Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 04

 

Д.Тогтохбаярын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 434 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Оргил баг 14-28-4 тоотод оршин суух Дэмбэрэлжавын Тогтохбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Одбаяр, нэхэмжлэгч Д.Тогтохбаяр, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Мөнхчимэг, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2000 оноос одоог хүртэл Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газарт касс, нярав, ня-бо, ялгагч хүргэгч, жолооч зэрэг ажлуудыг хийж ирсэн. Энэ хугацаанд 2010 онд аймгийн залуучуудын хөдөлмөрийн аварга болж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн хэмжээнд ахмадын баяр тэмдэглэж байсан. Тухайн өдөр "манай ажлаас өндөр насны тэтгэвэртээ гарсан хоёр хүн байдаг юм байна. Гэрийн хаягийг нь өгөөч хүндэтгэл үзүүлэх гэсэн юм" гэж нягтлан бодогч хэлсэн. Тэгэхээр нь би жил болгон нэг сүү 10.000 төгрөг өгдөг, энэ жил дарга та хоёр уулз, та хоёртой танилцах гээд байдаг юм шиг байна билээ гэсэн. Мөн тэр өдөр сарын сүүлийн өдөр байсан учраас аймгийн төв дотор явдаг тээврийн хэрэгслийн шатахуун дууссан байсан. Тэгэхээр нь жолооч Мөнхбат бид хоёр тээврийн газар руу явган явж очиж шуудангаа аваад тэндээс нэг машинд дайгдаад ажил дээрээ шуудангаа авч ирээд ялгаж дуусаад, тэр өдрийн ажил дууссан. Орой 17 цаг 40 минутад байгууллагын өндөр настан Дариймаа, Ичинхорлоо нар орж ирсэн. Энэ үед касс О.Нарангэрэл, үйлчлэгч Д.Баасанхүүгийн амралтын идээ 1 шил архи гаргаж, хоёр өндөр настанд хүндэтгэл үзүүлж бүх ажилчид тойруулж амссан. Тухайн үед дарга
В.Мөнхчимэг орж ирээд архинаас амсаад ажлын байран дээр болохгүйгээд бид наргарсан. Үүний дараа ажил тараад хурууны хээгээр цагаа бүртгүүлсний ард дарга В.Мөнхчимэгтэй таарч ажлын талаар маргалдсан. Тэгэхэд оройны 18 цаг 15 минут болж байсан. Энэ байдлаас болж ажлын байранд архи уусан гэж ажлаас халсан. Тухайн үед тэр архийг би гаргаагүй, нийт ажилчид хоёр ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Гэтэл та олон юм ярьж дүвчигнэсэн учир тушаал гаргасан гэсэн. Иймд үндэслэлгүй тушаал гаргасан учир ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнөүү гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга В.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Тогтохбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 16 цагийн орчим ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн улмаар удаа дараа амаар болон хамт олны хурлаар сануулж байсан боловч тавьсан шаардлагыг үл ухамсарлан Хөдөлмөрийн тухай хууль, "Монгол шуудан" ХК-ий дотоод журам, байгууллагын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг үндэслэн Д.Тогтохбаярыг 2016 оны 10 сарын 03-ы өдрийн 27 тоот тушаалаар хууль эрх зүйн дагуу ажлаас чөлөөлсөн тул Д.Тогтохбаярыг ажилд эгүүлэн орох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Тогтохбаярын Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын ялгагч хүргэгчийн ажилд эп/үлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 434 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Үүнд: 1. 2016 оны 09 сарын 30-ний өдөр миний үйлчлүүлэгч Д.Топгохбаяр ажлын байранд, ажлын цагаар архи, сонтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн өдөр Шуудангийн үйлчилгээний хамт олон өндөр настанаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, архи гаргаж тойруулсан. Үүнээс уруулаа хүргээд өгсөн байгаа. Хамт олон нь тухайн өдөр архи уусан юм байхгүй гэж шүүх хуралдаанд орсон гэрч Ө.Ичинхорлоо, Л.Дариймаа, У.Мөнхбат, Л.Цэнд-Аюуш, О.Нарангэрэл, Б.Алтансолонго нар гэрчилсэн байгаа.
Дарга В.Мөнхчимэгтэй маргалдсан байгаа бичлэг шүүх хуралдаан дээр сонссон. Тухайн бичлэг дээр яриж байгаа нь Д.Тогтохбаяр миний дуу хоолой биш гэдэг, энэ муудалцсан зүйл байхгүй, Ажил тарсны дараа хуруугаа дарах гэж ороод даргатайгаа
тааралдсан гэж ярьдаг. Түүнээс ажлын байранд архи ууж, ажлаа согтуугаар п/йцэтгэсэн зүйл байхгүй.
Иймд 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Тогтохбаярыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
        
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль, ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Говь-Алтай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын хамт олон өндөр настанаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, архи гаргаж тойруулсан. Нэхэмжлэгч Д.Тогтохбаяр уруулаа хүргээд өгсөн, архи уугаагүй гэж шүүх хуралдаанд гэрч Ө.Ичинхорлоо, Л.Дариймаа, У.Мөнхбат, Л.Цэнд-Аюуш, О.Нарангэрэл, Б.Алтансолонго нар гэрчилсэн. Нэхэмжлэгч Д.Тогтохбаяражлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тул ажилаас халах боломжгүй гэх үндэслэлээр өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч Д.Тогтохбаярын...Нэг шил архийг бүгд тойрч амсаал өнгөрсөн. Дарга орж ирээд боль гэхэд бүгд гарч явцгаасан гэх. [1], Алтай чуулгад тоглолт үзчихээд 17 цаг 30 минут болж байхад бэлэг дурсгалын зүйлсээ авахаар холбоон дээр ирэхэд хүүхдүүд нэг шил архи задалчихсан чихэр жимс болчихсон байсан. Дарга нь орж ирээд та нар ажил дээр архи ууж болохгүй гээд гарсан гэхӨ.Ичинхорлоогийн тайлбар[2], Орж ирэхэд нэг шил архи тойруулаад гарсан гэх Л.Дариймаагийнтайлбар [3], У.Мөнхбат, Д.Тогтохбаяр, О.Нарангэрэл зэрэг олон хүн байсан. Нэг шил “Болор” архыг 10 гаруй хүн амссан гэхБ.Алтансолонгын тайлбар [4], 12 хүн нэг шил Болор архи задалж уусан гэх О.Нарангэрэлийн тайлбар [5], ажлын цагаар албан газар дээр архидаад дэндэж байгаа юм биш үү. Тоёо ахаа та яагаад “Монсуль” ХХК-ийн даргыг доромжилсон юм бэ?“Монсуль”-ийн дарга энэ архичидаа эвхүүл гэж над уруу ярьсангэх,Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газрын хамт олны хурлын тэмдэглэлд[6], хариуцагчВ.Мөнхчимэгийн шүүхэд өгсөн нэхэмжлэгч Д.Тогтохбаяр ажлын байранд архи ууж, бусадтай маргасан тул арга хэмжээ авсан гэх тайлбарзэргээр нэхэмжлэгч нь Д.Тогтохбаяр ажлын байранд 2016 оны 09 дүгээр сарын 30-нд бусадтай нийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тэр өдөр ажил дээрээ хамт архи уусан бусад гэрч нар уг үйлдлийг үгүйсгээгүй ба ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Монгол шуудан” ХК-ы дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1-ийн а- заалтыг үндэслэн Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон, ажил олгогч эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэл бүхий байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна. Магадлалд дурьдсан энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
_________________________
[ 1 ] Хавтаст хэргийн 71 дэх хуудас
[ 2 ] Хавтаст хэргийн 72 дахь хуудас
[ 3 ] Хавтаст хэргийн 73 дахь хуудас
[ 4 ] Хавтаст хэргийн 74 дахь хуудас
[ 5 ] Хавтаст хэргийн 73 дахь хуудас
[ 6 ] Хавтаст хэргийн 61 дэх хуудас


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаарсарын 19-ний өдрийн434дүгээршийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Д.Тогтохбаярын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг  дурьдсугай. 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай. 
        
    
    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН
                      ШҮҮГЧ                            М.НЯМБАЯР
                      ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ