| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0149/Э |
| Дугаар | 440 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,
Улсын яллагч: Б.Гүнсэл,
Хохирогч: Б.А-,
Шүүгдэгч: А.Х-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805055940508 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Х-, 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..... тоот регистртэй,
Шүүгдэгч А.Х- нь Н.У-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.А-ын түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-ын хаан банкны картыг АТМ-д уншуулж, 8 удаагийн гүйлгээгээр 4.560.000 төгрөгийг авч, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Х- шүүх хуралдаанд: “...2018 оны 10 дугаар сард бааранд байсан согтуу хүний хажуугаар гарахдаа түрийвчийг нь авсан. Тэгээд картнаас нь бэлэн 4.6000.000 төгрөг аваад У- бид 2 хувааж аваад салсан. Би авсан мөнгөөрөө архи уугаад дууссан...” гэв.
Хохирогч Б.А- шүүх хуралдаанд: “...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүүтэйгээ цуг баар орсон байсан. Биеэ авч явах чадваргүй байхыг далимдуулж түрийвч хулгайлж картнаас 4.560.000 төгрөг авсан байсан. Маргааш нь гомдол гаргасан. 2.280.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би баарны хамгаалагч нар дээр очиж уулзаад хамгийн ойрхон бэлэн мөнгөний машин дээр очоод картнаас мөнгө авсан байх гэж бодоод Номин Их дэлгүүрийн бэлэн мөнгөний машины тэр хавиар яваад бичиг баримтаа хайгаад үзсэн чинь хогийн саван дотор миний түрүүвч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны карт бүгд байсан. Хаан банкны миний данснаас 4.560.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,
Яллагдагч Н.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...гараад явж байхад Хишигбилэг тэрүүгээр орж гараад яваад байсан болохоор миний хажуугаар өнгөрөхдөө нөгөө залуугийн түрүүвч миний талын халаасанд байсан бөгөөд тэрийг Хишигбилэг гялс гараа оруулаад авчихсан. Түрүүвчинд нь мөнгө төгрөг алга, карт нь байна хоёулаа хамт бэлэн мөнгөний машин оръё гэж хэлсэн. Чи кодыг нь яаж мэдэх юм бэ гэж хэлсэн чинь жолооны үнэмлэх нь байна, тэрүүгээр таагаад оруулна гэж хэлэхээр нь хоёулаа хамт Номин их дэлгүүрийн Хаан банкны бэлэн мөнгөний машин ороод нөгөө жолооны үнэмлэхийг харж байгаад төрсөн өдрөөр нь хийсэн чинь код нь орчихсон. Дансны үлдэгдлийг нь шалгахад 4.600.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,
Яллагдагчаар А.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...орж гараад тамхи татаад байж байтал У- нэг залуутай хамт согтуу хүнийг сугадчихсан гарч ирж байсан. Би хажуугаар нь өнгөрөөд шатаар доошоо буугаад баар руу орох гээд явж байтал нөгөө залуугийн У- талын өмдний урд талын халаасанд түрүүвч байсан бөгөөд би тэрийн сэмхэн авчихсан. Тэрийг У- харсан. Цахим үнэмлэх карт хоёрыг нь үлдээгээд 2.000 төгрөгийг нь халаасандаа хийчихээд түрүүвчийг нь хаячихсан. У- над дээр хүрч ирээд түрүүвчинд нь хэдэн төгрөг байна, хоёулаа хамт бэлэн мөнгөний машин оръё гэж хэлсэн. Хоёулаа Номин их дэлгүүрийн үүдэнд байдаг Хаан банкны бэлэн мөнгөний машин орсон. Дансны үлдэгдлийг нь шалгаж үзсэн чинь 4.600.000 төгрөг байсан. У- бид хоёр мөнгөө авчихаад бичиг баримт картаа хогийн саванд хаячихсан. Хүнгүй газарт очоод би 2.600.000 төгрөг аваад У- 2.000.000 төгрөг авсан. Тэгээд би мөнгөөрөө архи дарс авч уугаад буудалд хоноод зугаа цэнгэлд зарцуулсаар байгаад дуусгасан. Харин У- надтай хамт явж байгаад надад хэлэлгүйгээр өөр тийшээ яваад өгсөн. Мөнгөө яасан эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, хохирогчийн депозит дансны хуулга /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-58, 73-74/, эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 66/, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-н 67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч А.Х- нь Н.У-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Love” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.А-ын түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Б.А-ын хаан банкны картыг АТМ-д уншуулж, 8 удаагийн гүйлгээгээр 4.560.000 төгрөгийг авч, хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.А-ын: “...би баарны хамгаалагч нар дээр очиж уулзаад хамгийн ойрхон бэлэн мөнгөний машин дээр очоод картнаас мөнгө авсан байх гэж бодоод Номин Их дэлгүүрийн бэлэн мөнгөний машины тэр хавиар яваад бичиг баримтаа хайгаад үзсэн чинь хогийн саван дотор миний түрүүвч, иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны карт бүгд байсан. Хаан банкны миний данснаас 4.560.000 төгрөг авсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, яллагдагч Н.У-ын: “...гараад явж байхад Хишигбилэг миний хажуугаар өнгөрөхдөө нөгөө залуугийн түрүүвч миний талын халаасанд байсан бөгөөд тэрийг Хишигбилэг гялс гараа оруулаад авчихсан. Түрүүвчинд нь мөнгө төгрөг алга, карт нь байна хоёулаа хамт бэлэн мөнгөний машин оръё гэж хэлсэн. Чи кодыг нь яаж мэдэх юм бэ гэж хэлсэн чинь жолооны үнэмлэх нь байна, тэрүүгээр таагаад оруулна гэж хэлэхээр нь хоёулаа хамт Номин их дэлгүүрийн Хаан банкны бэлэн мөнгөний машин ороод нөгөө жолооны үнэмлэхийн харж байгаад төрсөн өдрөөр нь хийсэн чинь код нь орчихсон. Дансны үлдэгдлийг нь шалгахад 4.600.000 төгрөг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/, хохирогчийн дипозит дансны хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Х-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Х- нь Н.У-тай бүлэглэн хохирогчийн халааснаас хэтэвчийг нь хулгайлан картнаас нь 4.560.000 төгрөг авч, хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирол төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан ба хохирогч нь шүүгдэгчээс хохирлын 2.280.000 төгрөг авсан, гомдол саналгүй гэсэн нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Х-ийг учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийг өмгөөлөгч улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэсэн санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч А.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагч болон өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Х- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 02 жилийн хугацаагаар тэнсэн, хянан харгалзсан бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч А.Х-т урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэргийг 1905010880461 тоот хэргээс тусгаарласан, нэгтгэсэн хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР