| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00576/И |
| Дугаар | 103/ШШ2017/00011 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2017/00011
| 2017 оны 01 сарын өдөр | Дугаар 103/ШШ2017/000 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны 1******* тоотод оршин суух, овогт талийгаач нөхөр овогт хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц., гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Ц. 2009 оны 1 дүгээр сараас танилцаж гэр бүл болсон. Улмаар 2010.*******.-нд хүү , ..-ны өдөр хүү нарыг төрүүлж 6 жил хамт амьдарсан. Нөхөр Ц. бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Ц. нь .*******.-ны өдөр өвчний учир нас барсан учраас биднийг дээрх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Ц. иргэний үнэмлэхний хуулбар, хүү Т.ын сургуулийн тодорхойлолт, хүү Т.ийн Нийслэлийн дүүргийн улсын тэргүүний дугаар цэцэрлэгт хүмүүжиж буй тодорхойлолт, дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт, Т., Т. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.ийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2012 онд гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Ц. шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь Ц. хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ заахдаа Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм гэжээ.
Ц. шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Ц. нь талийгаач нөхөр овогт 2009 оны 01 дүгээр сараас оны ******* дугаар сарын -ны өдөр хүртэл хамтын амьдралтай байж 2010.0*******.-нд хүү , ..-ны өдөр хүү нарыг төрүүлсэн, Ц. нь оны ******* дугаар сарын -ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, Цогхүү овогтой ийн 00017931******* дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хамтран амьдарч байх хугацаандаа 2012 онд гэр бүлээрээ авахуулсан гэрэл зургууд Ц. шүүхэд гэрчээр өгсөн Ц. нь миний дүү байгаа юм. Ц. нь миний дүүтэй 2009 оноос .*******.-ны өдөр буюу нас барах хүртлээ хамт амьдарч байсан. Энэ хугацаанд хоёр хүүтэй болсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн, гэрчид хууль сануулан мэдүүлэг авсан, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, хуульд заасан нотлох баримт цуглуулах, гаргах шаардлагыг хангасан нотлох баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, ******* дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1******* дэх хэсэгт зааснаар овогт ийг талийгаач нөхөр овогт 2009 оны 1 дүгээр сараас оны ******* дугаар сарын -ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.*******-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА