Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2016/00000/И |
Дугаар | 103/ШШ2017/00004 |
Огноо | 2017-01-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2017/00004
20*******7 оны 0******* сарын 03 өдөр | Дугаар *******03/ШШ20*******7/00004 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 20*******6 оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие ******* аймгийн сумын Социализм нэгдэлд Уурын зуухны машинчаар *******982.*******0.0*******-ний өдрөөс *******990 он хүртэл ажилласан. Тэр үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Уурын зуухны галч нь улирлын чанартай ажил бөгөөд *******0 дугаар сараас, 4 дүгээр сарын 25-ныг хүртэл ажилладаг байсан. Зуны цагт нь малчин, манаач гээд маш олон ажлыг хийж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ *******998 онд ******* аймгаас ******* дүүрэгт нүүж ирэх үедээ алга болгосон. Иймд хавсаргасан баримтад үндэслэн миний дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* нь ******* аймгийн сумын Социализмын зам нэгдэлд Уурын зуухны машинистаар *******982.*******0.0*******-ний өдрөөс *******990.0*******.0*******-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 20*******6.**************.*******5-ны өдрийн *******800, 20*******6.*******2.09-ний өдрийн *******880 тоот албан бичгүүдээр Ж.******* ажилд томилогдсон болон ажлаас халагдсан тушаал архивт байхгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Ж.******* нь ******* аймгийн сумын Социализмын зам нэгдэлд *******982.*******0.0*******-ний өдрөөс *******985.09.0*******-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, *******985.09.0*******-ний өдрөөс *******986.04.30-ны өдөр хүртэл малчин, уурын зуухны машинистаар, *******986.04.30-ны өдрөөс *******986.*******0.0*******-ний өдөр хүртэл манаач, уурын зуухны машинистаар, *******986.*******0.0*******-ний өдрөөс *******989.05.04-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, *******989.05.04-ний өдрөөс *******990.0*******.0*******-ний өдөр хүртэл ногоочин, дарханаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар
- ******* аймгийн сумын Социализмын зам нэгдлийн даргын *******985.09.02-ны өдрийн *******5 дугаартай ажилд томилох тухай тушаал,
- ******* аймгийн сумын Социализмын зам нэгдлийн даргын *******986.04.30-ны өдрийн 22 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал
- ******* аймгийн сумын Социализмын зам нэгдлийн даргын *******986.*******0.0*******-ний өдрийн 58 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал
- ******* аймгийн сумын Социализмын зам нэгдлийн даргын *******989.05.04-ний өдрийн 36 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал
-*******982, *******983, *******987 онуудад улсад ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд
Гэрч Д. шүүхэд өгсөн: Намайг ******* аймгийн сумын уурын зууханд *******987 оны 08 дугаар сард ажилд ороход Ж.******* нь уурын зуухны машинистаар ажиллаж байсан. ******* нь *******990 он хүртэл машинистаар тасралтгүй ажилласныг гэрчилж байна гэх мэдүүлэг
Гэрч Г. шүүхэд өгсөн: Ж.******* нь *******974 оноос *******982 он хүртэл ******* аймгийн сумын үйлдвэр бригадад норомчноор надтай цуг ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд *******982.*******0.0*******-ний өдрөөс *******990 он хүртэл ******* аймгийн сумын Уурын зууханд машинистаар тасралтгүй ажилласан. Улирлын чанартай ажил учир зундаа малчин, манаач, ногоочин гэх мэт олон ажил хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Уурын зуухны машинист буюу галчийн ажил нь улирлын чанартай ажил бөгөөд нэхэмжлэгч нь өвөлдөө уурын зуухны машинистаар ажиллаж зуны цагт малчин, манаач зэрэг ажлыг хийж байсан байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь архивын хуулбар үнэн дардастай, гэрчүүдийн мэдүүлэг дээрх нотлох баримттай холбоотой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******33 дугаар зүйлийн *******33.*******.*******, *******34 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг ******* аймгийн сумын Социализмын зам нэгдэлд *******982.*******0.0*******-ний өдрөөс *******985.09.0*******-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, *******985.9.*******-ний өдрөөс *******986.04.30-ны өдөр хүртэл малчин, уурын зуухны машинистаар, *******986.04.30-ны өдрөөс *******986.*******0.0*******-ний өдөр хүртэл манаач, уурын зуухны машинистаар, *******986.*******0.0*******-ний өдрөөс *******989.05.04-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, *******989.05.04-ний өдрөөс *******990.0*******.0*******-ний өдөр хүртэл ногоочин, дарханаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны *******0 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА