Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 773

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

          Улсын яллагч С.Мөнхгэрэл,

          Шүүгдэгч Д.Ө , түүний өмгөөлөгч Т.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Ө  холбогдох эрүүгийн 2002 00112 0085 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.Ө .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.Ө  нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 516 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 11а байрны 8 тоот гэртээ 2.0541 граммын жинтэй шавар гаргаж бэлтгэж биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах

ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-5-7/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1105 дугаартай дүгнэлт /хх-26-28/, шүүгдэгч Д.Ө ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/, шинээр Д.Ө ын хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн гэрчилгээ зэрэг 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Ө  нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 516 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 11а байрны 8 тоот гэртээ 2.0541 граммын жинтэй шавар гаргаж бэлтгэж, биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ө ын яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж болсон явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Маш их харамсаж байна.” /хх-47-48/ гэх мэдүүлэг,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1104 дугаартай дүгнэлтэд:

 1. 2. 3.  Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Довчингийн Өнөрболдын гэрээс хураан авсан 2 хэсэг ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

2. Цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 616 г, цэвэр жин нь 501 г, , “Довчингийн Өнөрболдын гэрээс хураан авсан 2 хэсэг ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутны жин нь31 г, цэвэр жин нь 15 г тус тус байна.” /хх-17-18/ гэх дүгнэлт,

     

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-20/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1107 дугаартай дүгнэлтэд:

 1. 2. 3.  Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Д.Ө ын биед үзлэг хийх явцад хураан авсан шавар мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн цаасанд боодолтой бор ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.

2. Д.Ө ын биед үзлэг хийх явцад хураан авсан шавар мэт зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн цаасанд боодолтой бор ногоон өнгийн шахмал зүйлийн цаасанд боодолтой үеийн жин нь 2.2679 г, цвэр жин нь 2.0541 г байна.” /хх-22-23/ гэх дүгнэлт,     

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-24/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 1105 дугаартай дүгнэлтэд:

1. 2. 3.  Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Д.Ө  УС89081011, 2020.02.12” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.   Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-28/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 255 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Ө  нь 2019.06.07 болон 2018. 03.29-нд сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвд олон төрлийн сэтгэц нөлөөт донтолт үүсгэх бодисыг хэрэглэснээс үүсэх сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан байна.

2. Д.Ө  нь одоогоор ТНС буюу каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

3. Д.Ө  нь одоогоор ТНС буюу каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

4. Д.Ө  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.Ө  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Д.Ө  нь одоогоор ТНС буюу каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.

7. Д.Ө  нь одоогоор ТНС буюу каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна.” /хх-35-36/ гэх дүгнэлт,

 

“...ургамал мэт зүйл байсныг зааж..." гэх нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл. гэрэл зураг /хх-5-7/,

 

“...шавар мэт зүйлийг гаргаж өгснийг тэмдэглэлд тусгав..." гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/хх-8-9/,

 

“...хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 1 ш, түлэгдэж харласан тунгалан цаас,...хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ш байсныг...тэмдэглэлд тусгав..." гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-10-11/,

 

“...бодис хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа..." гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-12-13/ гэх мэдүүлэг, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Д.Ө  нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 516 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 11а байрны 8 тоот гэртээ 2.0541 граммын жинтэй шавар гаргаж бэлтгэж, биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах үеийн гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын шинжээчийн 1104, 1105, 1107 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 255 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ө ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Ө ын 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 516 граммын жинтэй өвс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч түүж бэлтгэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол 11а байрны 8 тоот гэртээ 2.0541 граммын жинтэй шавар гаргаж бэлтгэж, биедээ хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Ө ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Ө ын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ө ыг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Ө  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэлийг оногдуулж, түүнийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ө  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 1 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 501 г жинтэй цагаан өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, 15г жинтэй улаан яагаан өнгийн гулгарууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2.0541 г жинтэй бор өнгийн шавар мэт зүйлс, мөнгөлөг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, АК2240476 гэсэн сери дугаартай 20-н дэвсгэрт 1 ширхэг, AN 1633134 гэсэн сери дугаартай 10-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Д.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Д.Ө од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Ө од оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

  4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Ө  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ө ын цагдан хоригдсон 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан

тооцсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 501 г жинтэй цагаан өнгийн гялгар ууттай, ногоон өнгийн ургамал мэт зүйл, 15г жинтэй улаан яагаан өнгийн гулгарууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2.0541 г жинтэй бор өнгийн шавар мэт зүйлс, мөнгөлөг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, АК2240476 гэсэн сери дугаартай 20-н дэвсгэрт 1 ширхэг, AN 1633134 гэсэн сери дугаартай 10-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

          7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Ө од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ө од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС