| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0300/Э |
| Дугаар | 320 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 320
2020 04 21 2020/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Ү.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавдан овогт Ү.А-д холбогдох эрүүгийн 2011 00650 0296 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-785 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шавдан овогт Ү.А, регистрийн дугаар //.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ү.А нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байранд иргэн О.Одонтунгалагтай "ээжийг уруу татаж архи уулаа" гэх зэргээр маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газарт унагаан, нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацар, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ү.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Буруу үйлдэл хийсэн байна лээ уур хүрээд. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Одонтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа тараад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Мөнгөн завъяатай байр болох 4 дүгээр байрны подволд бараагаа хураагаад байж байхад хажуу талын байранд үсчин хийдэг танил Оюунсүрэн гэх хүүхэн надтай золгох гээд ирсэн ба бид хоёр миний бараагаа хураадаг өрөөнд 1 шил архи аваад тэрийгээ хувааж уугаад сууж байсан...Оюунсүрэнгийн охин Ү.А нь гаднаас орж ирээд уурлаад намайг шууд зодсон...яг хэдэн удаа хаашаа цохиж зодсоныг санахгүй байна. Эхлээд орж ирээд л шууд нүүр рүү цохисон. Тэгээд газар унагаагаад энд тэндгүй өшиглөж, цохиж зодсон...”, “...Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна би шүүх хуралдаанд оролцохгүй. Ү.А нь миний баримтаар гаргаж өгсөн хохирлыг барагдуулсан...” /хх-ийн 8-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Оюунсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би өглөө нь босоод ажил дээрээ очихдоо Одноотой уулзсан чинь зүүн нүд нь хөхөрчихсөн байсан тэгээд яачихсан юм бэ гэхэд танай хүүхэд чинь ирчихсэн байсан. Намайг цохисон байсан гэж хэлсэн. Тэгээд охиноосоо асуусан чинь та хоёр харанхуй өрөөнд хоёулаа согтуу сандал дээрээ унтаж байсан тэгээд миний уур хүрээд үсдээд цохисон гэж хэлээд тэгээд би ийм асуудал болсон талаар мэдсэн...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3258 дугаартай “...О.Одонтунгалагийн биед зүүн зовхи, хацар, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирлын талаархи нийт 309.600 төгрөгийн баримт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ү.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн үед ээж Оюунсүрэн рүү залгаад ярихад шал согтуу байсан. Тэгээд ээж угаасаа дандаа мөнгөн завъяагын хажууд талын байрны 2-р орцны подвольд архи уугаад байдаг учраас тэнд нь очоод авъя гэж бодоод яваад очсон. Тэгээд уг байрны подволь руу ороход гэрэл нь унтраастай хав харанхуй өрөөнд Одонтунгалаг гэдэг найзтайгаа хамт хоёулаа шал согтуу сууж байсан. Тэгээд би тэр Одонтунгалаг ээж хоёр руу та хоёр яах гээд уугаад байдаг юм бэ дандаа нэг нэгнээ уруу татаж архи уух юм гээд ууралсан. Тэгээд уурлаад л би биеэ барьж дийлээгүй Одонтунгалаг эгчийг үсдээд нүүрлүү нь 2-3 удаа цохчихсон юм. Тэгэхэд намайг ч гэсэн адилхан үсдсэн боловч миний биед гэмтэл учраагүй. Энэ архи уух асуудал нь удаа дараа олон удаа болж байгаа мөн нэг нийлээд уухаараа 1 өдөр уугаад зогсохгүй 3-4 өдөр үргэлжлүүлээд уучихдаг юм. Тэгээд л би ч зөндөө битгий архи ууцгаагаад бай гэж зөндөө л хэлж байсан. Тэгээд дахиад тийм байдалтай сууж байхаар нь уурлаад гар хүрчихсэн юм...зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаар тогтоол /хх 51/, шүүгдэгч Ү.Ү.А гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 50/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Шүүгдэгч Ү.А нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байранд иргэн О.Одонтунгалагтай "ээжийг уруу татаж архи уулаа" гэх зэргээр маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газарт унагаан, нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацар, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Одонтунгалагийн “...Оюунсүрэнгийн охин Ү.А нь гаднаас орж ирээд уурлаад намайг шууд зодсон...яг хэдэн удаа хаашаа цохиж зодсоныг санахгүй байна. Эхлээд орж ирээд л шууд нүүр рүү цохисон. Тэгээд газар унагаагаад энд тэндгүй өшиглөж, цохиж зодсон...”, “...Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна би шүүх хуралдаанд оролцохгүй. Ү.А нь миний баримтаар гаргаж өгсөн хохирлыг барагдуулсан...” /хх-ийн 8-12 дугаар хуудас/, гэрч Д.Оюунсүрэнгийн “...би өглөө нь босоод ажил дээрээ очихдоо Одноотой уулзсан чинь зүүн нүд нь хөхөрчихсөн байсан тэгээд яачихсан юм бэ гэхэд танай хүүхэд чинь ирчихсэн байсан. Намайг цохисон байсан гэж хэлсэн. Тэгээд охиноосоо асуусан чинь та хоёр харанхуй өрөөнд хоёулаа согтуу сандал дээрээ унтаж байсан тэгээд миний уур хүрээд үсдээд цохисон гэж хэлээд тэгээд би ийм асуудал болсон талаар мэдсэн...” /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 3258 дугаартай “...О.Одонтунгалагийн биед зүүн зовхи, хацар, баруун бугалга, зүүн гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирлын талаархи нийт 309.600 төгрөгийн баримт /хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Ү.Ү.А “...Тэгээд уурлаад л би биеэ барьж дийлээгүй Одонтунгалаг эгчийг үсдээд нүүрлүү нь 2-3 удаа цохчихсон юм. Тэгэхэд намайг ч гэсэн адилхан үсдсэн боловч миний биед гэмтэл учраагүй. Энэ архи уух асуудал нь удаа дараа олон удаа болж байгаа мөн нэг нийлээд уухаараа 1 өдөр уугаад зогсохгүй 3-4 өдөр үргэлжлүүлээд уучихдаг юм. Тэгээд л би ч зөндөө битгий архи ууцгаагаад бай гэж зөндөө л хэлж байсан. Тэгээд дахиад тийм байдалтай сууж байхаар нь уурлаад гар хүрчихсэн юм...зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч О.Одонтунгалаг нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ү.А нь миний хохирлыг барагдуулсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ү.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ү.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Ү.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шавдан овогт Ү.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ү.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ