унуулж байгаад мөнгөө нэхэхээр нь түүнд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.Аийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 50-51 /,  ... миний 33.000.000 төгрөгөөр зарж байсан Лексус Жи Эс-450 маркийн автомашиныг А нь гэрээ байгуулаад зээлээр авсан.  “ 1 сарын дараа мөнгө бүтвэл мөнгийг чинь өгнө. Бүтэхгүй бол барилгын материал арматур төмөр өгнө “ гээд миний машиныг аваад явсан. “ Албаны машин эвдрээд ажил хийж болохгүй байна. Нэрээ шилжүүлээд өгчих. Мөнгийг чинь удахгүй өгнө “ гээд нэр шилжүүлсэн боловч одоог хүртэл мөнгийг өгөөгүй байгаа. Хэрэг анх шүүхэд ирэхийн өмнө миний машиныг надад авчирч өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Мөнхбатын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 120-103 /,   ...Оргил бид хоёрын хөөцөлдөж байсан ажил мэргэжлийн хяналтын дэд дарга П.Ааар гарын үсэг зуруулаад бүтсэн юм. Тэгтэл П.А нь “ Зээлээр аваад уначих автомашин байна уу “ гэхээр нь П.Аийг Д.Мөнхбаттай уулзуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Батсайханы мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 161 /,   ... Мөнхбат гэх хүнээс Лексус Жи Эс-450 эйч маркийн автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, машиныг аваад мөнгийг өгч чадаагүй. Тамираа гэх залууд 19.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч П.Аийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 106 /, ...“ Итгэлт эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан / 2 дугаар хавтас 45-46 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч П.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдав.

 

            Шүүгдэгч П.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг тогтоосон шинжээч нарын дүгнэлтийг хохирогч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дээрх дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байсан учирсан шүүхээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон болно.

Гэтэл “ Итгэлт эстимэйт “ ХХК-ний үнэлгээгээр иргэн Д.Мөнхбатын өмчлөлийн Лэксүс Жи Эс-450 Эйч маркийн 36-31 УНО улсын дугаартай автомашиныг 23.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд түүнд хүлээлгэн өгсөн / 2018 оны 11 сард / үеийн уг машины техникийн бүрэн бүтэн байдал, явах эд ангийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, бусад үзүүлэлтийг харгалзан 17.000.000 төгрөгөөр тус тус / 2 дугаар хавтас 45-46 / үнэлсэн байна.

Хэдийгээр П.А нь дээрх машиныг 33.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч энэ нь хохирогчийг хуурч, өөрөө дээрх мөнгийг төлөх төлбөрийн чадваргүй байдлаа нууж, бусдыг төөрөгдөлд оруулж, гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “ Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө,  бусад эрх, эрх чөлөө нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно “ мөн хуулийн  2-д ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно “ гэж хуульчилсан тул хохирлыг 23.000.000 төгрөгөөр тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно “ гэжээ. Иймд хохирогч Мөнхбатад дээрх машиныг хүлээлгэн өгсөн тул 23.000.000 төгрөгнөөс 17.000.000 төгрөгийг хасч, үлдэх зөрүү болон бусад хохиролд нийт 7 сая төгрөгийг гаргуулан олгож, Мөнхбатын нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Түвшинжаргал нь нэхэмжлэх зүйлгүй / 2 дугаар хавтас 73 /  гэснийг дурьдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.А нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                             

1. Шүүгдэгч Улаан Жамсран овогт П-н Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П-н Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д зааснаар 2 / хоёр /  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар П.Аийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Ааас 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхбатад олгож, нэхэмжлэлээс 10.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ