Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2016/01171

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

 

Улаанбаатар хот,  тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

 

Дорнод аймгийн тоотод оршин суух /РД:*******/, ******* овогт ******* ад холбогдох

 

“2500000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 3 сарын 29-ний өдөр *******ад “HONDA CR-V” суудлын авто машиныг 2500000 төгрөгөөр 2016 оны 7 сарын 31-ний өдөр бүрэн төлж дуусгасан байхаар гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2016 оны 7 сарын 31-ний өдөр дууссан байхаар боловч ******* нь тохирсон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд *******аас 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 2500000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 200000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2300000 төгрөгийг нь төлөхөөр тохиролцов.

  1. 2016 оны 10 сарын 24-ний өдөр 1500000 төгрөг,
  2. 2016 оны 12 сарын 20-ны дотор 800000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 2500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь 2500000 төгрөг нэхэмжилснээс 2300000 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь 2016 оны 10 сарын 24-ний өдөр 1500000 төгрөг, 12 сарын 20-ны 800000 төгрөгийг төлөхөөр тохиролцон зохигч талууд эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч *******д хариуцагч ******* нь 2300000 төгрөг төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албанаас 27475 төгрөгийг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 25875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                    

ШҮҮГЧ                               Ш.АЛТАНЦЭЦЭГ