Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор П.Ганбаатар,

          Яллагдагч  Б.Х , түүний өмгөөлөгч Д.Наранбулаг,

          Хохирогч Б.Ч , Б.Чх  нарын өмгөөлөгч Ч.Содончимэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 744 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Ганбаатарын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр яллагдагч  Б.Х д холбогдох эрүүгийн 2015 2502 2173 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ванчин овгийн Б.Х, 1964 оны 3 дугаар сарын 18-нд Дорноговь аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн Мааньзавын 5-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЮ64031813/,

 

Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээний төлбөрт 180.000 төгрөгийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хуурамчаар үйлдсэн,

2015 оны 5 дугаар сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-38 тоотод байрлах иргэн Б.Ч ын эзэмшлийн мужааны цехийн зориулалттай барилгыг дураар аашлан нурааж бусдад их хэмжээний буюу 24.403.000 төгрөгийн хохирол учруулсан,

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохдоо 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх хуурамчаар үйлдсэн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” /Монгол, Хятад хэлээр/-г 2 хувийг гарган өгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн,

мөн давтан үйлдлээр буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 801 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо урд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохдоо гаргаж өгсөн хуурамчаар үйлдсэн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” /Монгол, Хятад хэлээр/-г 2 хувийг хуулбарлан гаргаж өгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж хүнд хор уршиг учруулсан буюу иргэн Б.Чх эд 129.371.084 төгрөгийн, иргэн Б.Ч ад 82.846.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Х гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, 236 дугаар зүйлийн 236.1, 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүх хэрэгт хамааралтай зарим зүйлүүдийг тодруулах зорилгоор Б.Х д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон хэлэлцэх явцад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв. Үүнд:

Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад /2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218.2/ зааснаар “... яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана: яллаж байгаа гэм хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, учруулсан хохирол”, мөн хууль, зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад /2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218.3/ зааснаар “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана: яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” зэргийг ойлгомжгүй байдлаар тусгажээ.

Тодруулбал прокурорын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 168А дугаар яллах дүгнэлтэд:

“Яллагдагч Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээний төлбөрт 180.000 төгрөгийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллагдах” гэж үйлдсэн ба Б.Х  нь уг үйлдлээ хаана, хэрхэн яаж, ямар зорилгоор үйлдсэн, ямар хүндрүүлэх шинжээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тодорхойгүй,

“Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохдоо 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх хуурамчаар үйлдсэн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” /Монгол, Хятад хэлээр/-г 2 хувийг гарган өгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн давтан үйлдлээр буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 801 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд хариуцагчаар оролцохдоо урд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шийдвэр бүхий шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохдоо гаргаж өгсөн хуурамчаар үйлдсэн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” /Монгол, Хятад хэлээр/-г 2 хувийг хуулбарлан гаргаж өгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж хүнд хор уршиг учруулсан буюу иргэн Б.Чх эд 129.371.084 төгрөгийн, иргэн Б.Ч ад 82.846.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт зааснаар яллагдах” гэж үйлдсэн ба хохирогч нарын хууль ёсны ямар эрх /эд хөрөнгийн эсвэл эд хөрөнгийн бус эрх, бусад эрх/ нь хэрхэн зөрчигдсөн, чухам ямар хохирол учирсан болох, Б.Х  нь тус зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэх /тухайн зүйл хэсэгт албан тушаалтныг заасан/, зэрэг зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлуудыг сайтар дүгнэж тодорхой тусгаагүй тул шүүх түүнд дүгнэлт хийх боломжгүй байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 801 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Чх  нь хариуцагч Б.Х д холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Рашааны 17-38 тоот байршилтай хашаанд байрлах 183.5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, граж зэргийг өөрийн өмч болохыг тогтоож, уг байшингийн 2 өрөөг хууль бусаар эзэмшиж буй Б.Х г албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 183.5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, граж зэргийг Б.Чх ийн өмч болохыг тогтоож, хариуцагч Б.Х г албадан гаргахаар шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалаар нэхэмжлэгч Б.Чх ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 495 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шүүхийн шийдвэрт “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 74, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 430 дугаар захирамжийн Б.Х д холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Х , Ж.Оюундэлгэр, Х.Тэнүүн нарыг 18643313562146 дугаар нэгж талбар бүхий 700 м.кв газрыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г-2203002809 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000067333 дугаар гэрчилгээ, уг хаягт байршилтай 183.5 м.кв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2203014755 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000212431 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээд Б.Х гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 326 дугаар захирамжийн Б.Чх эд холбогдох хэсгийг, газар эзэмших гэрчилгээний хамт хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Чх ийн гаргасан хувийн сууц, байшингууд, граж зэргийг өөрийн өмч мөн болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаартай магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 15 дугаар тогтоолоор Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 264 дугаартай шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 376 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Б.Чх ээс Улсын Дээд шүүхэд хандан “иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт” гаргаж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 294 дүгээр дүгнэлтийг шинээр ирүүлсэн нотлох баримт гэж хавсаргажээ.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч ...” болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас хянан үзэж болохоор зохицуулжээ.

Дээрх дүгнэлтэд “... 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнд зурсан Ц Ю Ю  гэсэн гарын үсэг нь Иргэний орлогын бүртгэл, татвар торгуулийн орлого хураасан тасалбар, паспортын хэлтэст өргөдөл гаргах, улсын даатгалын гэрээт баталгаа гэх баримтуудад зурсан Ц Ю Ю -ийн гэх гарын үсэгтэй тохирохгүй ...” гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт хуурамч болох нь хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг хэргийг шийдвэрлэх үед нэхэмжлэгчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн байна. /2-р хх-102-103/

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзэхэд Сүхбаатар дүүргийн Рашааны 17-38 тоот байршилтай хашаанд байрлах 183.5 м.кв талбай бүхий хувийн сууцны байшингууд, граж, газар зэргийг хохирогч Б.Чх , Б.Ч  нарын өмчлөл, эзэмшил болохыг тогтоогоогүй байхад чухам юунд үндэслэж тэднийг хохирогчоор тогтоосон нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр нэгэнт тогтоосон нотлох баримтад тулгуурлан иргэний болон захиргааны журмаар хяналтын шатны шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд сайтар дүгнэлт хийх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй,  Б.Чх , Б.Ч  нар нь хохирогч мөн эсэх, тэдгээрийн ямар эрх нь зөрчигдөж, ямар хохирол учирсан нь тодорхойгүй байхад нотлох баримтад тулгуурлахгүйгээр урьдчилан таамгаар Б.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан нь өрөөсгөл болжээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.Чх , Б.Ч  нарын үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, эзэмших эрх нь зөрчигдсөн байж болзошгүй нөхцөл байдал бий болсон хэдий ч энэ эрхийг нь хангаж, хамгаалахын тулд эрүүгийн, иргэний, захиргааны эрх зүйн чухам ямар харилцаагаар зохицуулагдах эсэхэд онцгой анхаарч эрүүгийн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, тэрхүү харилцаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх /Эрүүгийн байцаан шийтгэх хууль/ хуульд заасны дагуу гэмт хэргийг бүрэн илрүүлж, нотлох баримтад үндэслэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт оршдог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хаана яаж үйлдсэн/, 1.5 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг бүрэн тогтоогоогүй тул Б.Х д хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Ганбаатар бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 744 тоот шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд байна. Үүнд:

1. Яллагдагч Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ” болон тус гэрээний төлбөрт 180.000 төгрөгийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хуурамчаар үйлдэж хохирогч Б.Чх ийн 500 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч 129.371.084 төгрөгийн, хохирогч Б.Ч ын 324 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч 82.846.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Чх ийн мэдүүлэг /1-р хх-123-124, 196-197/, хохирогч Б.Ч ын мэдүүлэг /2-р хх-183-187/, “Итгэлт Эстимент” ХХК-ийн үнэлгээний тайлан /2-р хх-70,92/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

Б.Х гийн дээрх үйлдэлд нь хяналтын прокурор Ц.Сүхбат нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 64 дугаартай ял өөрчилж сонсгох тухай тогтоолоор урьд сонсгосон ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчилж сонсгосон. /2-р хх-164/

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Х  нь хуурамч бичиг баримт үйлдэж хохирогч Б.Чх , Б.Ч  нарын үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсгийн “үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэсэн шинжийг бүрэн хангасан, энэ тухай яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдаагүй нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхөөргүй байна.

Нөгөө талаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилж өгсөн ба уг гэмт хэргийн улмаас бусдад хохирол учирсан байхыг шаардаагүй /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй/ байх тул шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэх боломжтой байх тул энэ заалтыг хүлээн авах боломжгүй байна.

2. Б.Х г хохирогч Б.Чх , Б.Ч  нарын хууль ёсны ямар эрх, эд хөрөнгөд хохирол учруулсан, хохирогч нарын эд хөрөнгийн эсхүл эд хөрөнгийн бус эрх, бусад эрх нь хэрхэн зөрчигдсөн, чухам ямар хохирол учирсан болох, Б.Х  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэх, энэ зүйлд албан тушаалтныг заасан энэ нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэжээ.

Хохирогч Б.Чх ийн аав Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ян Гуй овогт Ц Ю Ю -д Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийдвэрээр 980 м.кв газрыг хашаанд зориулан эдлүүлэхээр олгосон байна. /1-р хх-14/

Дээрхээс дүгнэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Рашааны 17-35 тоот 824 м.кв газрыг хохирогч Б.Чх ийн аав Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ян Гуй овогт Ц Ю Ю  нь эзэмшиж байсан болох нь тогтоогдсон.

Хохирогч Б.Чх  нь өөрийн аав Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -ийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-35 тоот 824 м.кв газрыг 2003 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 326 дугаартай Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлэн авсан захирамж авагджээ. /1-р хх-18/

Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдаж 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж заасан тул хохирогч Б.Чх  нь өөрийн аав болох Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -ийн эзэмшиж байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 17-35 тоот 824 м.кв газрыг өөрийн нэр дээр эзэмшихээр шилжүүлэн авсан нь хуульд нийцэж байна.

Харин дээрх газрыг Б.Х  нь хуурамч бичиг баримт үйлдэж өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар хохирогч Б.Чх , Б.Ч  нарт онц их хэмжээний хохирол учирсан болох нь “Итгэлт Эстимент” ХХК-ийн үнэлгээний тайлангаар /2-р хх-70, 92/ тогтоогддог.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт “Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн бол” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг ойлгохоор заасан ба энэ хохирогч Б.Ч , яллагдагч Б.Х  нарын иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан оролцоогоор тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч болон хойшлуулшгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол хүндрүүлэхээр заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт “эсхүл энэ гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол” гэж, “Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилж өгсөн.

Хүнд хор уршиг учирсан гэдгийг 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор “Эд хөрөнгийн хохирол учирсан” байхыг ойлгоно гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, Б.Х гийн үйлдлийн улмаас хохирогч нарт эд хөрөнгийн онц их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсоор байтал ямар хохирол учирсан болохыг тогтоогоогүй, Б.Х г уг хэргийн субъект биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. Б.Х г 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын Иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, нотлох баримтад тулгуурлалгүйгээр урьдчилан таамгаар яллагдагч Б.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан шалгасан нь өрөөсгөл болж гэж дурджээ.

Анх 2009 онд яллагдагч Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад өрд улсын Иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж Захиргаа, Иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн гэж хохирогч Б.Ч  мэдүүлдэг.

Хохирогч Б.Ч  нь дээрх худалдах, худалдан авах гэрээ, гэрээнд зурагдсан өөрийн аав Ц Ю Ю -ийн гарын үсэг зэргийг Б.Х  нь хуурамчаар үйлдэж миний хууль ёсоор эзэмшиж байсан эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Мөрдөн байцаалтын шатанд дээрх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд зурагдсан Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -ийн гарын үсгийг түүний амьд сэрүүн байхдаа зурж байсан буюу “Иргэний орлогын бүртгэл” гэх, 1996 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн Ц Ю Ю -ээс “Татвар торгуулийн орлого хураасан тасалбар” гэх, 1993 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Ц Ю Ю -ийн “Паспортын хэлтэст өргөдөл гаргах нь” гэх, 1975 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “83061” дугаартай “Улсын даатгалын гэрээт баталгаа” гэх баримтуудад зурсан Ц Ю Ю -ийн гэх гарын үсгийн загваруудтай харьцуулах шинжилгээ хийхэд тохирохгүй байна гэх шинжээчийн 294 дугаартай дүгнэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан. /1-р хх-213-214/

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тодруулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан 1322 дугаартай “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд зурагдсан Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -ийн гарын үсэг нь Ц Ю Ю -ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэх дүгнэлт, /1-р хх-223-224/

Б.Х гийн хуурамч бичиг баримт үйлдэж бусдын хууль ёсоор эзэмшиж байсан эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйлдэл нь мөн гэрч гэрч Б.Пүрэвдоржийн “...  Б.Х  нь надад би энэ хашаа байшинг өөрийн болгож авна гээд хар цүнхтэй бичиг баримт гаргаж ирээд ах нь хуурамчаар энэ бичиг баримтыг бүрдүүлсэн гэж хэлж байсан ...” гэх хууль сануулж авсан мэдүүлэг /2-р хх-29-30/ зэргээр тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчийн мэдүүлэгт дүгнэлт хийхэд яллагдагч Б.Х  нь 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүний гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулахаар хэргийг шүүхэд шилжүүлсээр байтал “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэж байгаа нь илт үндэслэлгүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоол, цагаатгах тогтоол гаргах учиртай.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2 дахь хэсгийн заалт нь “яллагдагч Б.Х г хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэрэг”-ийг Эрүүгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд холбогдох тогтоол гарсны дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай ойлголт юм.

Нөгөө талаар хохирогч Б.Чх , яллагдагч Б.Х  нарын Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд нь яллагдагч Б.Х гийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан гэх “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн гэх асуудалтайгаар холбогдож өөр өөрөөр гарч байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүх дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Хохирогч Б.Ч , Б.Чх  нарын өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Гэхдээ мөрдөн байцаалтад буцаах болсон үндэслэлийг дэмжихгүй байна. Энэ талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэргийн зүйлчлэлийн асуудалтай холбоотой хүсэлтээ гаргасан. Хохирогчийн газар болон байшинг хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд гаргаж өгснөөр шүүхийг төөрөгдүүлж залилан мэхлэж өөрийн өмч болгосон. Эрүүгийн хэрэг үүсгэчихээд цаад санаа зорилгыг гаргаагүй. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн төөрөгдөлд орж, эд хөрөнгөө шилжүүлж байгаа этгээд нь заавал эд хөрөнгийн шууд өмчлөгч, эсхүл эзэмшигч байх албагүй, эд хөрөнгийг харж хамгаалж байгаа хадгалах гэрээгээр хүлээсэн үүрэг бүхий ашиглагч, түрээслэгч хуулийн дагуу өмчлөх эрхийг нь бүртгэх хамгаалах бүхий байгууллага байж болно гэж үзсэн. Бусдын эд хөрөнгийг хэн нэгнээс хамааралгүйгээр өөр этгээдэд шилжүүлж байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн үндсэн шинж гэж үзэж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж зүйлчлэлийг шалгуулах хүсэлттэй байна гэв ...” гэв.

 

Яллагдагч  Б.Х  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна ...” гэв.

 

Яллагдагч  Б.Х гийн өмгөөлөгч Д.Наранбулаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Х д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Б.Х д холбогдох хэргийн материалыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж үзэв.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зайлшгүй шалгаж тогтоосны эцэст хэргийг зүйлчлэх нь хуульд нийцнэ.

Өөрөөл хэлбэл, яллагдагч Б.Х гийн үйлдсэн “1994 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ц Ю Ю -тэй байгуулсан” гэх гэрээг ямар зорилгоор үйлдсэн эсэх, бусдыг залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн зэргийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэв.

 

Харин шүүгчийн захирамжид дурдсан зарим буюу “... хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй ...” гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгааг дурдаж байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлал болон шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 744 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Ганбаатарын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ