| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0187/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 193
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Энхбат (томилолтоор),
шүүгдэгч ОБ.............э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тэмээчин овогт О.............лийн Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0003 80122 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тэмээчин овгийн О.............лийн Б.............нэ, Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ......................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.............э нь 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse" нэртэй пабад иргэн Б.З.............стын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ОБ.............э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.З.............стын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед ажлаа тараад гэрлүүгээ явж байхад танил найз Ж...........а, О...........а хоёр...”Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах “Tse” пабад пиво уугаад сууж байна хүрээд ир” гээд дуудсан юм. Тэгээд бид яваад очиход Ж...........а, О...........а хоёр пиво уугаад сууж байхаар нь найз Э...........рыг дуудсан. Тэгээд бид 4 юм ярьж суунгаа 0.75 граммын архи 1 шилийг уугаад сууж байгаад манай найз Э...........р бие засах гэж босох доо нөгөө ширээнд сууж байсан залуугийн толгойг нь бөгсөөрөө шүргээд босчихсон юм. Тэгтэл тэр ширээнд сууж байсан залуу уурлаад толгой дээр суулаа ш дээ гээд Э...........р луу уурлахад Эрхамбаяр “уучлаарай” гэсэн. Тэгтэл тэр залуу Э...........рт “чи түрүүн бас босохдоо бөгсөөрөө толгой шүргэсэн, одоо хоёр дахь удаагаа болж байна” гээд маргалдахад нь би очоод “та нар зүгээр байгаарай, хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлэхэд тэр залуутай хамт явж байсан шар үстэй захтай хар куртик өмссөн Б.............нэ гэдэг залуу “та нар барахгүй шүү” гээд босоод ирэхээр нь би яасан гэнээ гээд Б.............нэ гэдэг залуу руу дөхөөд очиход миний баруун талын хацар луу цохиод мөн гараараа хэд хэдэн удаа цохиход зөөгч нар ирээд салгасан. Тэгээд би хацраа харсан чинь цус гарсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ..Б.............э гэдэг залуу миний баруун талын хацар руу гараараа хэд хэдэн удаа цохисон. ...Одоо хацар хавдсан, баруун чих шуугиад байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
“..Надад өмнө өгсөн хохирогчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би Б.............нээс эмчилгээний төлбөрт 500.000 төгрөгийг хүлээн авсан одоо энэ хэрэгт ямар нэгэн годмол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),
2. Гэрч М.О...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабад ажлаа хийгээд байж байхад манай пабын өндөр, намхан ширээн дээр сууж байсан залуучууд хоорондоо маргалдасан. Хажууд нь очоод зогсож байхад өндөр ширээн дээр сууж байсан залуу босохдоо намхан ширээн дээр сууж байсан залуугийн толгойг нь бөгсөөрөө шүргээд гарсан гээд хоорондоо маргалдаж байсан. ...Тэгтэл өндөр ширээн дээр сууж байсан туранхай залуу босож ирснээ “та нар цохиж чадах уу” гэхэд намхан ширээн дээр сууж байсан үстэй захтай хар куртиктэй өмссөн залуу “та нар барахгүй шүү” гээд тэр хоёр залуу хоорондоо маргалдаж байгаад туранхай залууг хар куртиктэй залуу цохиод авахад бармен ирээд тэр хоёрыг салгасан. Мөн хамт явж байсан найзууд нь тэр хоёрыг салгаад хоёр тал руу болгосон. ... Зодуулсан туранхай биетэй залуу өндөр ширээн дээр 2 эмэгтэй нэг залуутай хамт 4 лээ сууж байсан. Нөгөө намхан ширээнд 3 залуу сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),
3. Гэрч Г.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний оройн 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро дээр багийн найз М...........р, Ц...........р хоёртой уулзсан юм. Тэгээд бид 3 юм ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабад ороод пиво уугаад сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан залуу сандал дээрээс босохдоо манай найз Ц...........рын толгойд бөгсөөрөө хоёр удаа шүргэчихсэн юм. Тэгтэл Ц...........р уурлаад тэр залууд хандан “хөөе чи толгой дээр суулаа” гэхэд нөгөө залуу нь “санаандгүй хүрчихлээ” гэхэд Ц...........р “чи түрүүн босохдоо бас толгой дээр суух гээд байсан одоо хоёр дахь удаагаа болж байна” гээд тэр залуутай маргалдсан юм. Тэгтэл тэр залуугийн найз нь цаанаас босож ирээд “юун сүртэй юм бэ пизданууд чинь” гэж хэлэхэд Б.............нэ “та нар барахгүй шүү” гэж хэлээд тэр залуутай маргалдаад тулахад нөгөө залуу гараа далайсан. Тэгтэл Бар-Эрдэнэ тэр залууг цохиод авсан. Б.............нэ тэр залуутай 2-3 цохилцоход зөөгч нар ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
4. Гэрч Ж.Эр.....рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.............ст над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабад хоёр найзтайгаа сууж байна чи хүрээд ир гэхээр нь би ажлаасаа тараад...очсон. ...Тэгээд бид дөрөв 0.5 граммын архи аваад уугаад сууж байхад миний хажууд сууж байсан эмэгтэй ариун цэврийн өрөө орох гээд босохоор нь би босож өгөөд хойшоо болохдоо санаандгүй бөгсөөрөө нөгөө ширээнд сууж байсан залуугийн толгойг шүргэчихсэн. Тэгтэл тэр залуу уурлаад “чи толгой дээр суулаа шдээ” гэж хэлэхээр нь би “санаандгүй хүрчихлээ уучлаарай гэж хэлэхэд” тэр залуу чи хоёр дахь удаагаа миний толгойг бөгсөөрөө шүргэлээ гээд уурлаад босоод ирсэн. ...Тэгтэл З.............ст “та нар хүний олон хүнээ барихгүй шүү” дүү нар учраа мэдэхгүй байж барахгүй шүү гэхэд хар куртиктэй залуу “чи ямар олон үгтэй банди вэ гээд З.............стай маргалдсан. З.............ст куритиктэй залуутай маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28),
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 688 дугаар дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун хацарт 2 см урт, 4 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун нүдний дээд зовхинд 3х1.3см, доод зовхинд 3х0.6см, хөх ягаан өнгийн цус хуралттай. Хүзүүний урд доод 1х06см улаан ягаан өнгийн цус хуралттай. Цээжний зүүн дээд хэсэгт 6х0.6см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
2018.12.25-ны ГССҮТ-н үзлэгт: тархи доргилт, тархины хаван, баруун хацарт няцарсан шарх гэжээ...ДҮГНЭЛТ:
1. Б.З.............стын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),
6. Шүүгдэгч О.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний оройн 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дзвсгэрт байрлах Саппоро дээр багийн найз М...........р, Ц...........р хоёртой уулзсан юм. Тэгээд бид 3 юм ярьж байгаад “Tse” пабад суухаар болоод орсон юм. Тэгээд пиво уугаад сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан залуу сандал дээрээс босохдоо манай найз Ц...........рын толгойд бөгсөөрөө шүргээд байсан юм. Тэгтэл Ц...........р уурлаад тэр залууд хандан хөөе чи толгой дээр суулаа гэхэд нөгөө залуу нь санаандгүй хүрчихлээ гэхэд Ц...........р чи түрүүн босохдоо бас толгой дээр суух гээд байсан одоо хоёр дахь удаагаа болж байна гээд тэр залуутай маргалдсан юм. Тэгтэл тэр залуу уучлаарай гэхэд тэр залуутай хамт сууж байсан З.............ст гэдэг залуу хүний олон хүнээ барихгүй шүү, дүү нар аятайхан бай гэж хэлэхэд нь би З.............стад хандан та барахгүй шүү гээд маргалдахад З.............ст миний урд ирээд яасан гэнээ гээд над руу дайрахад Ц...........р бид хоёрын дундуур ороод боль гэж хэлэхэд нь би З.............стыг түлэхэд намайг зөрүүлээд гараараа цохихоор нь би зөрүүлээд гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон гэтэл цаанаас зөөгч ирээд салгасан юм. Тэгээд би З.............стыг харахад хацраас нь цус гарч байсан. ...Би З.............стын нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 54), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), “Содон Фүүдс” ХХК-н ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 61), цалингийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62) хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 64), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53, 56) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ОБ.............эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ОБ.............э нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Tse” пабад, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим, хувийн таарамжгүй сэдэлтээр, согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, иргэн Б.З.............стын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.З.............стын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний орой...Ж...........а, О...........а, Э...........р...бид 4 “Tse” пабад пиво..0.75 граммын архи 1 шилийг уугаад сууж байгаад манай найз Э...........р бие засах гэж босох доо нөгөө ширээнд сууж байсан залуугийн толгойг нь бөгсөөрөө шүргээд босчихсон юм. Тэгтэл тэр ширээнд сууж байсан залуу уурлаад толгой дээр суулаа ш дээ гээд Э...........р луу уурлахад Эрхамбаяр “уучлаарай” гэсэн. Тэгтэл тэр залуу Э...........рт “чи түрүүн бас босохдоо бөгсөөрөө толгой шүргэсэн, одоо хоёр дахь удаагаа болж байна” гээд маргалдахад нь би очоод “та нар зүгээр байгаарай, хүний олон хүнээ барихгүй шүү” гэж хэлэхэд тэр залуутай хамт явж байсан шар үстэй захтай хар куртик өмссөн Б.............нэ гэдэг залуу “та нар барахгүй шүү” гээд босоод ирэхээр нь би яасан гэнээ гээд Б.............нэ гэдэг залуу руу дөхөөд очиход миний баруун талын хацар луу цохиод мөн гараараа хэд хэдэн удаа цохиход зөөгч нар ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
- Гэрч М.О...........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “Tse” пабад ажлаа хийгээд байж байхад манай пабын өндөр, намхан ширээн дээр сууж байсан залуучууд хоорондоо маргалдсан. Хажууд нь очоод зогсож байхад өндөр ширээн дээр сууж байсан залуу босохдоо намхан ширээн дээр сууж байсан залуугийн толгойг нь бөгсөөрөө шүргээд гарсан гээд хоорондоо маргалдаж байсан. ...Тэгтэл өндөр ширээн дээр сууж байсан туранхай залуу босож ирснээ “та нар цохиж чадах уу” гэхэд намхан ширээн дээр сууж байсан үстэй захтай хар куртиктэй өмссөн залуу “та нар барахгүй шүү” гээд тэр хоёр залуу хоорондоо маргалдаж байгаад туранхай залууг хар куртиктэй залуу цохиод авахад бармен ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22)
- Гэрч Г.М...........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз М...........р, Цэнд- Очир хоёртой уулзсан юм. Тэгээд бид 3 юм ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” пабад ороод пиво уугаад сууж байхад хажуу талын ширээнд сууж байсан залуу сандал дээрээс босохдоо манай найз Ц...........рын толгойд бөгсөөрөө хоёр удаа шүргэчихсэн юм. Тэгтэл Ц...........р уурлаад тэр залууд хандан “хөөе чи толгой дээр суулаа” гэхэд нөгөө залуу нь “санаандгүй хүрчихлээ” гэхэд Ц...........р “чи түрүүн босохдоо бас толгой дээр суух гээд байсан одоо хоёр дахь удаагаа болж байна” гээд тэр залуутай маргалдсан юм. Тэгтэл тэр залуугийн найз нь цаанаас босож ирээд “юун сүртэй юм бэ пизданууд чинь” гэж хэлэхэд Б.............нэ “та нар барахгүй шүү” гэж хэлээд тэр залуутай маргалдаад тулахад нөгөө залуу гараа далайсан. Тэгтэл Бар-Эрдэнэ тэр залууг цохиод авсан. Б.............нэ тэр залуутай 2-3 цохилцоход зөөгч нар ирээд салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 688 дугаар дүгнэлт: “...1. Б.З.............стын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32
- Шүүгдэгч О.Б.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З.............ст гэдэг залуу хүний олон хүнээ барихгүй шүү, дүү нар аятайхан бай гэж хэлэхэд нь би З.............стад хандан та барахгүй шүү гээд маргалдаад...би З.............стыг түлэхэд намайг зөрүүлээд гараараа цохихоор нь би зөрүүлээд гараараа 2-3 удаа нүүр рүү нь цохисон гэтэл цаанаас зөөгч ирээд салгасан юм. Тэгээд би З.............стыг харахад хацраас нь цус гарч байсан. ...Би З.............стын нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримтаас дүгнэвэл ОБ.............э нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “найзын толгойнд бөгсөө хүргэсэн” гэх сэдэлтээр, хохирогч З.............стыг цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ОБ.............э нь хохирогч ...З.............стыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ОБ.............эг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.............ст нь эмчилгээний зардалд баримтаар 404.100 (хавтаст хэргийн 11-12) нэхэмжилсэн боловч шүүгдэгч ОБ.............э нь хохирогч 500.000 төгрөгийг өгсөн байх тул шүүгдэгч ОБ.............э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч О.Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ОБ.............э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч ОБ.............э эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүхээс шүүгдэгч ОБ.............э торгуулийн ял оногдуулсантай холбогдуулан торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу гурван сарын хугацаанд биелүүлэхийг даалгаж, хэрэв биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0003 80122 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тэмээч овогт О.............лийн Б.............нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.00 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ОБ.............э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ