Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2016/01178

 

Зохигч талуудын  эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би:

Дорнод аймгийн оршин суух /РД:*******/, ******* овогт ******* *******т холбогдох

“Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 154450 төгрөг гаргуулах тухай” “******* *******” Сууц ны нэхэмжлэлийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, “******* Өргөө” Сууц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.******* нь Сууц ны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай Монгол улсын хуулиудад заасан заалтуудыг зөрчиж 2009 оны 3, 4 сарын төлбөр 8220 төгрөг, 2010 оны 1, 2 сарын 8220 төгрөг, 2011 оны 1 сараас 12 сарын төлбөр 32880 төгрөг, 2012 оны 1 сараас 12 сарын төлбөр 32880 төгрөг, 2013 оны 9 сарын төлбөр 2890 төгрөг, 2014 оны 4, 9, 11, 12 сарын төлбөр 11560 төгрөг, 2015 оны 1 сараас 12 сарын төлбөр 34680 төгрөг, 2016 оны 1 сараас 8 сарын төлбөр 23120 төгрөг, нийт 154450 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэл гаргаж байна.

   Иймд Г.*******аас 154450 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Зохигч талуудын хийсэн эвлэрлийн гэрээнд: “******* Өргөө” Сууц нь тоотод оршин суух, Г.*******т холбогдуулан 154450 төгрөг нэхэмжилснээс 82200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 72250 төгрөгийг хариуцагч Г.******* нь 2016 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байгууллаа” гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* Өргөө” Сууц нь хариуцагч Г.*******аас дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 154450 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь   154450 төгрөг нэхэмжилснээс 72250 төгрөг авахаар эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Г.******* нь   2016 оны 11 сарын 01-ний дотор төлөхөөр тохиролцон зохигч талууд эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “******* Өргөө” Сууц нд хариуцагч Г.******* нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 154450 төгрөг төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5283.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албанаас 2641.7 төгрөгийг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 2641.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* Өргөө” Сууц нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Давж заалдах, Хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

                                    

ШҮҮГЧ                               Ш.АЛТАНЦЭЦЭГ