Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

           Хохирогч Ц.Марина нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Гончигдаржаагийн Цод холбогдох эрүүгийн 1903009900434 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 дугаар гудамж 60 г тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РД:ЧИ79081113 / Сартуул овогт Г-н Цнь:  

 

- Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Жасиун төвийн баруун замд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 10 минутын үед “Тоёота Эстима” маркийн 84-21 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчмөний улмаас явган зорчигч Ц.Маринаг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-6 /

Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлзлтүүд / хх 9-13 /

 

Жолооч В.Цэрэнгогтохын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 15 /

 

Явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 14 /

 

Хохирогч Ц.Марина мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөө би 25 дугаар эмийн сан орчихоод буцаад гэр рүүгээ явах гээд таксинд гар өргөж суугаад гэрийн зүг буюу Чингэлтэй дүүргийн Засварын буудал дээр зогсоод уг машинаас буугаад гарцны наадах талаар өөрийнхөө гудамж руу явахад ойрхон гээд гарцгүй газраар зам хөндлөн гарч явахад нэг машин ирээд мөргөсөн. Би уг нь уг машиныг хараад тэр чигтээ урагшаагаа гүйгээд гарах замаа дуусгаад гарах гэтэл амжаагүй мөргөгдсөн. Би уг машинд мөргүүлээд нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэгт шууд хэвтээд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гарсан. Би уг нь буусан газраасаа гарцтай ойрхон гарч эхлээд замын голоос өөрийн амьдардаг гудамж руу харалдаа явах гээд гарцгүй хэсгээр гарсан гэжээ. / хх 17-19 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10259 дугаар дүгнэлтэнд:

1. Ц.Марина-н биед тархи доргилт, цээжний баруун талын 1,2,3,8-р хавирга, зүүн талын 8-р хавирганы хутарал, зүүн уушгины бүрэн бус атлектаз, цзэжний зүүн хөндийн хий хуралдалт, эгэм ясны хугарал, баруун чихний язарсан шарх, хүзүү, баруун чих, баруун хацар, дух, баруун шилбэ, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуя, баруун, зүүн гарын сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шииэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюулгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх-24 /

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 399 дүгээр дүгнэлтэнд:

1. Т.Истима маркийн 84-21 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Гончигдаржаа овогтой Ц нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 дах заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.  

2. Явган зорчигч Цэрэндаш овогтой Марина нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а.Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай заын гарамжгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэжээ. / хх 62-63 /

 

Шүүгдэгч Г.Цыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 49-50 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 86 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хоёрдугаар эгнээ рүү шилжих үед гэнэт хохирогч гүйгээд ороод ирсэн. Зогсоох арга хэмжээ авсан боловч амжаагүй. Ослын дараа цагдаа, түргэн дуудсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 705.500 төгрөг өгсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.

 

Хохирогч Ц.Марина шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг зам хөндлөн гарч байхад машин зайтай явж байхаар нь амжаад гарчих байх гэж бодоод явсан. Тэгсэн 2 дугаар эгнээнээс нэг машин хурдтай гарч ирсэн. Би амжихыг хичээсэн боловч зам гарч амжаагүй ийм зүйл болсон. Амжихыг хичээгээгүй байсан бол дайруулах байсан. Эмнэлэгт очоод ухаан ороход хөдлөх боломжгүй байсан. Шүүгдэгчийн эхнэр намайг эмнэлэгт байхад 2 удаа эргэж ирсэн. Тэгээд эмнэлгийн эрүүл мэндийн даатгал, ор хоногийн мөнгийг өгсөн. Би осолд ороогүй байсан бол ажлаа хийгээд цалингаа аваад явах байсан. 4 сар ажилгүй байсан болохоор сэтгэл санааны хямралд орсон. Цаашдаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд 10.000.000-15.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 705.500 төгрөг авсан гэв.

 

Шүүгдэгч Г.Ц нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Жасиун төвийн баруун замд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 10 минутын үед “Тоёота Эстима” маркийн 84-21 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчмөний улмаас явган зорчигч Ц.Маринаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: ...3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-6 /, ...Зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлзлтүүд / хх 9-13 /, ...Жолооч В.Цэрэнгогтохын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 15 /, ...Явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 14 /, ...өөрийнхөө гудамж руу явахад ойрхон гээд гарцгүй газраар зам хөндлөн гарч явахад нэг машин ирээд мөргөсөн. Би уг нь машиныг хараад тэр чигтээ урагшаагаа гүйгээд гарах замаа дуусгаад гарах гэтэл амжаагүй мөргүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Маринагийн мэдүүлэг / хх 17-19 /, ...Ц.Марина-н биед тархи доргилт, цээжний баруун талын 1,2,3,8-р хавирга, зүүн талын 8-р хавирганы хутарал, зүүн уушгины бүрэн бус атлектаз, цзэжний зүүн хөндийн хий хуралдалт, эгэм ясны хугарал, баруун чихний язарсан шарх, хүзүү, баруун чих, баруун хацар, дух, баруун шилбэ, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун гуя, баруун, зүүн гарын сарвууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10259 дугаар дүгнэлт / хх-24 /, ...Т.Истима маркийн 84-21 УБО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Г.Ц нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 дах заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэсэн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 399 дүгээр дүгнэлт / хх 62-63 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Цыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зохих хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

            Хохирогч Ц.Марина нь ажилгүй байсан 4 сарын хугацааны цалин, сэтгэл санааны хохирол, цаашдын эмчилгээний зардалд нийт 10.000.000-15.000.000 төгрөг нэхэмжилсэн болно. Хохирогч нь ажил хөдөлмөр эрхэлж байсныг нотолсон баримтгүй, эмнэлгийн магадлагаагүй учир ажилгүй байсан хугацааны цалинг тооцож гаргуулах боломжгүй байна. Мөн сэтгэл санааны хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Г-гийн Цийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Шүүгдэгч Г-гийн Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэм хорыг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.Ц нь тэнссэн хугацанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг тус тус дурьдсугай.

 

5. Г.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.   

 

6. Г.Цын жолоочийн 285195 дугаартай үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ