| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1012/Э |
| Дугаар | 1006 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Ж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Т.Жавхлантөгс,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,
Хохирогч Д.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 1809025790949 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 13-330 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 131 дүгээр зүйлийн 131.2, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзах,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 574 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 1312, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил, 1 сарын хорих,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЧН 81032493 / Боржигин овогт Баясгалмаагийн Баярсайхан нь:
- 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах UB таун хотхоны “Пенни” хүнсний дэлгүүрээс орлогын 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 11-13 /
Хохирогч Д.Отгонсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн түрээслэн ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр UB town хотхоны байранд үйл ажиллагаа явуулдаг “Пени” миний маркет хүнсний дэлгүүрт худалдагчаа хийгээд байж байтал 14 цаг өнгөрч байхад үл таних хүн дугуй унаж яваа бололтой хуруугаа гаргасан хар өнгийн бээлийтэй, шар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмд, цамцтай 25-30 орчим насны эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирсэн. “Тэгээд олон юм авна. Амралтад явна” гээд нэлээн олон Сэнгүүр пиво, Тайгер пиво, вино, алтан, саарал Чингис архи, набор, жүүс гэх мэт зүйл аваад гаар дээр хураалгаад надаар туслуулсан. Тэгж байгаад цаасан хайрцаг хэрэгтэй байна гээд би цаасан хайрцаг хайгаад олоод ирсэн чинь тэр хүн байхгүй байсан. Тэгээд би тэр хүнийг гараад явчихсан байхаар нь гайхаад кассын ширээн доор байсан өчигдрийн орлогын мөнгөө үзэхэд байхгүй байсан гэжээ. / хх 22 /
Яллагдагч Б.Бмөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 14-15 цагийн орчим санагдаж байна Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пенни” нэртэй хүнсний дэлгүүрт ороод худалдагчид нь “Сэнгүүр пиво, Тайгер пиво, вино, том шилтэй 0,75л хэмжээтэй Чингис архинууд худалдан авъя. Дээрх бүтээгдэхүүнүүдийг авч явахад хялбар байх үүднээс цаасан хайрцганд хийгээд өгөөч” гэж хэлэхэд тэр худалдагч цаашаагаа цаасан хайрцаг авчирч өгөх гээд явах хооронд лангууны дотор талын тавиур хэсэгт гялгар ууттай мөнгөнүүд байхаар нь тэр мөнгийг нь ууттай нь аваад уг дэлгүүрээс гараад баруун дөрвөн замын хажууханд очоод мөнгөө гаргаж ирээд тоолж үзэхэд 500 төгрөг, 1000 төгрөгтийн дэвсгэрт нийлээд 50.000 төгрөг бусад мөнгөн дэвсгэрт нь 5000 төгрөг, 10000 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэрт нийлээд 650.000 төгрөг байсан бөгөөд нийлээд 700.000 төгрөг болж байсан гэжээ. / хх 47-48 /
Шүүгдэгч Б.Баярсайханыг 2019 оны 09 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 47-48 /
Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 28 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 700.000 төгрөгийг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цалинтай ажил хийж хохирлоо төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Д.Отгонсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр намайг дэлгүүртээ байж байхад шүүгдэгч нь орж ирээд “Би амралтанд хүмүүс авч явах гэж байгаа юм. Бараа авъя” гэж хэлэхээр нь тэдгээр бараануудыг нь хайрцагласан. Гэтэл дахиад “Хайрцаг хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь ар талын өрөөнөөс авч өгөх хооронд кассын тавиур доор байсан 700.000 төгрөгийг аваад явсан байсан. Надаас авсан мөнгөө буцаагаад өгвөл нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Б.Бнь 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ЮБ таун хотхоны “Пенни” хүнсний дэлгүүрээс орлогын 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 11-13 /, ... эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирээд олон юм авна, амралтад явна гээд нэлээн Сэнгүүр пиво, Тайгер пиво, вино, алтан, саарал Чингис архи, набор, жүүс гэх мэт зүйл аваад “Цаасан хайрцаг хэрэгтэй байна гээд” би цаасан хайрцаг хайгаад олоод ирсэн чинь тэр хүн байхгүй байсан. Тэгээд би гайхаад кассын ширээн доор байсан өчигдрийн орлогын мөнгөө үзэхэд байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Отгонсүрэнгийн мэдүүлэг / хх 22 /, ... “Пенни” нэртэй хүнсний дэлгүүрт ороод худалдагчид нь “Сэнгүүр пиво, Тайгер пиво, вино, том шилтэй 0,75л хэмжээтэй Чингис архинууд худалдан авъя” цаасан хайрцганд хийгээд өгөөч гэж хэлэхэд тэр худалдагч цаашаагаа цаасан хайрцаг авчирч өгөх гээд явах хооронд лангууны дотор талын тавиур хэсэгт гялгар ууттай мөнгөнүүд байхаар нь аваад гарсан. тоолж үзэхэд 700.000 төгрөг болж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Баярсайханы мэдүүлэг / хх 47-48 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Баярсайханыг бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 700.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баярсайханы хөнгөрүүлэх болон түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бнь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 6 сарын хорих ялыг оногдуулж, Б.Бнь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 24 хоногийг хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, түүний хувийн байдал, учруулсан хохирлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баярсайханаас 700.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Отгонсүрэнд олгож, түүний цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Б-н Б-г бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар Б.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 24 хоногийг хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б-ны эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б-аас 700.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Отгонсүрэнд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-ны цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Б.Б-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ