Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2016/01172

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн  тоотод оршин суух /РД:*******/, ******* ******* овогт ******* гийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн  тоотод оршин суух /РД:/, овогт Арилдийн ид холбогдох,

“Газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг  2016 оны 9 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манайх 1998 оноос энэ газар хашаанд амьдарч байна. 2004 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар манай нөхөр А.Энхболдын нэр дээр үнэгүй өмчлүүлэх шийдвэр гарсан... Манай хажууд айл бууж хашаа байшинг маань шахаж ирсэн цагаас хойш би сумын газрын алба хариуцсан хүн болон Засаг даргатай уулзан гомдол гарган шалгуулсан. Тэгэхэд манай өмчлөлийн газарт бууж, эзэмшиж ашиглаж байгаа нь тогтоогдсон бөгөөд газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй байна. 2016 оны 8 сарын 01-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Иймд Дорнод аймгийн Б тоотын өмчлөлийн 4 нэгж талбарын дугаартай 2400 м/кв газрын давхацсан буюу хууль бусаар эзэмшиж ашиглаад байгаа 1500 м/кв газрыг чөлөөлүүлж өгөхийг иргэн *******ид үүрэг болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Дорнод аймгийн  тоотод гэр бүлийн хамт оршин суудаг. нь манай хажуу хөрш айл бөгөөд уг айлын эзэмшлийн газарт манай өвөл зуны амбаар байдаг юм. Би дулаан орохоор амбаараа зөөж уг айлын газрыг чөлөөлж өгье. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийг Газар чөлөөлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч *******ийн өвөл зуны амбаар нь нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн газарт байдаг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     1. Хариуцагч ******* нь *******гийн газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

    ШҮҮГЧ                             Ш.АЛТАНЦЭЦЭГ