Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 348

 

 

 

 

 

 

 

 

 2020        04          30                                   2020/ШЦТ/348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч М.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөтөөрий овогт М.О-д холбогдох эрүүгийн 1811 03100 0309 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт ухаа 23-88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн,

Бөтөөрий овогт М.О, регистрийн дугаар //.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Теди” худалдааны төвийн 4 дүгээр давхарт худалдаа эрхэлж байсан иргэн М.Батмөнхөөс 585.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг "үзээд өгье" гэж хуурч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнгөний хэрэгцээ маш их байсан болохоор утсыг нь хэлэлгүй авч явсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.О манай ажил дээр ирээд намайг Баяр-Эрдэнэ гэдэг залуутай юм яриад зогсож байхад миний зарж байсан Галакси эс 8 загварын гар утсыг үзээд өгье гэж хэлж аваад алга болчихсон. Тэр гар утас урьд нь ашиглаж байсан, ямар нэг симгүй, гадна эвдрэл гэмтэлгүй, тухайн үедээ 850.000 төгрөгөөр зарагдаж байсан утас байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “...Самсунг эс 8 загварын гар утас нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 585.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди худалдааны төв дээр танил Гантогтохоос мөнгө зээлэх гээд гэтэл мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Батмөнхтэй тааралдаад мөнгө асуухад гар утас зараад өгчих 200,000 төгрөг өгье гэхээр нь Самсунг галакси А8 маркийн гар утсыг өгөөд эсрэг талын лангууны дээр очоод 800.000 төгрөгөнд зарчих 200,000 төгрөгийг нь чи ав гэхээр нь эсрэг талын лангууны танихгүй эрэгтэй хүн дээр очоод гар утсыг үзүүлэхэд 600,000 төгрөгөөр авна гэсэн. Тэгээд Батмөнхөд очиж хэлээд 600,000 төгрөгөөр авна гэж байхад зөвшөөрсөн. Тэгээд зарчихаад мөнгийг нь бэлнээр аваад гадаа гараад Батмөнхийг хүлээж байгаад явчихсан. Тэрнээс хойш Батмөнх над руу залгаад мөнгөө авъя гэхээр нь 200,000 төгрөгийг нь хэрэглэчихсэн, мөнгийг чинь гүйцээгээд өгье гэжхэлээд өгч чадаагүй. Мөнгийг нь машиндаа ойр зуурын зүйл авч ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102 дугаар тогтоол /хх 65/, шүүгдэгч М.О-ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч М.О нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Теди” худалдааны төвийн 4 дүгээр давхарт худалдаа эрхэлж байсан иргэн М.Батмөнхөөс 585.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-8” загварын гар утсыг "үзээд өгье" гэж хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Батмөнхийн “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.О манай ажил дээр ирээд намайг Баяр-Эрдэнэ гэдэг залуутай юм яриад зогсож байхад миний зарж байсан Галакси эс 8 загварын гар утсыг үзээд өгье гэж хэлж аваад алга болчихсон. Тэр гар утас урьд нь ашиглаж байсан, ямар нэг симгүй, гадна эвдрэл гэмтэлгүй, тухайн үедээ 850.000 төгрөгөөр зарагдаж байсан утас байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “...Самсунг эс 8 загварын гар утас нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 585.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 29-30 дугаар хуудас/, шүүгдэгч М.О-ын “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүрэгт байрлах Теди худалдааны төв дээр танил Гантогтохоос мөнгө зээлэх гээд гэтэл мөнгө байхгүй гэсэн. Тэгээд Батмөнхтэй тааралдаад мөнгө асуухад гар утас зараад өгчих 200,000 төгрөг өгье гэхээр нь Самсунг галакси А8 маркийн гар утсыг өгөөд эсрэг талын лангууны дээр очоод 800.000 төгрөгөнд зарчих 200,000 төгрөгийг нь чи ав гэхээр нь эсрэг талын лангууны танихгүй эрэгтэй хүн дээр очоод гар утсыг үзүүлэхэд 600,000 төгрөгөөр авна гэсэн. Тэгээд Батмөнхөд очиж хэлээд 600,000 төгрөгөөр авна гэж байхад зөвшөөрсөн. Тэгээд зарчихаад мөнгийг нь бэлнээр аваад гадаа гараад Батмөнхийг хүлээж байгаад явчихсан. Тэрнээс хойш Батмөнх над руу залгаад мөнгөө авъя гэхээр нь 200,000 төгрөгийг нь хэрэглэчихсэн, мөнгийг чинь гүйцээгээд өгье гэжхэлээд өгч чадаагүй. Мөнгийг нь машиндаа ойр зуурын зүйл авч ашигласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч М.Батмөнх нь “...Би М.О-аас 585.000 төгрөгийг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч М.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч М.О-ыг бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ дээрх хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал, түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөтөөрий овогт М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ