Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00006

 

 

 

 

 

20*******7 оны 0******* сарын 06 өдөр

Дугаар *******0*******/ШШ20*******7/00006

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Наран хороолол ******* дугаар байрны ************** тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 78.092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны *******2 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь манай үйлчилгээг хүлээн зөвшөөрч 20*******2.0*******.*******0-ны өдөр Postpaid open /*******50/ үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 9*******9*******742******* дугаарын эзэмшигч болсон. Гэтэл С. нь гэрээний үүргээ үл биелүүлж 9*******9*******742******* дугаарын 20*******5 оны 9 дүгээр сарын байдлаар төлбөр 89.092 төгрөгийг төлөөгүй тул гэрээний дагуу үйлчилгээг хаасан. төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд С.гаас төлбөрийн үлдэгдэл болох 89.092 төгрөгнөөс гэрээнд заасны дагуу барьцаа *******5000 төгрөгийг хасч үлдэгдэл 74.092 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 78.092 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжилсэн 78.092 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч С.гаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 78.092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

Хариуцагч С. нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 78.092 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

*******. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* овогт ******* холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 78.092 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.гаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА