| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0348/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 369
2020 05 06 2020/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч Э.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000361 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт ЭГ, 1985 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хүнд машины оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 16 гудамж 813 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49-10 тоотод оршин суух,
урьд: 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................
/яллах дүгнэлтэнд дурдснаар/
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны зүүн талд зогсож байсан 10-28 УНС улсын дугаартай “Ноwo” маркийн ачааны машины жолооч болон барилгын ажилчид нартай маргаж улмаар тухайн машины урд талын салхины шил, нарны саравч зэргийг чулуу шидэн хагалж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 495.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би явган хүний зам дээр явж байхад Хово машин ухарч байсан. Мөргөлөө ш дээ гэсэн чинь харж байна пизда минь гээд муудалцаж эхэлсэн” гэв.
Хохирогч Ё.Отгонсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би урьд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болсон явдлын талаар бүгдийг дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй байна. Ямар нэгэн зодоон хийсэн зүйл болоогүй, намайг хальт мөргөсөн, тэр асуудалд ямар нэгэн гомдол, санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлээд байх шаардлагагүй ба тээврийн хэрэгслийн шил бүтэн болгож байвал тэр хүнд гомдоод байх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /хх-13х/,
Гэрч Ё.Отгонсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 55 минутанд 1028УНС улсын дугаартай Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 37 дугаар цэцэрлэгийн ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах CU хүнсний дэлгүүрийн хажууд туслах зам дээр ухарч байхад явган хүний замаар явж байсан үл таних согтуу эрэгтэй хүн “намайг мөргөчихлөө" гэж хэлээд миний машины урд гарч ирээд машины урд хэсгийг хөлөөрөө өшиглөхөөр нь би машинаасаа буугаад “би зогсоод явган хүмүүсийг гаргасан шүү дээ” гэхэд тэрээр надруу дайраад гараараа цохих гээд байхаар нь би биеэ хамгаалаад түлхсэн чинь хажуу талын хажуу налаад газраас чулуу аваад далайсан. Би чулуутай далайсан гарыг нь барьсан чинь нүүр лүү духаараа мөргөхөөр нь би хойш тэнцвэр алдсан. Тэр хүнийг гартаа чулуутай болохоор нь би холдсон чинь миний хойно надтай хамт явж байсан Алтаншагай, нөгөө залуу нь барилгын ажилчин залуу хоёр надруу дайрсан согтуу хүнтэй маргалдсан. Тэгээд нөгөө согтуу залуу зодох гэж дайраад зууралдаж байхдаа хажууд зам чөлөөлөх гэж байсан марк-2 маркын машиныг налаад зүүн урд хэсгийг хонхойлгосон. Марк-2 машины жолооч эмэгтэй рүү согтуу залуу ямар ч шалтгаангүй дайрч давшлаад байсан. Улмаар согтуу залуу газраас хураалттай байсан чулуу аваад бид нар луу шидэх гээд байхаар нь бид нар зугатаасан чинь миний жолоодож явсан 1028УНС улсын дугаартай Sinotruck Howo маркын тээврийн хэрэгслийн урд тапын салхины шил, нарны хаалт руу гартаа барьсан чулуугаа шидэж хагалсан. Улмаар согтуу залуу СU дэлгүүрийн урдуур зугатаагаад гүйсэн бөгөөд би араас нь дагаж гүйгээд тухайн залуугийн орсон орцыг хараад байж байтал миний араас цагдаа нар удалгүй ирсэн. Би тухайн үед шороо ачсан байсан 1028УНС улсын дугаартай Sinotruck Howo маркийн гээврийн хэрэгслийг барилгын хашаа руу ухарч оруулан шороогоо буулгах гэж байсан. Гэтэл согтуу залуу намайг ухарч байхад араар өнгөрч байх шиг байсан. Би араар өнгөрч байсан хүмүүсийг хэсэг хугацаанд зогсоож өнгөрөөсөн. Би тухайн үед тэр залууг араар яваад өнгөрсөн гэж бодсон. Гэтэл гэнэт машины хажууд зогсож байхаар нь би цонхоо буулгахад “намайг мөргөчихлөө" гэж хэлээд урд хэсгийг өшиглөсөн. Тэр залуу надруу чулуу авч шидэх гээд байхаар нь би холдож байсан. Намайг духаараа мөргөсөн боловч бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Алтаншагайтай барилцаад авах шиг болсон тэгээд зогсож байсан Марк-2 маркийн тээврийн хэрэгслийг биеэрээ налаад зүүн урд хэсгийг нь хонхойлгосон. Тухайн марк-2 тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй хараад зогсож байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-16х/,
Гэрч Э.Манлайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 40 минутын үед манай барилгын шороо Howo-гоор ирэхээр нь барилгын хашаа руу оруулах гээд зам дээр байрлуулсан байсан тээврийн хэрэгслүүдийг холдуулах гээд жолоочид руу нь залгаад байж байтал гранд марк-2 тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй гарч ирээд машинаа холдуулах гэсэн боловч аккумлятор нь суучихсан байсан. Тэгээд би холдуулах санаатай барилгын ажилтныг туслуулаад түрэх гэж байтап манай Howo машины жолоочтой үл таних согтуу залуу машин тойроод гүйгээд байхаар нь би тэр согтуу залууг “юу болсон, яасан бэ” гэж асуухад тэр залуу “намайг мөргөчихлөө ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би хартал ямар нэгэн мөргөсөн зүйл харагдахгүй хувцас нь зүгээр байхаар нь “зүгээр байна шүү дээ” гэхэд тэр запуу “би та нараас мөнгө нэхээгүй” гэж хэлээд дайраад барилгын ажилтан залууг цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад марк-2 машины зүүн урд хэсгийг түлхэж хонхойлгосон. Согтуу залуу газар унаад босож ирэхдээ газраас чулуу аваад босож ирэхээр нь бид нар зугатаагаад тойроод гүйсэн. Улмаар согтуу залуу Howo машин руу 2 чулуу шидэж сапхины шил, нарны хамгаалалтыг хагапаад зугатаасан. Би цагдаа дуудсан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Дунд зэргийн согтуу байсан ...” гэх мэдүүлэг. /хх-17х/,
Гэрч Б.Алтаншагайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 цаг 40 минутын үед манай барилгын шороо ачсан Howo машин ирэхээр нь барилгын хашаа руу оруулах гээд зам дээр байрлуулсан байсан тээврийн хэрэгслүүдийг холдуулж байтал үл таних согтуу, 30-40 орчим насны дунд зэргийн өндөртэй махлаг эрэгтэй хүн ирээд Howo машины жолоочтой муудалцаад байх шиг байхаар нь би “та яасан зүгээр үү” гэсэн чинь үгийн зөрөөгүй миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 1 удаа цохисон чинь намайг араас хөөгөөд байсан. Машин тойроод хөөж байхдаа газраас чулуу аваад шидэх гээд байхаар нь гараас нь чулууг нь авах гээд ноцолдож байгаад марк-2 маркын машины зүүн хэсэг рүү түлхсэн. Тухайн үед машины будаг халцарч хонхойсон байсныг би мэдээгүй. Тэгээд нөгөө согтуу залуу Howo машин руу очоод нарны хамгаалалт, салхины шилийг чулуу шидэж хагалсан. Улмаар зугатаагаад гүйхээр нь араас нь дагаад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэр залуугаас архи нэлээн их үнэртэж байсан. 35-40 орчим насны дундах өндөртэй махлаг залуу байсан. Тэр ганцаараа явж байсан. Тэр залуу миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон боловч надад бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Н.Эрдэнэцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 04 сарын 06-ны өдрийн 19 цаг 40 минутын үед миний 88166017 дугаарын утас руу тээврийн хэрэгслээ холдуулаарай гэж залгахаар нь би гараад 8876УНП улсын дугаартай марк-2 тээврийн хэрэгслийг холдуулах гэтэл манай машины аккумлятор суучихсан байхаар нь хэдэн залуучууд түрээд холдуулчихья гэж хэлээд түрэх гэж байтал үл таних согтуу эрэгтэй хүн гарч ирээд тэдгээр залуучуудтай маргалдаад араас нь элдэж хөөгөөд байсан. Миний машиныг түрэх гээд зогсож байсан залууг цохиод авах шиг болсон. Нөгөө залуу нь биеэ хамгаалаад согтуу залууг түлхсэн чинь согтуу залуу миний машины зүүн урд хэсгийг биеэрээ хойш налаад хонхойлгож будгийг нь халцруулсан ...” гэх мэдүүлэг /хх-19х/,
Хас Үнэлгээ ХХК-наас 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр гаргасан 199 дугаартай “автомашин техникийн үнэлгээний тайлангаар “иргэн Ё.Аюурсүрэнгийн эзэмшлийн Howo SX3311 маркийн 1028УНС улсын тээврийн хэрэгсэлд 495.000 төгрөгийн хохирол учирсан талаарх” үнэлгээний тайлан /хх-24х/,
Яллагдагч Э.Г мэдүүлэхдээ: “Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 5 дугаар сургуулийн ард талын 49 дүгээр байранд байрлах гэрээсээ гараад “Их засаг” их сургуулийн хажууд найзынхаа машинд найзтайгаа уулзаад түүний машин дотор 0,5 литр “Соёрхол” нэртэй архи 1 шилийг авч хувааж уучихаад 19 цаг өнгөрч байхад тэндээсээ такси бариад гэр рүү орохоор явж байсан чинь 5 дугаар сургуулийн замын зүүн талд зам гарах гээд явж байсан чинь ачааны Хово машин ухарч байсан ба жолоочид нь хандаж чи хүн мөргөлөө шүү дээ гэж хэлсэн чинь жолооч нь чамайг харж л байна ш дээ гэж хэлээд буугаад ирсэн тэгээд би тэр жолоочтой барьцалдаж авч байсан хэсэг хугацааны дараа тэр залуу машинаа байрлуулчихаад явчихаар нь газраас чулуу аваад тухайн ачааны “Хово” маркийн машины салхины шил рүү шидэж хагалчихаад яваад гэртээ орсон л санагдаж байна. Би тэр машины ард талаар гарах гээд явж байсан ба намайг бараг мөргөх шахсан түүнийг нь жолоочид нь хэлсэн чинь чамайг харж байна за юу гээд буугаад ирсэн тэгээд ч бас согтуу байсан учраас тэр жолооч залуутай маргалдаж тэр залуу өөрөө надаас зугтаад явсан учир би машиных нь цонхыг чулуугаар хагалчихсан юм ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны зүүн талд зогсож байсан 10-28 УНС улсын дугаартай “Ноwo” маркийн ачааны машины жолооч болон барилгын ажилчид нартай маргаж улмаар тухайн машины урд талын салхины шил, нарны саравч зэргийг чулуу шидэн хагалж хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 495.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Гийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 495.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.