| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0112/э |
| Дугаар | 0137 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 0137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Л.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... “...2020 оны 01 сарын 13-ны өдөр хүүхүүдийнхээ хамт гэртээ байж байхад орой 17 цагийн үед манай нөхөр гэртээ Мангаа гэх жинхэнэ нэр нь Э-н хамт 2 шил 0.5 литрийн архи авч ирээд хувааж уусан. Э манайд шүлсээ хаяад байхаар нь миний уур хүрээд маргалдсан. Тэгсэн чинь нөхөр чи надтай цуг ирсэн хүнтэй маргалдаад байна гээд уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Мөн мөр лүү дэгээ төмрөөр нэг удаа цохисон. Тэр үед Э голоор орж ирээд салгах гэж М-тай ноцолдож байхад нь би хоёр охиноо аваад гараад зугтаасан. Э-ийн гэрт очоод байж байтал М, Э 2 араас орж ирээд М над руу дайрсан. Тэгэхээр нь би 2 охиноо аваад нагац эгч Г-ийн гэрт очиж 2 хоносон. Тэгээд М ирж бид гурвыг аваад гэртээ очсон....М дахин ийм үйлдэл гаргахгүй гэж амласан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11-12 хуудас/,
-Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 сарын 13-ны өдөр М-ыг дуудаж намайг гэрт хүргээд өгөөч гэсэн юм. М ирээд бид хоёр хамт гэр лүү нь явсан. Хоёр дахь шилтэй архийг уугаад би нэлээн согтсон. Нэг мэдсэн М эхнэрийнхээ нүүр лүү нь гараараа цохих шиг болсон. Тэгэхээр нь болиоч гээд дундуур нь ороод салгасан...гэсэн мэдүүлэг/хх-ийн 15 хуудас/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 129 дугаартай: Хохирогчийн биед нүүр, дээд уруулын дотор тал, зүүн мөр баруун гарын бугуйнд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн шууд чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/
Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Эхнэрээ зодсон үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх 27-28 хуудас/
-Д.М-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 26, 27-28 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.М нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй гэв.
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Л.П-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “ М уурлаад миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Мөн мөр лүү дэгээ төмрөөр нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх 11-12 хуудас/, гэрч Б.Э-ийн М эхнэрийнхээ нүүр лүү нь гараараа цохих шиг болсон, болиоч гээд дундуур нь ороод салгасан гэх мэдүүлэг /хх 15 хуудас/, хохирогчийн биед нүүр, дээд уруулын дотор тал, зүүн мөр баруун гарын бугуйнд цус хуралт үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Хохирогч Л.П нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Д.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.