| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 751 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Э.Намуун,
Хохирогч Д.Даариймаа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал,
Шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Н.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О т холбогдох эрүүгийн 2003 000184 0135 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.О .
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркийн 29-11 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд).... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон. хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даариймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Түмэнжаргал мэдүүлэхдээ: “...: Тухайн үед би ээжийн хажууд нь байгаагүй. Манай ээж тухайн үйл явдлыг сайн санахгүй байгаа. Одоо ээжийн маань биеийн байдал хүнд байгаа. Байнга хүчилтөрөгчийн аппарат зүүж байгаа бөгөөд бүгчим орчинд 1 цагаас илүүгүй хугацаанд байж чадахгүй. Урд өмнө ээж маань эрүүл саруул хүн байсан. Бид нар анх 3.906.291 төгрөгийн эмчилгээний баримт бүрдүүлсэн. Сүүлд нь 1.651.183 төгрөгийн баримт гаргаж байна. Энэ нь сая хийлгэсэн эмчилгээ, ганц нэг бензиний мөнгө, эмнэлэгт хэвтсэн зэрэг эмчилгээний зардлуудын баримтыг бүрдүүлсэн байна. Миний хувьд гомдолтой байна. Ээж маань байнгын багтраатай байгаа учраас өдөрт 146.000 төгрөийн тариа хийгдэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би шүүгдэгчтэй 2 хоногийн өмнө уулзахад тэрээр сүүлийн баримтуудын зургийг нь хуудас нэг бүрчлэнгээр зургийг дарж авсан. Сүүлд тариа хийлгэх гээд дуудлагын мөнгө 17.000 төгрөг, антибиотик авах 22.000 төгрөг нэмэгдсэн гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/, хохирогч Д.Даариймаагийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Н.Гаамаагийн өгсөн мэдүүлэг /хх-75/, гэрч Б.Үүрцайхын өгсөн мэдүүлэг /хх-77/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт /хх-90-92/, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 7543 дугаартай дүгнэлт /хх-134-137/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-142-143/, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 22/5559 дугаартай албан тоот /хх-161/, шүүгдэгч Б.О ийн урьд эрүүгийн хариуцлаган хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-159/ мөн шинээр шүүгдэгч Б.О нь одоо жирэмсэн, бага насны хүүхэдтэй болохыг нотолсон 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркийн 29-11 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд).... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон. хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даариймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Даариймаагийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн зүүн талын “Эрхэт төвд лангуу түрээслэн ажилладаг бөгөөд тэр өдөр өглөө 9 цагаас ажил дээрээ очоод байж байгаад 21 цагт ажил тардаг учир хэд гарсанаа мэдэхгүй байна. Лангуугаа хаагаад 10 дугаар хороолол орж ахындаа очиж бууз хийх ажилтай байсан тул Хөдөө аж ахуйн яамны урд талын автобусны буудлаас баруун тийш автобусанд суух гээд явган хүний гарц тэмдэгтэй, тэмдэглэлтэй хэсгээр урдаасаа хойшоо чиглэлд зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн. Нэг сэрэхэд Гэмтлийн эмнэлэгт сэрсэн.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Төгөлдөрийн өгсөн: “...Миний өөрийн нэр дээр байдаг миний автомашин. 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр оношилгоонд орсон байсан. Би 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр худалдаж авсан. Б.О нь манай найз охин. Тухайн үед манай аав, ээжийн гэрт Б.О ирсэн түр байж байгаад хүүхдийнх нь бие өвдөөд байна гэж утсаар дуудлага ирсэн тул Сэлбэ хотхонд байх манай гэрээс автомашиныг аваад явсан гэсэн. Надад санал гомдол байхгүй.” /хх-72-73/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гаамаагийн өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр би том охин Үүрцайхын хамт 13 дугаар хорооллын “Натур” худалдааны төвийн хойд талын “Наран” плазагаас юм худалдаж аваад гараад дүү рүүгээ утсаар ярьсан байсан. Тэгээд дүү нь болох Б.О нь “ойрхон явж байна очоод авъя” гэж байна гээд ирэхийг нь хүлээсэн. Ирэхээр нь автомашинд нь суугаад гэртээ харихаар Улиастай руу явсан. Машинд ороод би жаахан ядарч байсан тул дуг хийгээд унтаад явж байсан. Тэгээд унтаж байх үед том охин “хөөе зогсоорой урдуур чинь хүн орчихлоо” гээд хашгирсан. Тэгээд би сэрээд хартал Хөдөө аж ахуйн яамны урд талын явган хүний гарцан дээр жоохон өнгөрөөд зогсож байсан. Тэгээд бид 3 буугаад очтол тэнд байсан хүмүүс сандраад машиныг жоохон өргөөд холдуулж хүнийг гаргаж авсан.” /хх-75/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үүрцайхын өгсөн: “...Хөдөө аж ахуйн яамны урд замд явж байх үед явган хүний гарц ойртож байгааг хараад “явган хүний гарц ойртож байна шүү хурдаа багасгаарай” гэж хэлж байсан. Хэлээд удаагүй байтал манай автомашин 3 дугаар эгнээгээр явж байх үед 1, 2 дугаар эгнээний автомашинууд маш удаан урагшилж байсан бөгөөд тэр үед би утсаа оролдоод явж байсан. Гэтэл нүдний үзүүрт 2, 3 хүн харагдахаар нь “зогсоорой” гэтэл хамгийн эхний эгчийг мөргөсөн.” /хх-77/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2840 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Даариймаагийн биед баруун 3, 4, 5, 7, 9-р хавирга, зүүн 4, 5, 6, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийн хийн ба цусан хураа, зүүн эгэм яс, нүүр болон цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэгт шарх, духанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмлтийн эдгэрэлээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэж боломжтой.” /хх-84-85/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 421 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Даариймаагийн биед баруун 3, 4, 5, 7, 9-р хавирга, зүүн 4, 5, 6, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун уушгины дунд, доод дэлбэн, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийн хийн ба цусан хураа, зүүн эгэм яс, бүсэлхийн З, ууцны 1, 2, 3-р нугалмын хугарал. нүүр болон цээжний зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун хэсэгт шарх, духанд зулгаралт, хоёр нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмлтийн эдгэрэлээс хамаарна.” /хх-91-92/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О ийн яллагдагчаар өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирогч Д.Даариймагийн эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг төлсөн байгаа.” /хх-154-156/ гэх мэдүүлэг,
ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-2/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-12/,
Жолооч Б.О ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-19/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /хх-96-130/,
Хохирлын баримтууд /хх-26-69/,
Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 7543 дугаартай дүгнэлт /хх-134-137/,
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-142-143/,
Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 22/5559 дугаартай албан тоот /хх-161/,
Шүүгдэгч Б.О ийн урьд эрүүгийн хариуцлаган хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-159/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркийн 29-11 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд).... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон. хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даариймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч Д.Даариймаа, гэрч Н.Гаамаа, Б.Үүрцайх, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Төгөлдөр, шүүгдэгч Б.О ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 421 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 7543 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 22/5559 дугаартай албан тоот, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолооч Б.О ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх, хохирлын баримтууд болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.О ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны урд талын замд Тоёота Приус маркийн 29-11 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд).... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, 5.3-т заасан “Гэрлийн бүрхүүл бохирдсон. хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Даариймааг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тус тус заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэм буруутай гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан ял шийтгэх оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Даариймаад учирсан хохирол болох 3.906.291 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.О ээс 1.065.474 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв. Хохирогч Д.Даариймаа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал нар цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь бага насны хүүхэдтэй, мөн жирэмсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн заасан шүүх анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “ ялтан нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийлсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял эдлүүлэхийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар Б.О т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Б.О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тус тус зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийлсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял эдлүүлэхийг дурьдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.О т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.О ээс 1.065.474 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
10. Хохирогч Д.Даариймаа, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Түмэнжаргал нар цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС