| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1112/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 157
Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
Иргэдийн төлөөлөгч Л.Найдансүрэн
Улсын яллагч А.Мөнхзул
Шүүгдэгч Б.М............р, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Чухал овогт Базарын М............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0137 10321 дугаартай, 4 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Чухал овогт Базарын М............р, Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт амьдардаг гэх, ................, урьд
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хорих ял шийтгэгдэж 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр суллагдсан,.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.М............р нь:
1. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоотод оршин суух иргэн Б.Э............нгийн өвлийн сууцанд хураалттай байсан монгол гэрийн бүрэн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.445.000 төгрөгний хохирол учруулсан, гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн,
2. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ............ тоотод оршин суух иргэн Т.А...........гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, цул мөнгөн толь 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 148.000 төгрөгний хохирол учруулсан
3. 2017оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дyгaap хороо, ........... тоотод оршин суух иргэн М.М...........гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “Самсунг” маркийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 265.000 төгрөгний, нийт 271.000 төгрөгний хохирол учруулсан.
4. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ................... тоотод оршин суух иргэн Д.Ж...........мын өвлийн сууцны цоожийг эвдэн нэвтэрч, 16 инчийн “Дэлл” маркийн нөтбүк, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.610.000 төгрөгний хохирол учруулсан,
5. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ................... тоотод оршин суух иргэн Д.Э...........рийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Монел” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 319.992 төгрөгний хохирол учруулсан,
6. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .................. тоотод оршин суух иргэн Г.А..........лийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга, биет 85.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 145.000 төгрөгний хохирол гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгний, нийт 151.000 төгрөгний хохирол учруулсан,
7. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, .............. тоотод оршин суух иргэн Б.Э..........рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.272.000 төгрөгний хохирол учруулсан,
8. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ............... тоотод оршин суух иргэн Д.Э..........лын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “БСБ” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгний хохирол, гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгний, нийт 146.000 төгрөгний хохирол учруулсан,
9. 2017 оны 09 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ....... тоотод оршин суух иргэн Б.С..........рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 42 инчийн “ЛСД” өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 542.000 төгрөгний хохирол учруулсан,
10. 2017 оны 09 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ............ тоотод оршин суух иргэн О.О............ны монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Тошиба” маркийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 233400 төгрөгний хохирол учруулсан,
11. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, ...................... тоотод оршин суух иргэн Б.Т............лын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, зөөврийн компьютер, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 550.000 төгрөгний хохирол учруулсан,
12. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ............... тоотод оршин суух иргэн М.Д............рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Самсунг” маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 796.000 төгрөгний хохирол учруулсан,
13. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ............ тоотод оршин суух иргэн С.М...........рийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 540.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “....Хохирогч Б.Э............нгийн монгол гэрийн бүрэн хэрэгсэл, хохирогч А...........гийн гэрээс шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг, хохирогч М.М...........гийн гэрээс 42 инчийн самсунг маркийн зурагт, хохирогч Д.Э...........рийн 32 инчийн “Монел” маркийн өнгөт зурагт, хохирогч Г.А..........лийн жижиг гарын мөнгөн аяга, биет 85.000 төгрөг, хохирогч Д.Э..........лын 32 ичнийн BSB маркийн өнгөт зурагт, хохирогч Б.С..........рын 42 инчийн ЛСД өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь, хохирогч Б.С..........рын гэрээс 42 ичнийн ЛСД өнгөт зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь зэргийг хүлээн зөвшөөрч байна. хохирогч О.О............ны 32 инчийн Тошиба маркийн өнгөт зурагт, хохирогч Б.Т............лын гэрээс зөөврийн компьютер, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлсан үйлдүүлдэд маргахгүй. Харин хохирогч Д.Жа.....мын 16 инчийн “Делл” маркийн нөүтбүүт, биет 130.000 төгрөг, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, эмэгтэй хүний монетон 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлээс эмэгтэй хүний монетон 1 хос ээмгийг аваагүй бусад эд зүйлсийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Э..........рын гэрээс дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлээс халтар манан хөөрөг биш ногоон өнгөтэй хөөрөг байсан. Хөөргийг нь зах дээр зарахад шинэ цагийн хөөрөг байна гээд 60.000 төгрөгөөр авсан. Хөөрөгний өнгө нь зөрүүтэй байна. Хохирогч М.Д............рын гэрээс Самсунг маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэргээс 2 ширхэг мөнгөн аяга аваагүй. Би 1 ширхэг том мөнгөн аяга авсан. Мөн бэлэн 50.000 төгрөг авсан эсэхээс мэдэхгүй байна. Хохирогч С.М...........рийн гэрээс дунд гарын мөнгөн аяга аваагүй, шинэ цагийн чүнчигноров хөөргийг авсныг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Шүүгдэгч Б.М............р нь;
1. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Б.Э............нгийн өвлийн сууцанд нэвтэрч тус байранд хураалттай байсан монгол гэрийн бүрэн хэрэгслийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч 1.445.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 177-184),
- Эд зүйлийн үнэлгээ нийт 1,455.000 төгрөг (3 хавтаст хэргийн 186-187),
- Хохирогч Б.Э............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ............ тоотод зуслангийн хашаа байшинтай юм. Уг байшиндаа зуны цагт гараад өвлийн цагт хааяадаа эргэж тойроод байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр очиж байшингаа үзэхэд байшин зүгээр байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийн хамт байшингаа очиж эргэхэд байшингын зүүн талын цонхны төмөр сараалжийг салгаад вакум цонхны дундын таславчийг голоор нь таллаж хөрөөдөж байгаад байшин дотор байсан том 5 ханатай иж бүрэн монгол гэр... 40-ийн бетон алдагдсан. ....Манай хажууд айлын эмгэн манай хашаа руу харахад 51-52 билүү 52-51 гэсэн цэнхэр өнгийн портер машинтай хоёр хүн гэрийг ачиж байсан гэсэн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 189),
- Гэрч Д.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг Нарантуул зах дээр зогсож байхад 27-28 насны туранхай намхан бор залуу ганцаараа хүрч ирээд гэр авах уу гэсэн. Авна ямар учиртай ямар гэр байгаа юм бэ гэсэн чинь байшингаа бариад дуусгачихсан шалгүй дан бүрээстэй, бургасан унь, ханатай гэр байгаа гэсэн. ...Тэгээд утсаа өгөөд явуултал...над руу юнителийн дугаараас залгаад “гадаа ачаад ирчихлээ, гараад ир” гэсэн тэгэхээр нь очоод үзэж харж байгаад 180.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод 5644062899 гэсэ данс руу 150.000 төгрөг хийгээд 30.000 төгрөгийг нь жолоочид нь бэлнээр өгсөн. Тухайн гэр нь бургасан унь, ханатай, 2 уранхай дээвэртэй, 4 туурга нь хаяанаасаа нилээн идэгдсэн, гэрийн дотуур цагаан бүрээстэй гэр байсан. ...Худалдаж авснаас хойш 2 хоногийн дараа ...500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 190),
- Сэжигтнээр Ч.Ц...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Бүтэн сайн өдөр байх, 15 цагийн орчим Нарантуул зах дээр ............ улсын дугаартай портер маркийн машинтай байж байхад нэг бор залуу ирээд Баянзүрхийн товчооноос гэр ачуулах гэсэн юм, хэдээр явах вэ гэхээр нь 40.000 төгрөгөөр явна гэж хэлсэн. Тэгсэн чинь 30.000 төгрөг байдаг ш дээ гэхээр нь тохиролцоод 30.000 төгрөгөөр Нарантуул захаас Баянзүрхийн товчоо руу явсан. Тэгээд тэр залуу хаягаа зааж өгөөд өөрөө хашааныхаа хаалгыг онгойлгоод “энэ манай байшин байгаа юм одоо гадна засвар дуусчихсан, дотор засал үлдчихсэн байгаа юм мөнгөний хэрэг болоод гэрээ зарж байгаа” гэж хэлсэн. Хашаан дотор байшингынхаа урд талд гэрээ овоолчихсон байсан. Уг гэр нь 5 ханатай байсан. Тэр залуу бид хоёр хамт өргөлцөөд миний машинд ачаад эргээд Нарантуул захын арын хаалган дээр ирээд тэр залуу ченжид өгсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 210),
- Б.М............рын шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:“...2017 оны 01 дүгээр сард...өглөө гэрээсээ 11 цаг өнгөрөөж гараад хойшоо...явж байгаад банзан хашаатай дотроо байшинтай айл байхаар нь орсон чинь цонх нь хагархай байшин дотор хураалгаатай 5 ханатай монгол гэр байхаар нь гаргаж тавиад Нарантуул зах орж портер хөлсөлж уг гэрийг очиж аваад...зах дээр ирж ченжид 150.000 төгрөгөөр зараад дансаар мөнгийг нь авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 212-213),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...гэрээсээ гараад хойшоо гудамжаар алхаж байгаад зүүн урагшаа харсан төмөр хаалгатай банзан хашаанд тоосгон байшинд хүнгүй байхаар нь цонхны төмөр хаалтыг нь татаж эвдэлж ороод...хураалттай монгол гэр байхаар нь...Нарантуул зах орж портер машины жолоочтой 30.000 төгрөгөөр нэг гэр авч ирэх хэрэгтэй байна гэж ярилцаад очиж авч ирээд Нарантуул захын ченжид 180.000 төгрөгөөр өгч тэр ченжээр машины жолоочид хөлсийг нь өгүүлээд би өөрийнхөө дансаар 150.000 төгрөгийг нь авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 215-216),
- Шүүгдэгч Б.М............рын “ХААН” банкны 5644....99 дугаар депозит дансны хуулгад “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цаг 40 минут 48 секундэд ger гэх агуулгатай... 150.000 төгрөгийн орлого...” гэсэн баримт (3 хавтаст хэргийн 246),
2. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 12 дугаар гудамжны 358 тоотод оршин суух иргэн Д.Э...........рийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Monel” маркийн 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 319.992 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 159-164),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн СХЗ-18-575 дугаар тайланд “...2012 онд худалдаж авсан. Монел маркийн 32 инчийн LCD зурагт...319.992 төгрөг...” гэх баримт (4 хавтаст хэргийн 104-105),
- Хохирогч Д.Э...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2017 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 20 минутад гэрээ цоожлоод ажилдаа явсан бөгөөд 18 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоож нь байхгүй,... цүү нь сэтэрсэн байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн...зурагтын тавиур дээр байсан 32 инчийн “Монел” маркийн LCD зурагт алдагдсан байсан. Алдагдсан зурагтаа би 2012 онд хорооллын дэлгүүрээс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд ямар нэгэн сэв зураас байхгүй шинээрээ байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 171-172)
“...Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-н манай зурагтыг 160.000 төгрөгөөр үнэлсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна бид зурагтаа олж аваагүй хулгайч нь баригдсан гэсэн...хулгайчаас хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 173-174),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 4243 дүгээр дүгнэлт
“...Шинжилгээнд тэнцсэн 10 ширхэг гарын мөрүүдийг...Папилон системийн нэгдсэн санд 2017-3176-СХД гэж кодлон оруулж...харьцуулан шинжлэхэд ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн ...8 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь MN005210004363, MN005210009127, MN005210009356, MN005210001307, MN0000CБД01318 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Базар овогтой М............рын баруун гарын долоовор хурууны хээтэй,
№9а гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005210004363, MN005210009127, MN005210009356, MN005210001307, MN0000CБД01318 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Базар овогт М............рын баруун гарын эрхий хурууны хээтэй дараах хувийн онцлог шинж тэмдэгүүдээр тохирч байна ...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 10 ширхэг гарын мөр болон адилтгалын шинжилгээнд тус тус тэнцэнэ.
...3. Шинжилгээнд тэнцсэн №8 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005210004363, MN005210009127, MN005210009356, MN005210001307, MN0000CБД01318 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Базар овогтой М............рын баруун гарын долоовор хурууны хээтэй, №9а гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Базар овогтой М............рын баруун гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирно...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 178-191),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 12-358 тоот болох цагаан саарал өнгийн төмөр хашаатай айлын хашааны завсраар хартал хашаанд нэг монгол гэр байсан ба хашааны хаалгаар дотогш ороод гэрийнх цүүг хашаанд байсан төмрөөр эвдлээд Монгол гэрт ортол гэрийн хойморт ЛСД зурагт байхаар нь буцаж гараад замаас такси бариад өнөөх айлынхаа үүдэнд ирээд таксины жолоочид гэрээсээ зурагтаа аваад ирье гэж хэлээд гэр рүү орж зурагтаа авч гараад таксиндаа суугаад ломбарданд орж 150.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 202-204),
3. 2017оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дyгaap хороо, Хилчиний 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн М.М...........гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Samsung” маркийн 42 инчийн зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 260.000 төгрөгний шууд хохирол 6000 төгрөгийн хор уршиг учруулсан;
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 63-66),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн СХЗ-226 дугаар тайланд “...Samsung маркийн 42 инчийн LCD зурагт...260.000 төгрөг, монгол гэрийн цоож ...6000 төгрөг нийт 266.000” гэх баримт (1 хавтаст хэргийн 89-90),
- Хохирогч М.М...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны ........... тоотод Монгол гэрийнх нь хаалгыг далд болон ил цоожоор цоожлоод явсан, ингэхдээ хашааны хаалгыг түгжсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарын 23-ны 23 цагийн үед гэртээ ирэхэд хашаан том хаалга онгорхой, гэрийн цоож гаднаасаа цоожтой байсан. Тэгээд би гэрээ түлхүүрээрээ онгойлгож ороод гэрлээ асаагаад харахад хойморт байсан 42 инчийн Самсунг маркийн зурагт алга болчихсон гэрийн эд зүйл ундуй, сундуй болчихсон байдал байсан...манай гэрээс зурагт болон зурагтын удирдлагаас өөр эд зүйл алга болоогүй байсан...хар өнгийн Самсунг 42 инчийн зурагт удирдлагатайгаа зурагтын суурь нь хавтгай дөрвөлжин суурьтай байсан, зурагтын суурийг боосон нэг боолт нь дутуу боосон сондгой өөр боолтоор боосон байгаа. Зурагтыг 2015 онд Хорооллын Номин дэлгүүрээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зурагтаа 500.000 төгрөгөөр үнэлнэ...зурагтаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 72-73),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 4475 дугаар дүгнэлт
“...Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөрийг Папилон системийн нэгдсэн санд 2017-3194-СХД гэсэн бүртгэлтийн дугаараар кодлон оруулж Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй гарын хээний дардсуудтай болон эзэнгүй хэргийн газраас илрүүлэн бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор хайлт хийн харьцуулан шинжлэхэд ерөнхий болон хувийн онцлог шинэ тэмдгүүдээрээ хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн №1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005210009127 MN005210009356 MN0000СБД01318 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Базар овогтой М............рын баруун гарын эрхий харууны хээтэй дараах хувийн онцлог шинж тэмдэгтүүдээрээ тохирч байна....ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд №1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005210009127 MN005210009356 MN0000СБД01318 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Базар овогт М............рын баруун гарын эрхий хурууны хээтэй тохирно.
3. Шинжилгээнд тэнцэх 1 ширхэг гарын мөр Папилон системийн нэгдсэн санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 77-83),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би хулгайн гэмт хэрэг үйлдэх зорилгоор 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороолол дундуур явж байхад ногоон өнгийн хашааны хаалга нь онгорхой байсан. Хашаанд монгол гэр цоожтой байхаар нь цоожийг нь эвдлэн дотогш ороход хойморт нь хар өнгийн 42 инчийн зурагт байхаар нь гялс буцаж гараад зам дээрээс такси бариад тус айлдаа эргэж ирээд зурагтыг нь таксиндаа авч суугаад модны хоёрт байрлах ломбарданд орж 200.000 төгрөгөөр тавьсан...амьдрал ахуй хэрэглээндээ хэрэглэх гээд л хулгай хийдэг байсан..” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101-103),
4. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 342 тоотод оршин суух иргэн Д.Э..........лын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “BSB” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 140.000 төгрөгний хохирол, гэмт хэрэг үйлдэх үедээ гэрийн цоожийг эвдэж 6.000 төгрөгний, нийт 146.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 37-41),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн СХЗ-83 дугаар тайланд “...BSB маркийн 32 инчийн зурагт...140.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 59-60),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн СХЗ-226 дугаар тайланд “...Монгол гэрийн цоож...6.000 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 89-90),
- Хохирогч Д.Э..........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өглөө 8 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явсан бөгөөд тэр үед манай нөхөр хүүхдүүд Дундговь аймаг руу явсан. Тэгээд би орой 22 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоожгүй байсан. Тэгээд гэртээ ороод гэрлээ асаатал хойморт байсан 32 инчийн ВSB-н хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй байсан...өөр эд зүйл алдагдаагүй ганцахан 32 инчийн BSB зурагт алга болсон байсан...эвдэрсэн цоожийг 10.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 49-50),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 28-ны өглөө гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороогоор явж байгаад нэг тал нь задгай хашаанд 2 гэр цоожтой харагдахаар нь урд талынх нь гэрийн хаалгыг төмрөөр хөшиж онгойлгоод ороход хойморт нь зурагт байхаар нь авч гараад ломбарданд тавьсан...ямар ч байсан 32 инчийн зурагт байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 65-66),
5. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ................... тоотод оршин суух иргэн Б.С..........рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Haier” маркийн 42 инчийн LCD зурагт, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 462.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (2 хавтаст хэргийн 72-75),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн СХЗ-18-77 дугаар тайланд “...3 нэр төрлийн эд зүйл...462.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 93-94),
- Хохирогч Б.С..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би эгчийндээ байж байсан чинь манай эгч Ж...........л залгаад намайг урагшаа худаг руу усанд яваад ирсэн чинь танай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч орж зурагтыг чинь аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ яаралтай ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрийн хойморт байсан 42 инчийн Наier маркийн LCD хар өнгийн зурагт, бөөгийн шүтээний өмнө байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, бөөгийн мөнгөн толь байсан алдсан байсан...би өөрийн алдсан Haier маркийн зурагтаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.299.000 төгрөгөөр худалдаж авсан манай зурагтын зүүн доод буланд хамгаалалтын наалт нь байхгүй байгаа одоо зурагтаа 899.000 төгрөгөөр үнэлж байна дунд гарын мөнгөн аяга 160.000 төгрөгөөр, жижиг гарын мөнгөн аягаа 80.000 төгрөгөөр, бөөгийн толио 180.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэргийн 78-79),
- Гэрч Б.Ж...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай дүү “урагшаа ирээд худгаас ус аваад өгөөч” гээхээр нь би хоёр хүүхдээ дагуулж 11 цаг 30 минутын үед гараад усыг нь авч өгчихөөд буцаад 13 цагийн орчимд ирсэн чинь манай дүүгийн гэрийн хаалганы цоожийг хулгайч эвдэлж ороод гэрт байсан LCD зурагт, мөнгөн аяг, мөнгөн толь зэргийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 82-83),
- Гэрч Б.Т...........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна эрэгтэй 20-28 насны ЛЮ88122377 регистрийн дугаартай Базар овогтой М............р гэх хүн 42 инчийн Haier LED смарт зурагт 250.000 төгрөгөөр тавьсан. ...Би 9 дүгээр сарын 8-наас 9 дүгээр сарын 15-нд хугацаа дуусаад 14 хоног хүлээгээд авахгүй болохоор зар тавиад 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 560.000 төгрөгөөр зарсан. Шаргал өнгөтэй, удирдлагатай, дэлгэц нь толботой байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 85),
- “Ти ти эйч медиа” ХХК-ийн “Gold” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 хавтаст хэргийн 102, 104-106),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “....2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж мөнгө олох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын дэнж дээгүүр айлын хашааны завсраар хүнгүй айлуудыг харж явж байхад гаднаа хашааны хаалгагүй, хашаандаа хоёр ширхэг Монгол гэртэй айл байсан ба зүүн талын гэрийн хаалга гаднаа цоожтой байхаар нь хашаанд ороод тус айлын ил цоожийг хашаанд байсан төмрөөр хөшиж эвдээд гэр дотор орсон. Гэрийн баруун талд байсан 42 инчийн зурагт, хоёр ширхэг мөнгөн аяга, бөөгийн мөнгөн толь байсныг хулгайлж аваад гарсан. Замаас такси бариад хороолол орж ломбарданд 250.000 төгрөгөөр өөрийнхөө нэр дээр тавьсан. Мөнгөн аяганууд болон толийг нийлүүлээд урд цагааны нэрийг нь мэдэхгүй танихгүй ченжид 100.000 төгрөгөөр зарснаа санаж байна...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 111-112),
6. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ............... тоотод оршин суух иргэн Т.А...........гийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, шавар баримал мөнгөний гахай 1 ширхэг, цул мөнгөн толь 1 ширхэг, малгайн жижиг мөнгөн толь 1 ширхэг, мөнгөн хос ээмэг, бөгж, гинжний хослол 1 ширхэг, цөгцний суурь 1 ширхэг, биет 19.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 148.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 14-18),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХЗ-163 дугаар тайланд “...5 нэр төрлийн эд зүйл...229.000 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 42-44),
- Хохирогч Т.А...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны 06-15 цагийн хооронд хулгай орж бурханы авдар дээр байсан бөөгийн цул мөнгөн толь 1 ширхэг, бөөгийн малгайн жижиг толь 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, шавар гахайн дотор байсан 19000 орчим...бэлэн мөнгийн авсан...мөнгөний гахайг 12.000 төгрөгөөр, бөөгийн цул мөнгөн толь 1 ширхэгийг 80.000 төгрөг, малгайн жижиг толь 1 ширхэг 60.000 төгрөг, мөнгөн хос ээмэг, бөгж, гинж зэргийг 75.000 төгрөг, суурь цөцгийг 2000 төгрөг нийт 229.000 төгрөгөөр үнэлгээний байгууллага үнэлснээр үнэлж нэхэмжилж байна...хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 27-28),
- Гэрч Ц..Ц..............ээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад хогоо ачуулах гээд хашаан дотор хогоо цэвэрлэж байхдаа хашааны завсраар хартал арын хашааны айлын гэрийн гадна хар өнгийн цамц, өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, малгайгаа хойш нь харуулаад өмссөн...залуу...гэрийн тО............ны орчимд тэмтрээд гараа хийгээд байсан. Би энэ айлд байдаг хүүхэд юм байлгүй гэж бодоод хогоо ачуулах гээд нэг их анзаараагүй. Тэгтэл хорооны хог цэвэрлэж байсан хүмүүс тэр хүүг танайх хогоо гаргахгүй юм уу гэхэд нөгөө банди цагаан ууттай зүйл гудамжаар гаргаж тавиад хойшоо яваад өгсөн. Намайг сүүлд хогоо гаргаж байхад гэрийн хаалга нь онгорхой байсан. Тэр хүүхэд туранхай биетэй, 170 орчим см өндөртэй хүүхэд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 29-30)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Криминалистикйн шинжээчийн 4912 дугаар дүгнэлт
“...Шинжилгээнд тэнцсэн 2 ширхэг гарын мөрийн санд 2017-4240-СХД дугаараар кодлон оруулж автомат харьцуулалт хийж харьцуулан шинжилж үзэхэд ...№2 дугаарын 1 дэх мөр санд MN005210009127, MN005210004363, MN005210009356, MN0000CБД01218 дугаарт Базар овогтой М............рын зүүн гарын эрхий хурууны дардастай дараах ерөнхий шинж тэмдэг болон дараах хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Үүнд
папилляр шугамын эхлэл -3, 6, 7
папилляр шугамын салаалт -1, 2, 4
Тохирсон шинжийг улаан будагч хэрэгслээр тэмдэглэв. Дээрх тохирч буй шинжүүд нь харьцангүй тогтвортой, адилтгалын ач холбогдол өндөр дахин давтагдашгүй шинж чаартай юм...ДҮГНЭЛТ
...3. Шинжилгээнд тэнцсэн №2 дугаарын 1 дахь мөр санд MN005210009127, MN005210004363, MN005210009356, MN0000CБД01218 дугаарт Базар овогтой М............рын зүүн гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 33-38),
- Б.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд нарангийн 13 дугаар гудамжинд цэнхэр өнгийн хашааны хаалгатай...хашааны хаалгаар ороход 2 гэр байсан...Монгол гэрийн цоожилсон дүүжилдэг цоожны голд хадаасыг хийгээд хөшиж онгойлгоод...шар өнгөтэй бөөгийн малгайд байсан мөнгөн толь, шар гахайг хагалсан чинь баахан 100 дэвсгэрт задгай 1400 төгрөг, хос мөнгөн ээмгийг авсан... тэр айлаас гарах гэтэл хогний машин ирчихсэн хогоо гаргаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн баруун талд байсан шуудайтай хогийг нь гаргаж тавьсан. Намайг тухайн үед хогны машины хог ачдаг залуу харсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 49-50)
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэгдүгээр хорооллын арын дэнж рүү гарч хашааны завсраар айлууд харж явж байхад нэг хашаанд хоёр гэр, цоожтой байхаар нь хашааны хаалгаар дотогш ороод зүүн талын гэрийнх нь хаалганы цоожийг хашаанд байсан шапалны хадаасаар хөшиж эвдэн онгойлгоод дотогш орсон. Гэрийн хойморт ширээн дээр байсан мөнгөн ээмэг, мөнгөн толь 2 ширхэг, мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан 1400 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж аваад гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 54-56),
7. 2017 оны 09 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 65 дугаар гудамжны 22А тоотод оршин суух иргэн О.О............ны монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Toshiba” маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 233.400 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 117-121),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн СХЗ-190 дугаар тайланд “...Toshiba маркийн 32 инчийн LCD зурагт ...233.400 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 132-133),
- Хохирогч О.О............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны ............ тоотод байрлах Монгол гэрт 11-17 цагийн хооронд эзгүй байх хооронд гэрийн цоожийг гэрийн хаяанд байсан нарийнх нь төмрөөр хөшиж эвдэж ороод 32 инчийн Тошиба маркийн ЛСД хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан. Гэрээс тэр өдөр хамгийн сүүлд манай 15 настай хүү Алангэрэл хичээлдээ явах даа хаалга үүдээ цоожлоод гарч явсан байсан. Орой 17 цагийн үед манай нөхрийн дүүгийн эхнэр Булгантамир манайд ирэхэд хашааны хаалга хаалттай мөртлөө гэрийн хаалга хагас онгорхой байхаар нь гэрт ороод хүү А..........лийг байгаа юм болов уу гээд 5 минут орчим хүлээж сууж байхдаа зурагт байхгүй болсныг хараад хулгай орсон байна гэж мэдсэн...Хар өнгийн тошиба бичигтэй ЛСД дэлгэцтэй хавтгай суурьтай, жоохон түрүү үеийнх болохоороо доороо депүзертэй, одоогоос 5 жилийн өмнө 520.000 төгрөгөөр номин дэлгүүрээс худалдан авч байсан одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 129-130),
- Гэрч Л.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр 17 цаг 30 минутын үед хадам ах Д.Ононтөмөрийн гэрт ирэхэд гэрийнх нь хаалга нь хагас онгойсон байхаар нь тэднийхнийг гадагш түр гарсан юм байлгүй гэж бодоод гэрт нь ороод сууж байсан чинь гэрийнх нь хойморт авдар дээр байсан зурагт нь байхгүй болсон байна. Тэгээд тэдний гэрийнх ирэхгүй байхаар нь эгч О............н руу залгаж хэлсэн чинь манай хүү хичээлдээ явсан цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 137),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэж мөнгө олох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын дэнж дээгүүр айлын хашааны завсраар хүнгүй айлуудыг харж явж байхад гаднаа цэнхэр өнгийн хашааны хаалгатай айлын хашаанд нэг ширхэг Монгол гэр, Монгол гэрийн гадна ил зүүдэг цоожтой байхаар нь хашаанд ороод хашаанаас төмөр олж уг гэрийн цоожийг эвдсэн. Монгол гэрт ороод авдар дээр байсан 32 инчийн зурагтыг аваад гэрээс нь гарсан. Замаас такси зогсоогоод 100 айл руу явсан. Тэгээд 100 айлын 11 дүгээр хорооллын хавьцаа ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 143-145),
8. 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 13-391-13А тоотод оршин суух иргэн Г.А..........лийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, жижиг гарын мөнгөн аяга, биет 85.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 145.000 төгрөгний хохирол учруулсан,
- Хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 209-213),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХЗ-164 дугаар тайланд “...шинэ цагийн жижиг гарын мөнгөн аяга...60.000 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 231-233),
- Хохирогч Г.А..........лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 06 цаг 20 минутын үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 13-391-31А тоотод байрлах гэрийнхээ хаалгыг түгжиж гарч яваад орой 18 цаг 15 минутын үед ирэхэд манай гэр болох монгол гэрийн хаалга хагас онгойсон байдалтай хаалганы цоож газар хэвтэж байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйлийг ундуй, сундуй болгосон шүүгээний хаалга онгорхой байсан...Тэгээд манай гэрээс бөөгийн тахилгын жижиг мөнгөн аяга, 80 гаруй мөнгөн төгрөг алдагдсан. 2013 онд хүнээс бэлгэнд авч байсан хуучин цагийн 10 диа метрийн хэмжээтэй жижиг гарын мөнгөн аяга алдагдсан 70.000 төгрөгөөр үнэлнэ...Энхэр бид хоёрын цуглуулж байсан 80 гаруй мянган төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 220-221),
“...манай гэрээс ...миний санаж байгаагаар 85.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 222),
- Гэрч Ц.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай хүү тухайн хэрэг гарсан өдөр нь над руу утсаар яриад манай гэрт хулгайч...орсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 228-229),
- Б.М............рын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр хорооллын арын дэнжээр ганцаараа явганаар явж байгаад хашаагүй задгай айл байхаар нь тэр хавиас нэг төмөр олоод хаалганы цоожийг нь хөшиж дотор ороход бөөгийн тахилгатай гэр байсан. Тэгээд би авчихаар зүйл хайж байгаад гэрийн баруун хойд талд байсан бөөгийн эд зүйлс өрсөн ширээн дээр байсан чемданыг онгойлгож дотроос нь мөнгө аяга 1 ширхэг, хажууд нь цуг байсан задгай мөнгийг хамтаар нь авч тэндээсээ гараад хотын төв рүү орсон. Би тухайн үед мөнгөө тоолж байсан, одоо хэдэн төгрөг байсныг санахгүй байна. Тэгээд би мөнгөн аяганы мөнгийг нь хуулж аваад аягыг нь хаяад хуулсан мөнгөө урт цагаан дээр байдаг ченжид 30-40 орчим насны эмэгтэйд 30.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 238),
9. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Аптайн 8 дугаар гудамжны 863 тоотод оршин суух иргэн Б.Э..........рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын хуучин цагийн халтар манан хөөрөг, биет 100.000 төгрөг, цахилгаан тасдагч хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 4.272.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хавтаст хэргийн 244-247),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн СХЗ-160 дугаар тайланд “...4 нэр төрлийн эд зүйл... 4.272.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 22-23),
- Хохирогч Б.Э..........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө 9 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8-863 тоотод байрлах монгол гэрээсээ гарч ажилдаа явсан...орой 21 цагийн орчим эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гайхаад хашаанд ороход нээх онц зүйл анзаарагдаагүй гэрийн хаалга цоожтой байсан. Тэгээд би..түлхүүрээрээ гэрээ онгойлгоод...гэртээ ороход гэрийн эд зүйлсийн байршлыг хооронд нь сольчихсон байсан...манай гэрээс...хуучин цагийн халтар манан хөөрөг, хөөрөгтэй хамт байсан 100.000 төгрөг, амбаарт байсан цахилгаан тасдагч, гар дрилль зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан...Манай гэрээс...Хуучин цагийн халтар манан хөөрөг манай аав надад үлдээсэн бөгөөд шүрэн толгойтой, оюу нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын халтар манан хөөрөг байгаа юм. Уг хөөргийг би 15.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн 100.000 төгрөг алдагдсан...KEN-н дундын цахилгаан тасдагч 2014 онд 60.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд одоо 60.000 төгрөгөөр үнэлж байна... KEN жижиг гар дриль ба 2015 оны 45.000 төгрөгөөр худалдаж авсан одоо уг үнээрээ үнэлж байна...хэрэг гарснаас хойш 3-4 хоног гэртээ ирээгүй бөгөөд манай энд нүүж ирээд удаагүй ба манайхыг ирснээс хойш гэртээ ер нь байгаад байдаггүй байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 07-08),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хулгай хийх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн арын дэнжийн гэр хороолол дундуур айлын хашааны завсраар хараад явж байхад цагаан саарал өнгийн төмөр хашаатай айлын хашаанд нэг монгол гэр байсан. Монгол гэрийн үүдэнд панераар хийсэн амбаартай, амбаарын хаалга ил цоожтой байхаар нь хашааны хаалгаар нь дотогш ороод хашаанд байсан нарын төмрөөр амбаарын цоожийг хөшиж эвдээд амбаарт ортол Монгол гэрийн хаалга цоожгүй байсан. Гэр рүү ороод хойморт байх шүүгээний хаалгануудыг татаж үзэхэд бэлэн 100.000 төгрөг байхаар нь тус мөнгийг аваад гартал амбаар дотор хоёр ширхэг цахилгаан багаж байхаар нь хоёуланг нь аваад амбаараас гарч эвдэрсэн цоожийг нь хаалганд нь зүүгээд орхисон. Тэгээд эд зүйлээ ил барьж яваад Нарантуул зах руу очтол нэг эрэгтэй хүн наадах аа зарах уу гэхээр нь зарна гээд хоёуланг нь 35.000 төгрөгөөр явуулын хүнд зарсан. Би мөнгөөрөө хоол, унд авч идэж, зочид буудлаар хоноглож байгаад дуусгасан...би тус айлаас хөөрөг аваагүй...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 29-31),
10. 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 11 дүгээр гудамжны 366а тоотод оршин суух иргэн Б.Т............лын монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж нэвтэрч, “Hasee” маркийн зөөврийн компьютер, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 77),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-178 дугаар тайланд “...3 нэр төрлийн эд зүйл... 550.000 төгрөг” гэх баримт (3 хавтаст хэргийн 96-97),
- Мөрдөгчийн яллагдагч Б.М............раас “Hasee” нэртэй хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн уут 1 ширхэг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 79-80),
- Хохирогч Б.Т............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт хулгайч орсон талаар гомдол, мэдээлэл гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэж мэдүүлэг өгсөн. Түүнээс хойш яг 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэгэхээр манай гэрт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хулгайч орсон болж таарч байна. Би хулгайч орсон талаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу Даваа гарагт өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ ороод гарахдаа...мэдсэн. ...Манай гэрийн хаалганы цоож хэсэгт байх ногоон өнгийн төмөр эмтэрчихсэн байсан. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цаг өнгөрөөд 13 цаг болох гэж байхад манай охин гэртээ очсон чинь гэрийн хаалга болон хашааны хаалга нь онгорхой байсан гэсэн. Тэгээд охин гэртээ ороод харсан чинь миний хөөрөг газар байж байсан гэсэн. Ууг нь би өөрийнхөө хөөргийг мөлхөө тавилганы доод талд байх шургуулганд хийдэг юм. Манай охин миний хоёр хөөргийг буцаагаад шургуулганд хийчихлээ гэж надад хэлсэн. Би тухайн үедээ ээж нь бичиг баримт авах гэж байгаад унагаачихсан юм байх гэж бодоод өнгөрсөн. ...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хаалганы цоож эвдэрсэн талаар мэдээд эхнэр рүүгээ залгасан чинь би эвдээгүй гэж надад хэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ орж үзчихээд шууд ажил руугаа явсан. Тэгээд эхнэр 11 цаг болж байхад гэртээ очоод над руу залгаад гэрт чинь хулгайч орчихсон байна чиний мөнгөн аяга байхгүй байна гэсэн. Тэгээд хулгайч орсон талаар мэдсэн. Өөр эд зүйл алдсан байна уу гэж асуусан чинь даллаганы уут хийгээд тавьчихсан байсан мөнгөн аяга бас байхгүй байсан. Манай гэрт байх мөлхөө тавилганы баруун талын доод талын шургуулганд байсан зөөврийн компьютер бас алдагдсан байсан...Зөөврийн компьютерийг би 2011 онд хүнээс 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Эхний мөнгнө аяга нь их гарын гадна талаараа хээгүй, дотор талын ёроолдоо түмэннаст хээтэй, эргүүлээд доод талын ёроолдоо түмэннаст хээтэй уг хээний голд ногоон өнгийн шигтгээтэй. Хоёр дахь мөнгөн аяга нь дунд гарынх дээд талд хэлсэн аягатай яг адилхан аяг байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 84-85),
- Мөрдөгчийн хохирогч Б.Т............лд “Hasee” нэртэй хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, хар өнгийн уут 1 ширхэг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл (3 хавтаст хэргийн 78),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхээр байх гадуур явж байгаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянга орчимд ногоон өнгийн төмөр хаалгатай модон хашаатай хашаандаа Монгол гэртэй айлын гэрийн хаалганы нууц цоожийг хөшиж онгойлгон гэрийн хоймор хэсгээс жижиг хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан гарсан. Тэндээс гарч хулгай хийсэн мөнгөн аяганы мөнгийн хуулж авч Урт цагаан дээр байдаг ченж эмэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зөөврийн компьютерыг нь өөрөө хэрэглэж байсан тэрнээс хойш 1 сар гарангийн дараа хулгай хийж байгаад баригдаж зөөврийн компьютерыг нь хураалгасан...би хулгай хийсэн зөөврийн компьютерыг хохирогчид хүлээлгэн өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 101-103),
11, 12. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2 дугаар гудамжны 225 тоотод оршин суух иргэн М.Д............рын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, “Samsung” маркийн 32 инчийн зурагт, 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 796.000 төгрөгний хохирол учруулсан, иргэн С.М...........рийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 290.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 13-15),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БЗЗ-18-05 дугаар тайланд “...3 нэр төрлийн эд зүйл... 796.000 төгрөг” гэх баримт (3 хавтаст хэргийн 32-34),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СХЗ-18-564 дугаар тайланд “...Шинэ цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг...290.000 төгрөг” гэх баримт (3 хавтаст хэргийн 26-27),
- Хохирогч М.Д............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр миний шүд өвдөөд эхнэр хүүхдийн хамт 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхээр гэрээсээ 12 цагт гарч явсан ба гэр, хашааны хаалга түгжээд явсан. Тухайн өдөр хашаа, гэр эзэнгүй байсан ба бид нар 17 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан ба гэртээ ороход гэрийн үүдний амбаарын хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрт хулгай орсон байсан...гэрийн хойморт байсан цагаан өнгийн мөлхөө тавилга дээр байсан 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, мөн уг тавилга дээр байсан цүнхнээс бэлэн 50 төгрөг, 5 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт болон дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 16-17),
- Хохирогч С.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь Д............р над руу утсаар залгаад танай, манай хоёрт хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчих би одоо очлоо гэж хэлсэн.Тэгээд очтол манай хүү Д............рын гэр болон манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байсан...зурагтын хажуу талын барханы шүүгээн дотор байсан манай хүү Д............рын дунд гарын мөнгөн аяга, мөн манай ааваас уламжлагдаж ирсэн дун гарын шинэ цагийн чүнчигноров хөөрөг, хүүгийн гэрээс зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Самсунг маркийн зурагт, бэлэн 50.000 төгрөг тус тус алдагдсан байсан...Уг аягыг манай хүүгийн ажлын газрыхан хүү бэр хоёрын хуриман дээр бэлгэнд өгч байсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 20-21),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 02/1142 дүгээр дүгнэлт
“...Шинжилгээнд тэнцэх гарын мөрүүдийг...Папилон санд 2017-703-БЗД гэж кодлон оруулж харьцуулан шинжилж үзэхэд ...11 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN005210009356 гэсэн бүртгэлийн дугаартай Базарын М............рын зүүн гарын дунд хурууны хээтэй...доорхи хувийн онцлог шинжүүдээр тохирч байна.
Шугамын эхлэл: 5, 8,
Шугамын төгсгөл: 6,
Шугамын салаалалт: 1, 2, 4, 9, 10,
Шугамын нийлэлт: 3, 7, 11
Дээрх тохирч байгаа...11 гэж дугаарласан гарын мөр нь Базарын М............рын зүүн гарын дунд хуруугаар үүссэн байна гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна....ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн 3, 10, 11, 12 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ....
2. Шинжилгээнд ирүүлсэн...11 гэж дугаарласан гарын мөр нь Базар овогтой М............рын зүүн гарын дунд хуруугаар үүссэн байна...” гэх дүгнэлт (3 хавтаст хэргийн 30-31),
- Б.М............рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улиастайд явж байгаад цоожтой айл байхаар нь хашааг нь давж ороод хашаанаас нь нэг төмөр олж аваад хаалганых нь цоожийг цоожийг хөшин онгойлгоод орсон. Тэгээд хойморт нь байсан Самсунг маркийн 32 инчийн ЛСД зурагт болон зурагтын тавиурын хажуугийн шүүгээнээс 1 ширхэг мөнгөн аяга байсныг нь аваад гарсан. Уг зурагт мөнгөн аягыг ломбарданд тавьсан...” гэх мэдүүлэг (3 дүгээр хавтаст хэргийн 49-50),
13. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Налуугийн 2 дугаар гудамжны 14 тоотод оршин суух иргэн Д.Ж...........мын өвлийн сууцны цоожийг эвдэн нэвтэрч, 130.000 төгрөг, 16 инчийн “Lenovo” маркийн зөөврийн компьютер, виски, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж, 1 хос ээмэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1.610.000 төгрөгний хохирол учруулсан;
- Хэрэг гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал (1 хавтаст хэргийн 107-111),
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн СХЗ-201 дугаар тайланд “...8 нэр төрлийн эд зүйлс ...1.610.000 төгрөг...” гэх баримт (1 хавтаст хэргийн 136-137),
- Хохирогч Д.Ж...........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад 15 цагийн үед гэртээ ирэхэд хулгайч орж хар саарал өнгийн “Dell” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний монетон хослол, виски 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...хохирлоо барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 123-124),
- “...Би тухайн үед зөөврийн компьютерээ аваад удаагүй байсан Lenovo маркийн хар өнгийн 110-15 idr загварын PFOMZGCC серийн зөөврийн компьюер байсан. Одоо харвал зөөврийн компьютерээ танина. Уг зөөврийн компьютер нь хөр өнгийн цэнэглэгчтэйгээ байсан. Бичиг баримт нь бүрэн байгаа. Мөн алдагдсан 3 ширхэг мөнгөн аяга шинэ цагийн аяганууд байсан хараад танина.. Алдагдсан эд зүйлээсээ “Lenovo” маркийн хар өнгийн 110-15 idr загварын PFOMZGCC серийн зөөврийн компьюер, залгуурын хамт, мөн 3 ширхэг мөнгөн аягаа эвдэлж задалсан байсныг өөрийн биеэр үзэж таньж авлаа. Одоо эрэгтэй монетон бөгж, эмэгтэй хүний монетон гинж бэлэн 130.000 төгрөг хулгайчаас олж аваагүй байна. Эдгээр зүйлсийг үнэлгээний байгууллагын үнэлгээгээр үнэлж нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 125-126),
- Гэрч Д.ЭнхЖ...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг мулт цохиж эвдсэн байдалтай байсан ба гэртээ ороод харсан чинь гэрийн зарим эд зүйлсийг сандаачаад хаячихсан байдалтай байсан. Ингээд гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзсэн чинь бурханы доод сервантан дотор байсан дунд гарын 1 ширхэг, их гарын 2 ширхэг, хар саарал өнгийн Делл маркийн нөтбүүк, хар өнгийн цүнхний хамт тус тус алдагдсан байсан...эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон өргөн гинж 1 ширхэг, ээмэг 1 хос бэлэн 130.000 төгрөг нэр тодорхойгүй Япон улсаас манай дүү явуулж байсан шилтэй виски 1 ширхэг алга болсон. Монетон бөгжийг нь 420.000 төгрөгөөр гинжийг нь 450.000 төгрөгөөр харин ээмгийг нь 120.000 төгрөгөөр 2010 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авч байсан. Харин Вискийг манай дүү монгол мөнгөөр 150.000 төгрөгөөр аваад явуулж байсан юм. Бурханы тахилын урд юманд боогоод тавьчихсан байсан бэлэн 130.000 төгрөг тус тус алга болсон өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 130),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн 19 дүгээр дүгнэлт
“...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүдийг...адилтгалын Папилон систем ашиглан MN00СХД05507 дугаараар кодлон оруулж автомат хайлт хийлгэж харьцуулан шинжилж үзэхэд урьд гарын хээний нэгдсэн санд MN0052210004363, MN0000СБД01318, MN005210009127, MN005210009356 дугааруудаар 4 удаа Базар овогтой М............р нэрээр бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн Базарын М............рын зүүн гарын эрхий хурууны дардас 2017-703-БЗД дугаартай гарын мөртэй тохирч тохирсон хэргийн санд илгээгдсэн байна...ДҮГНЭЛТ
1. Шинжилгээнд ирүүлсэн Базарын М............рын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн Базарын М............рын урьд гарын хээний нэгдсэн санд MN0052210004363, MN0000СБД01318, MN005210009127, MN005210009356 дугааруудаар 4 удаа Базарын М............р нэрээр бүртгэгдсэн. Зүүн гарын эрхий хуруун дардас 2017-703-БЗД дугаартай гарын мөртэй тохирч тохирсон хэргийн санд илгээгдсэн байсан...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 142-147),
- Иргэний нэхэмжлэгч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт Синдикат” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг юм. Намайг ажил дээрээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилтай байх үед Базар овогт М............р /ЛЮ88122377/ нь 14 цагийн үед орж ирээд “Lenovo” маркийн “Celeron” rам-4, хар өнгийн 17.5 инчийн зөөврийн компьютерийг 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би 14 хоногийн хугацаатай гэрээ байгуулан авсан...Би 300.000 төгрөгөө Б.М............раас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 129),
- “Эрхэт Синдикат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 116, 118-120),
- Гэрч С.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Урт цагаан” дээр “Намуулан Мөнх” шүдний эмнэлэг дотор өрөө түрээслээд 1-2 жил болж байна. Тэр өрөөндөө алт, мөнгө, монет, шүр, худалдан авч зардаг юм. Манайхаар Базар овогтой М............р гэдэг залуу байнга үйлчлүүлдэг, над дээр ирж монетон эдлэл, мөнгөн эдлэл, ээмэг, бөгж гэх мэт зүйлийг авчирч өгдөг, би зүс танина...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үдээс хойш ирээд мөнгөн аяганы хуулсан мөнгө авчирсан, ойролцоогоор гурван мөнгөн аяганых байх шиг байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 131)
- Мөрдөгчийн “Эрхэт Синдикат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эзэн...С.Мөнхбатаас “Lenovo” ...маркийн 4 рамтай зөөврийн компьютерийг хураан авав...” гэх тэмдэглэл (1 хавтаст хэргийн 114),
- Мөрдөгчийн хохирогч Д.Ж...........мд “...Lenovo маркийн хар өнгийн 110-15ibr загварын PFOMZGCC серийн дугаартай зөөврийн компьютер, залгуур, мөнгөн аяганы 3 ширхэг эвдэлсэн хэсэг хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 127),
- Б.М............рын яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын арын дэнжид байрлах гэр хороолол руу ороод ногоон өнгийн сараалжин төмөр хаалгатай айлын хашааны жижиг хаалгаар хашаанд ороход хашааны зүүн талд байсан улаан хүрэн өнгийн байшингийн амбаарын хаалганы цүүнд зүүлттэй байсан цоожийг өөрт байсан бахиар хөшиж эвдлээд байшинд орсон...шаргал өнгийн сервантны доор шүүгээнд байсан гурван ширхэг мөнгөн аяга, “Lenovo” зөөврийн компьютер, монетон бөгж, монетон гинж, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлан гарч яваад мөнгөн аяганы мөнгийг хуулж аваад урт цагаан руу очоод танихгүй ченжид цагаан мөнгө болон монетон эдлэлүүдийг нийлүүлээд 500.000 орчим төгрөгөөр зарсан. Зөөврийн компьютерийг 3 дугаар сургуулийн зүүн талын ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан. Ингээд мөнгөөрөө амьдралаа залгуулаад зочид буудлаар хоноглож явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 151-153),
14. Бусад нотлох баримт
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1708 0137 10321, 1708 0104 40328, 1708 0244 90336, 1708 0087 40344 дугаар тогтоолууд (1 хавтаст хэргийн 52, 99, 49, 200-201), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол 1 хавтаст хэргийн 9),
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1708 0148 30366, 1708 0150 00369 дугаар тогтоолууд (1 хавтаст хэргийн 237, 2 хавтаст хэргийн 27), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 10),
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1708 0118 90464, 1708 0136 70418, 1708 0137 00404 дугаар тогтоолууд (2 хавтаст хэргийн 64, 108, 141), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 11),
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1706 0299 11420 дугаар тогтоол (3 хавтаст хэргийн 35), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (3 хавтаст хэргийн 2-4),
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 1711 0101 30599 дугаар тогтоол (3 хавтаст хэргийн 100), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (3 хавтаст хэргийн 61-62),
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2017 2501 0523 дугаар тогтоол (4 хавтаст хэргийн 13), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (3 хавтаст хэргийн 61-62), Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (4 хавтаст хэргийн 135)
13. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (4 хавтаст хэргийн 50-55), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 888 дугаар магадлал (4 хавтаст хэргийн 68-71),
- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 182, 184, 3 хавтаст хэргийн 195, 4 хавтаст хэргийн 17), Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзах тухай шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 189),
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (2 хавтаст хэргийн 220-221, 237-241, 3 хавтаст хэргийн 163, 198-199, 201-202, 4 хавтаст хэргийн 19, 37-38, 4 хавтаст хэргийн 74, 75, 87-88, 131-132), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүхийн шийдвэр (3 хавтаст хэргийн 203-204)
15. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (3 хавтаст хэргийн 105), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 хавтаст хэргийн 116), шийтгэх тогтоолын хуулбар (3 хавтаст хэргийн 122-123), суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (3 хавтаст хэргийн 124), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (2 хавтаст хэргийн 165, 171-180, 3 хавтаст хэргийн 114, 4 хавтаст хэргийн 93), төрөл садангийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 хавтаст хэргийн 160-162) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд харин шүүгдэгч нь өөрт холбогдох үйлдлүүдээс хохирогч Б.Э..........рын гэрээс шинэ цагийн халтар манан хөөргийг аваагүй гэж мэтгэлцэв.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.М............рт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ
1. Хохирогч М.М...........гт учирсан нийт хохирлыг 271.000 төгрөгөөр тогтоосон байх боловч хэрэгт авагдсан баримт болох шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 89-90)-д “Samsung маркийн зурагт, монгол гэрийн цоожийг” нийт 266.000 төгрөгөөр үнэлсэн. Нөгөө талаас зурагтын удирдлагыг үнэлсэн гэх “Арвижих-Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн №18/074 дугаар тайлан буюу “...зурагтын удирдлага...5.000 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 91) нь шинжээч томилох тогтоолгүй байх тул зөвтгөн шийдвэрлэж хохирогч М.Мөнхишигт учирсан хохирлыг 266.000 төгрөгөөр,
2. Хохирогч Б.С..........рын эд зүйлээ алдсан гэх он, сар, өдрийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тогтоосон байх боловч хэрэгт авагдсан баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч Б.С..........рт “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн СХЗ-18-77 дугаар тайланд “...3 нэр төрлийн эд зүйл...462.000 төгрөг” гэх баримт (2 хавтаст хэргийн 93-94) авагдан хохирсон байхад түүний эд зүйлээс үнэлэгдээгүй байж болох бөөгийн толийг хохирогч Т.А...........гт учирсан хохирлын үнэлгээний үнийн дүн (1 хавтаст хэргийн 42-44)-гээс үндэслэн 80.000 төгрөгийг хохиролд нэмж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хохирогч Б.С..........рын гэмт хэрэгт өртөгдсөн гэх цаг хугацааг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөр, түүнд учирсан хохирлыг 462.000 төгрөгөөр тогтоох,
3. Хохирогч Т.А...........гийн эд зүйлээ алдсан гэх газрыг Дунд Нарангийн 13 дугаар гудамжны 41 тоотод гэсэн байх боловч хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хохирогчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар гэмт хэрэг гарсан газар нь ............... тоот байх тул зөвтгөх,
4. Хохирогч Г.А..........лд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн СХЗ-164 дугаар тайланд “...шинэ цагийн жижиг гарын мөнгөн аяга...60.000 төгрөг” гэх баримт (1 хавтаст хэргийн 231-233) авагдан хохирсон байхад түүний эд зүйлээс үнэлэгдээгүй байж болох монгол гэрийн цоожийг 6000 төгрөгөөр үнэлж хохиролд тооцсон үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл цоожийг хэрхэн яаж үнэлсэн баримтгүй байхад хохирогчийн хохиролд оруулан тооцсоныг зөвтгөж хохирогч Г.А..........лд учирсан хохирлыг 145.000 төгрөгөөр тогтоох,
5. Хохирогч Б.Т............лын эд зүйлээ алдсан гэх он, сар, өдрийг 2017 оны 10 дүгээр сарын 09-ний өдрөөр тогтоосон байх боловч хэрэгт авагдсан баримт болох түүний мэдүүлгээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаа нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болох нь тогтоогдож байна. Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөвтгөж шийдвэрлэх боломжтой,
6. Хохирогч С.М...........рд учирсан хохирлыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн СХЗ-18-564 дугаар тайланд “...Шинэ цагийн дунд гарын чүнчигноров хөөрөг...290.000 төгрөг” (3 хавтаст хэргийн 26-27) үнэлсэн байна. Нөгөө талаас хохирогч С.М...........р нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрээсээ хөөрөг алдсан гэсэн болохоос мөнгөн аяга алдсан гэж мэдүүлээгүй. Тухайн алдсан гэх мөнгөн аяга нь түүний хүү болох хохирогч М.Д............рынх болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байхад хохирогч С.М...........рийг мөнгөн аяга алдсан мэтээр дүгнэж түүний учирсан хохирлыг 540.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй тул зөвтгөн хохирлыг 290.000 төгрөгөөр тогтоох,
7. Хохирогч Д.Ж...........мын эд зүйлээ алдсан гэх он, сар, өдрийг 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөр, түүнд учирсан зарим эд зүйлийн хохирлыг “Dell” гэх зэргээр тогтоосон байх боловч хэрэгт авагдсан баримт болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч Д.Ж...........м нь “Lenovо” маркийн зөөврийн компьютерээ алдсан болох нь түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн баримт болон эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд дээрх яллах дүгнэлтэд дурдагдсан алдаа зөрчлүүдийг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна. Нөгөө талаар ийнхүү зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй болно.
Шүүгдэгч Б.М............р нь Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23, 30, 31 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрүүдэд, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд, нууц далд аргаар, машин механизм ашиглаж, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө орлого зорилгоор, өөрийн амьдралын хэрэгцээг хууль бус аргаар хангах шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, доорхи хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт
1. Б.Э............нгийн 1.445.000 төгрөгний,
2. Д.Э...........рийн 319.992 төгрөгний,
3. М.М...........г 266.000 төгрөгний,
4. Д.Э..........л 146.000 төгрөгний,
5. Б.С..........р 462.000 төгрөгний,
6. Т.А...........г 148.000 төгрөгний,
7. О.О............н 233.400 төгрөгний,
8. Г.А..........л 145.000 төгрөгний,
9. Б.Э..........р 4.272.000 төгрөгний,
10. Б.Т............л 550.000 төгрөгний,
11. М.Д............р 796.000 төгрөгний,
12. С.М...........р 290.000 төгрөгний,
13. Д.Ж...........м 1.610.000 төгрөгний хохирол,
14. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхбат 300.000 төгрөгний хор уршиг тус тус учруулсан буюу нийт 10.983.392 болох нь;
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (3 хавтаст хэргийн 177-184), (1 хавтаст хэргийн 159-164), (1 хавтаст хэргийн 63-66), (2 хавтаст хэргийн 37-41), (1 хавтаст хэргийн 14-18), (2 хавтаст хэргийн 117-121), (1 хавтаст хэргийн 244-247), (3 хавтаст хэргийн 13-15), (1 хавтаст хэргийн 107-111),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны шинжээчийн 4243 (1 хавтаст хэргийн 178-191), 4475 (1 хавтаст хэргийн 77-83), 4912 (1 хавтаст хэргийн 33-38), 02/1142 (3 хавтаст хэргийн 30-31), 19 (1 хавтаст хэргийн 142-147) дүгээр дүгнэлтүүд,
- Эд зүйлийн үнэлгээ нийт 1,455.000 төгрөг (3 хавтаст хэргийн 186-187), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2018 оны СХЗ-18-575 (4 хавтаст хэргийн 104-105), СХЗ-18-77 (2 хавтаст хэргийн 93-94), БЗЗ-18-05 (3 хавтаст хэргийн 32-34), СХЗ-18-564 (3 хавтаст хэргийн 26-27), 2017 оны СХЗ-226 (1 хавтаст хэргийн 89-90), СХЗ-83 (2 хавтаст хэргийн 59-60), СХЗ-163 (1 хавтаст хэргийн 42-44), СХЗ-190 (2 хавтаст хэргийн 132-133), СХЗ-164 (1 хавтаст хэргийн 231-233), СХЗ-160 (2 хавтаст хэргийн 22-23), ЧД2-178 (3 хавтаст хэргийн 96-97), СХЗ-201 (1 хавтаст хэргийн 136-137) дугаар тайлангууд,
- Мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дугаар хавтаст хэргийн 79-80), (1 дүгээр хавтаст хэргийн 114),
- Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 78), (1 хавтаст хэргийн 127),
- Шүүгдэгч Б.М............рын “ХААН” банкны 5644....99 дугаар депозит дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 246),
- “Ти ти эйч медиа” ХХК-ийн “Gold” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар (2 хавтаст хэргийн 102), “Эрхэт Синдикат” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний тасалбар (1 хавтаст хэргийн 116),
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э............н (3 хавтаст хэргийн 189), Д.Э...........р (1 хавтаст хэргийн 171-172), М.М...........г (1 хавтаст хэргийн 72-73), Д.Э..........л (2 хавтаст хэргийн 49-50), Б.С..........р (2 хавтаст хэргийн 78-79), Т.А...........г (1 хавтаст хэргийн 27-28), О.О............н (2 хавтаст хэргийн 129-130), Г.А..........л (1 хавтаст хэргийн 220-221), Б.Э..........р (2 хавтаст хэргийн 07-08), Б.Т............л (3 хавтаст хэргийн 84-85), М.Д............р (3 хавтаст хэргийн 16-17), С.М...........р (3 хавтаст хэргийн 20-21), Д.Ж...........м (1 хавтаст хэргийн 123-126) нарын өгсөн мэдүүлгүүд,
- Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Мөнхбат (1 хавтаст хэргийн 129), гэрч Д.Э...........р (3 хавтаст хэргийн 190), Б.Ж...........л (2 хавтаст хэргийн 82-83), Б.Т...........р (2 дугаар хавтаст хэргийн 85), Ц..Ц..............ээ (1 хавтаст хэргийн 29-30), Л.Булгантамир (2 хавтаст хэргийн 137), Ц.Ганбаатар (1 хавтаст хэргийн 228-229), Д.ЭнхЖ...........л (1 хавтаст хэргийн 130), С.Уранчимэг (1 хавтаст хэргийн 131), сэжигтнээр Ч.Ц...........р (3 хавтаст хэргийн 210) нарын өгсөн мэдүүлгүүд,
- Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.М............рын сэжигтнээр өгсөн (3 дугаар хавтаст хэргийн 212-213), (1 хавтаст хэргийн 49-50), яллагдагчаар өгсөн (3 дугаар хавтаст хэргийн 215-216), (1 хавтаст хэргийн 202-204), (1 хавтаст хэргийн 101-103), (2 дугаар хавтаст хэргийн 65-66), (2 хавтаст хэргийн 111-112), (1 хавтаст хэргийн 54-56), (2 дугаар хавтаст хэргийн 143-145), (1 хавтаст хэргийн 238), (2 хавтаст хэргийн 29-31), (3 хавтаст хэргийн 101-103), (3 дүгээр хавтаст хэргийн 49-50), (1 хавтаст хэргийн 151-153) мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт байдаг.
Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Б.М............р нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинж болох хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэр, байшингийн цонхыг хагалах, хөших, хаалгыг эвдэж, өшиглөх зэргээр нэвтэрсэн, хохирогч Б.Э............нгийн гэмт халдлагаас хамгаалах зориулалтаар өөрийн эзэмшлийн монгол гэрийг байшинд хурааж хадгалсан байхад нь нэвтэрч үйлдсэн байгаа нь хулгайлах гэмт хэргийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч гэх шинжийг хангах ба тухайн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн байна.
Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдан борлуулж “...асрахын хүүхдүүдэд өгдөг байсан...” гэх утга агуулга бүхий мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр дээрх мэдүүлэг үгүйсгэгдэн няцаагдахын зэрэгцээ хэрэгт энэ талаар баримтгүй. Мөн урьд хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа дахин энэ төрлийн гэмт хэргийг 12 удаагийн үйлдлээр үйлдсэн, тэрээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...өөрийн амьдралын хэрэгцээг хангадаг...” гэж удаа дараа мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М............р нь хохирогч Б.Т............лд учруулсан 550.000 төгрөгийн хохирлоос 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hasee” зөөврийн компьютер, хохирогч Д.Ж...........мд учруулсан 1.610.000 төгрөгний хохирлоос 576.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Lenovo” зөөврийн компьютер, 620.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга зэрэг эд зүйлийг буцаан өгсөн болох нь мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 78), (1 хавтаст хэргийн 127) зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд дээрх мөнгөн дүнг хохирогч Б.Т............л, Д.Ж...........м нарын хохирлоос хасч үлдэх нийт хохирлыг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нийт 9.517.392 төгрөгийг доорх хохирогч нарт дараах байдлаар буюу
1. Б.Э............нд 1.445.000 төгрөг,
2. Д.Э...........рд 319.992 төгрөг,
3. М.М...........гт 266.000 төгрөг,
4. Д.Э..........лд 146.000 төгрөг,
5. Б.С..........рт 462.000 төгрөг,
6. Т.А...........гт 148.000 төгрөг,
7. О.О............нд 233.400 төгрөг,
8. Г.А..........лд 145.000 төгрөг,
9. Б.Э..........рт 4.272.000 төгрөг,
10. Б.Т............лд 280.000 төгрөг,
11. М.Д............рт 796.000 төгрөг,
12. С.М...........рд 290.000 төгрөг,
13. Д.Ж...........мд 414.000 төгрөг,
14. С.Мөнхбатад 300.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв. Харин иргэний нэхэмжлэгч С.Уранчимэгийн нэхэмжилсэн 175.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл С.Уранчимэг нь шүүгдэгч Б.М............рын хулгайн эд зүйл худалдан борлуулдагыг мэдсээр байж авсан учир гэмт хэргийн улмаас түүнийг хохирсон гэж үзэхгүй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Б.М............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг
- Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.М............р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь байгаа тул тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.М............рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Б.М............рын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг шүүхээс хөнгөрүүлж 5 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зохимжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.М............р нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс (3 хавтаст хэргийн 198-199) мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл (3 хавтаст хэргийн 198-199) 23 хоног, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл (2 хавтаст хэргийн 189) 2 хоног, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс (4 хавтаст хэргийн 17) 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 421 хоног буюу нийт 466 (дөрвөн зуун жаран зургаа) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 466 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Б.М............рын эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялаас хасах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.М............рын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чухал овогт Базарын М............рыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М............рыг 5 (тав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М............рт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М............рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 466 (дөрвөн зуун жаран зургаа) хоногийг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М............раас 9.517.392 (есөн сая таван зуун арван долоо гурван зуун ерөн хоёр) төгрөг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт энэ тогтоолын хавсралт ёсоор олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсогсоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М............рын эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Л.БААТАР
Б.ДАШДОНДОВ