Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 164

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Н.Э................цийн өмгөөлөгч Н.Одгэрэл (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2794),

шүүгдэгч Д.Г................Г, түүний өмгөөлөгч Н.Баатардорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1001) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Онхоодой овогт Д................вын Г................Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0507 71571 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Онхоодой овогт Д................вын Г................Г, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа “Хангай” барилгын материалын захад мод, модон бүтээгдэхүүн худалдан борлуулах үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ..........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д.Г................Г нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн  Н.Э................цтай урьдын өр авлагын асуудлаас болж маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Н.Э................цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хангай модны зах дээр 2006 оноос эхлэн 2016 оныг хүртэл модны хөрөө рам ажилуулж байхдаа Д.Г................Гийн зарж байсан модыг өөрөөс нь асууж байгаад хүнд зээлээр өгсөн. ...Тэгтэл надаас мод зээлээр авсан хүн сураггүй алга болсон. Тэгсэн чинь Д.Г................Г чи миний модыг хүнд зарсан биз дээ гэж хэлээд надаас мөнгө нэхэх болсон. ...Би Д.Г................Гт мөнгөтэй болохоороо модны мөнгийг чинь өгнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна.

Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 45 дугаар байрны гадаа утсаар яриад явж байсан чинь үл таних хүн миний араас ирээд миний гарыг мушгиж, миний гарт байсан утсыг булааж авахаар нь харсан чинь Д.Г................Г “чи миний мөнгийг өгөхгүй хаагуур яваад байгаан” гэж хэлээд намайг боож унагаан, миний цээжинд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...Би ...Д.Г................Гт 480.000 төгрөг өгөх ёстой. ...миний биед учруулсан гэмтлийг Д.Г................Г хөлөөрөө цээж руу өшиглөж, зүүн гарыг мушгиж ...учруулсан. ...Би Д.Г................Гт зодуулж, дээрэмдүүлснээс болж ажилдаа явж чадахгүй 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

2. Гэрч Д.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Э................цтай 2016 оноос хойш Хангай зах дээр мод зарж байгаад танилцсан. ...Г................Г хэлэхдээ Э................цаас мөнгө авна гэж ярьдаг байсан...Ер нь Э................ц нь Хангай зах дээр байж байхдаа хүмүүсийн модыг зарж байгаад мөнгийг нь өгөхгүй зугтаасан гэж байсан. Бас миний 1.350.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Тэгээд Э................ц нь тааралдахаараа чи намайг цохичих гэж хэлээд хүний дургүйг хүргэдэг эсвэл чамаас авсан мөнгийг өгөхгүй гэж хэлдэг байсан...Г................Г, Э................ц хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

3. Гэрч Г.Ц...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г................Гт, Э................ц нь зарсан модныхоо мөнгийг удаахгүй өгнө гэж хэлээд...одоог хүргэсэн гэж байсан...намайг ажиллаж байх хугацаанд хэд хэдэн хүний модыг зарж мөнгийг нь өгөөгүй гэж сонсон би яг ямар хүний мод зарсныг нь мэдэхгүй байна...Г................Г, Э................ц хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

4. Гэрч Б.Б...............ролийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Намайг...гэртээ байхад цагийн нь санахгүй байна. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ зүс таних хүнд зодуулж утас, куртикээ дээрэмдүүлсэн...гар өвдөөд байна гэж байсан. Тэгээд манай нөхөр ажилдаа яваагүй хэд хоносон. Тэгээд өөрийг нь зодсон, эд зүйлийг нь дээрэмдсэн хүнийг цагдаад өгч хайлгуулсан гэж байсан...Надад хэлэхдээ миний утас куртик хоёрыг дээрэмдээд аваад явсан тэгээд зодоод гар эвгүй болгосон гэж байсан...тухайн үед надад түрийвчтэй мөнгөө дээрэмдүүлсэн гэж хэлээгүй...тухайн үед манай нөхрийн цалин нь сарын сүүлээр буусан байсан. Надад хэлэхдээ мөнгөө дээрэмдүүлээгүй утас, куртик хоёроо дээрэмдүүлсэн, тэгээд зодуулсан гэж байсан. Манай нөхөрт хүрэн бор өнгийн BOSS, HUGO BOOS гэсэн түрүүвч байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13181 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн сарвууны 4, 5-р хуруу болон алганы хэсгээр хавдсан, эмзэглэлтэй, хурууны 2, 3-р үе 3-р шивнүүрийн хэсгээр хөх ягаан өнгийн бүдэг цус хуралттай, зүүн мөрний урд хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1.2. Н.Э................цын биед...зүүн сарвуу, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15)

 

6. Шүүгдэгч Д.Г................Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хангай модны зах дээр 2016 онд Н.Э................цтай мод зарж байгаад танилцсан. Тэгээд би Н.Э................ц нь намайг эзэнгүй байхад миний зарж байсан модыг, хүнд зарсан байсан. Дараа нь мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд удаагүй Н.Э................ц нь Хангай зах дээр мод зарахаа больсон. Тэгэхээр нь модныхоо мөнгийг авъя гэсэн чинь удахгүй өгнө гэж хэлсээр байгаад одоог хүргэсэн. ...2018 оны 07 дугаар сард Н.Э................цтай таарсан чинь удаахгүй мөнгийг өгнө гэж хэлээд явсан. Тэгээд дараа хэд хэдэн удаа Н.Э................цын дугаар руу залгахад холбогдох боломжгүй нэг болохоороо утсаа авахгүй байдаг байсан. ...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 48 дугаар байрны гадаа Н.Э................цыг явж байхыг хараад араас нь очоод гарт нь байсан гар утсыг нь булааж аваад чи хаагуур яваад байна чи миний мөнгийг өгөхгүй юм уу, гэж хэлээд хоёр гараараа Н.Э................цыг боогоод цагдаа руу хамт явъя гэсэн чинь надтай ноцолдож байснаа куртик болон гар утсаа үлдээгээд гүйгээд явсан. Тэгэхээр нь би гар утас болон куртикийг нь аваад байж байсан. Маргааш нь цагдаагаас над руу залгаад ирж уулз гээд би мэдүүлэг өгсөн. Би Н.Э................ц надаас авсан мөнгийг өгөхгүй байхаар нь аргаа бараад Н.Э................цын гарыг нь мушгисан тухайн үед надаас зугтаагаад гар утас өмсөж байсан куртикээ үлдээгээд явсан. Дараа нь Н.Э................ц намайг дээрэмдсэн гэж цагдаад өргөдөл өгсөн байсан...би Н.Эрдэнжамцаас 980.000 төгрөг авах ёстой...Тухайн үед Н.Э................ц нь өөрөө куртик болон гар утсаа үлдээгээд зугтаасан...Тухайн куртикний халаасанд ямар нэгэн мөнгө болон хэтэвч байхгүй байсан...Намайг Н.Э................ц зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46), 

7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02), 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 01),

- 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Г................Гын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Э................цын гар утсыг нь гарыг нь мушгиж байгаад авсан. Өмсөж байсан куртикээ өөрөө тайлаад бид хоёрын ноцолдож байсан газар үлдээсэн. Тэгэхээр нь би авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

- 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Г................Гаас “...Хөх өнгийн куртик 1 ширхэг, “Samsung S-6” загварын гар утсыг хураан авав...”, дээрх өдөр Н.Э................цад “...хүлээлгэн өгөв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 19, 18),   

- 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түрийвчинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хохирогч Н.Э................цын эхнэр Б.Б...............ролиос...Э................цын бор өнгийн “Boss”  түрийвч...авч түрийвчинд үзлэг хийхэд уг түрийвч нь бор өнгийн гадагш дэлгэгдэж онгойдог, түрийвчины баруун доод буланд BOOS HUGO BOOS байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 94),

- Прокурорын яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, тогтоол танилцуулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 105-108),

8. Хохирогчийн ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 96), хохирлын баримт (хавтаст хэргийн 13),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 30-32, 54-91) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Г................Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г................Гыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй ба харин хохирогчийн өмгөөлөгч “...Д.Г................Гийн хохирогч Н.Э................цын араас гар утсыг нь булааж авч байгаа үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн шинжийг хангаж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь дээрмийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах, өөрийн болгох, ашиг олох шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Гэтэл хэрэгт авагдсан гэрч, хохирогч, эд зүйл хураан авсан зэрэг нотлох баримтаар дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Нөгөө талаас эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрмийн гэмт хэргийн талаар холбогдох бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдсон учир прокурор тогтоол үйлдэж зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн тогтоолд оролцогчийн хэн аль нь гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч Д.Г................Г нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Орчлон хорооллын гадна, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, мод зарсан мөнгө өгсөнгүй гэх шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр иргэн Н.Э................цтай маргалдан улмаар түүний зүүн гарын сарвууны 4,5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Э................цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хангай модны зах дээр 2006 оноос эхлэн 2016 оныг хүртэл модны хөрөө рам ажиллуулж байхдаа Д.Г................Гийн зарж байсан модыг өөрөөс нь асууж байгаад хүнд зээлээр өгсөн. ...Тэгтэл надаас мод зээлээр авсан хүн сураггүй алга болсон. Тэгсэн чинь Д.Г................Г чи миний модыг хүнд зарсан биз дээ гэж хэлээд надаас мөнгө нэхэх болсон. ...Би Д.Г................Гт мөнгөтэй болохоороо модны мөнгийг чинь өгнө гэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна.

Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 45 дугаар байрны гадаа утсаар яриад явж байсан чинь үл таних хүн миний араас ирээд миний гарыг мушгиж, миний гарт байсан утсыг булааж авахаар нь харсан чинь Д.Г................Г “чи миний мөнгийг өгөхгүй хаагуур яваад байгаан” гэж хэлээд намайг боож унагааж, миний цээжинд хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ...миний биед учруулсан гэмтлийг Д.Г................Г хөлөөрөө цээж руу өшиглөж, зүүн гарыг мушгиж ...учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

- Гэрч Д.Б................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Э................цтай 2016 оноос хойш Хангай зах дээр мод зарж байгаад танилцсан. ...Г................Г хэлэхдээ Э................цаас мөнгө авна гэж ярьдаг байсан...Ер нь Э................ц нь Хангай зах дээр байж байхдаа хүмүүсийн модыг зарж байгаад мөнгийг нь өгөхгүй зугтаасан гэж байсан. ...Г................Г, Э................ц хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

- Гэрч Г.Ц...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г................Гт, Э................ц нь зарсан модныхоо мөнгийг удаахгүй өгнө гэж хэлээд...одоог хүргэсэн гэж байсан...намайг ажиллаж байх хугацаанд хэд хэдэн хүний модыг зарж мөнгийг нь өгөөгүй гэж сонсон би яг ямар хүний модыг зарсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13181 дугаар дүгнэлт “...1.2. Н.Э................цын биед...зүүн сарвуу, 4,5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт тогтоогдлоо. ...6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15)

- Шүүгдэгч Д.Г................Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Э................ц нь намайг эзэнгүй байхад миний зарж байсан модыг, хүнд зарсан байсан. Дараа нь мөнгийг чинь удаахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд удаагүй Н.Э................ц нь Хангай зах дээр мод зарахаа больсон. Тэгэхээр нь модныхоо мөнгийг авъя гэсэн чинь удахгүй өгнө гэж хэлсээр байгаад одоог хүргэж байна. ...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хороолол 48 дугаар байрны гадаа Н.Э................цыг явж байхыг хараад араас нь очоод гарт нь байсан гар утсыг нь булааж аваад чи хаагуур яваад байгаан чи миний мөнгийг өгөхгүй юм уу, гэж хэлээд хоёр гараараа Н.Э................цыг боогоод цагдаа руу хамт явъя гэсэн чинь надтай ноцолдож байснаа куртик болон гар утсаа үлдээгээд гүйгээд явсан. Тэгэхээр нь би гар утас болон куртикийг нь аваад байж байсан. Маргааш нь цагдаагаас над руу залгаад ирж уулз гээд би мэдүүлэг өгсөн. ...би Н.Эрдэнжамцаас 980.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Г................Г нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй харьцаа буюу хохирогчийн зүй бус үйлдэл болох “модны мөнгө өгсөнгүй” гэх шалтгаан нөхцөлөөр, хохирогч Э................цын гарыг мушгиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г................Г нь хохирогч Н.Э................цын гарыг гэмтээсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба үүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.Г................Гийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Харин хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э................ц нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 8.000 төгрөгөөр үзлэг хийлгүүлсэн байна. Иймд иргэний хуульд заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох 8.000 төгрөгийг шүүгдэгч Д.Г................Гаас гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т жолоочоор ажилладаг гэх тодорхойлолтыг гаргасан (хавтаст хэргийн 96) байх тул өөрт учирсан зүүн сарвуу, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г................Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г................Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.Г................Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Г................Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1808 0507 71571 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онхоодой овогт Д................вын Г................Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г................Гийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г................Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г................Гаас 8.000 (найм мянга) төгрөг гаргуулж, хохирогч Н.Э................цад олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ