Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 688

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус аймгийн Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд хийсэн  шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1969 оны 06 сарын 27-нд төрсөн, 47 настай, Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Овоот нэртэй газар оршин суух Бэрэгчүүд овогт Санаажавын Одгэрэлийн /РД:АЗ69062709/   хүсэлттэй  

Архангай аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1988 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Одгэрэл  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Миний бие Ялалт нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй.  Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч С.Одгэрэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1988 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Санаажавын Одгэрэлийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1988 оны 12 сарын 12-ны өдрийн 1988-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр болно.

             

Иймд хүсэлт гаргагч С.Одгэрэлийн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэрэгчүүд овогт Санаажавын Одгэрэлийн  Архангай аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1988 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Одгэрэлийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН