Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

2020        04          28                                  2020/ШЦТ/336

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавт овогт Ц.Г-д холбогдох эрүүгийн 2011 00773 0349 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Mega oil truck LLC шатахуун тээврийн компанид жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, туул 4 гудамж, 45 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын б-12-329 г тоотод оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Тавт овогт Ц.Г, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 12 дугаар гудамжны 329 тоот хашааны гадаа таксигаар хүргүүлж буухдаа таксины жолооч болох хохирогч Д.Эрдэнэбатыг хэл амаар доромжлон зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөртөө буруу өгч байгаа..” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

Хохирогч Д.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн үед гэрлүүгээ харих замд модны 2-ын автобусны ойролцоогоос 40-50 орчим настай эрэгтэй хүн гараараа өргөхөөр нь би зогсож аваад Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, зурагтын хуучин эцэс ХБ-12-329 тоот хашааны ойролцоо хүргэж өгсөн. Миний машинд зорчиж явсан хүн ганцаараа явж байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой нэлээн согтуу байсан. Би машинтай гудамжны шороон зам руу ороход машин донсолсон. Тэгсэн чинь тэр залуу зөөлөн яваач гэж уурлаад байсан. Тэгэхээр нь би зөөлөн явж байна шдээ гэсэн чинь намайг харааж, хэл амаар доромжилсон. Тухайн залуу машинаас буугаад хаалга өшиглөх гээд байхаар нь би машинаас буугаад барьцалдаад автал тэрээр миний зүүн талын шанаа руу гараараа 3-4 удаа цохиод, уруул руу гараараа 2 удаа цохиод бөгс болон бэлэг эрхтэн рүу 2-3 удаа өшиглөсөн. Би биеэ хамгаалж тэр залууг арагш нь түлхсэн. Тэгсэн чинь тэр залуу тамхи асаагаад гөлөг минь чамайг 10-аад хүмүүс гарч ирээд зодно доо гэж хэлээд гудамжны булан тойрч яваад 320 тоот хашааг онгойлгох гэж байхаар нь би хойноос нь яваад очтол тэр залуу хашааны хаалга онгойлгохоо болиод баруун гар тийш эргээд хашааны ар талаар нь хашаагаа давж ороод хашааны хаалгаа түгжээд байшингийнхаа хаалгыг түлхүүрдэж онгойлгоод дотогш ороод эргэж гарч ирээгүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...миний биеийн байдал тааруу байна. Толгой маш их өвдөж байна. Эмчилгээг хийлгээгүй. Учир нь мөнгө байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ц.Наранбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Ц.Г ахын хэргийн талаар 7 хоногийн өмнө мэдсэн. Ц.Г ах надад хэлэхдээ таксины жолоочтой муудалцаад зодсон гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Саранцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3911 дугаартай шинжээчийн “...Д.Эрдэнэбатын биед баруун хацар шанаа, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, шодойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийтгчадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Гандангийн автобусны буудлын ойролцоо замаас гараа өргөж такси аваад гэр лүүгээ хүргүүлсэн. Би таксины жолоочид замдаа зөөлөн явахыг шаардсан. Гэтэл таксины жолооч уурлаад зогсоход би машинаас гарсан. Намайг гарсны дараа жолооч машинаас гарч ирээд бид хоёр барьцалдаад би тэр хүний нүүр рүү толгойгоороо мөргөөд, 1 удаа өшиглөсөн. Миний хувьд би хохирогчид гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36/, ажлын газрын тодорхойлолт /хх 37/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 12 дугаар гудамжны 329 тоот хашааны гадаа таксигаар хүргүүлж буухдаа таксины жолооч болох хохирогч Д.Эрдэнэбатыг хэл амаар доромжлон зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хохирогч Д.Эрдэнэбатын “...Тухайн залуу машинаас буугаад хаалга өшиглөх гээд байхаар нь би машинаас буугаад барьцалдаад автал тэрээр миний зүүн талын шанаа руу гараараа 3-4 удаа цохиод, уруул руу гараараа 2 удаа цохиод бөгс болон бэлэг эрхтэн рүу 2-3 удаа өшиглөсөн. Би биеэ хамгаалж тэр залууг арагш нь түлхсэн. Тэгсэн чинь тэр залуу тамхи асаагаад гөлөг минь чамайг 10-аад хүмүүс гарч ирээд зодно доо гэж хэлээд гудамжны булан тойрч яваад 320 тоот хашааг онгойлгох гэж байхаар нь би хойноос нь яваад очтол тэр залуу хашааны хаалга онгойлгохоо болиод баруун гар тийш эргээд хашааны ар талаар нь хашаагаа давж ороод хашааны хаалгаа түгжээд байшингийнхаа хаалгыг түлхүүрдэж онгойлгоод дотогш ороод эргэж гарч ирээгүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...миний биеийн байдал тааруу байна. Толгой маш их өвдөж байна. Эмчилгээг хийлгээгүй. Учир нь мөнгө байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ц.Наранбаатарын “...Би Ц.Г ахын хэргийн талаар 7 хоногийн өмнө мэдсэн. Ц.Г ах надад хэлэхдээ таксины жолоочтой муудалцаад зодсон гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Саранцэцэгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3911 дугаартай шинжээчийн “...Д.Эрдэнэбатын биед баруун хацар шанаа, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, шодойд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийтгчадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/, шүүгдэгч Ц.Гын “...Намайг гарсны дараа жолооч машинаас гарч ирээд бид хоёр барьцалдаад би тэр хүний нүүр рүү толгойгоороо мөргөөд, 1 удаа өшиглөсөн. Миний хувьд би хохирогчид гэмтэл учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Д.Эрдэнэбат нь 120.000 төгрөгөөр компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн баримтаа хэрэгт хавсаргасан байна. Шүүгдэгч Ц.Г нь 120.000 төгрөгийг хохирогч Д.Эрдэнэбатад төлсөн байх тул шүүгдэгч Ц.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тавт овогт Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ