Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 2020        05          01                                   2020/ШЦТ/353

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Доржням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуу овогт Б.Т-т холбогдох эрүүгийн 2003 00134 0120 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд,

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 16 настай, бага дунд боловсролтой, мэргэжилгүй, 37 дугаар сургуулийн 11а бүлгийн сурагч, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх уулын 7-665 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Самбуу овогт Б.Т, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан: Жолоочид дараах зүйлийг хориглоно: "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 51 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтай мини маркет" дэлгүүрийн баруун замд "Транс Финанс" ББСБ-ын эзэмшлийн "Тоёота Королла" маркийн 35-48 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Батпүрэвийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Машины түлхүүр авахдаа хэлээгүй авчихсан.Нийт 4 513 200 төгрөг төлсөн.Эмчилгээнд 2 551 480 төгрөг, бусад хохиролд 1 961 720 төгрөг байгаа.Цаашид гарах зардлыг төлж барагдуулна.эмнэлэгт хэвтэж байхад өдөр болгон хоол зөөдөг байсан.Энэ хэрэгтээ харамсаж байна.Бусдын биед дураараа халдаж гэмтэл учруулсандаа харамсаж байна.Бүрэн эдгэртэл нь холбоотой, эрүүл болгох тал дээр анхаарна.” гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Доржням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Хүний биед гэмтэл учруулсанд харамсаж байна.Ийм хэрэгт холбогдоно гэж бодоогүй.Хохирогчтой цаашид холбоотой байна.Эмчилгээг нь гаргаж өгнө, хохирогчийг өөвдөж байна.Шүүхээс тогтоосон хохирол төлбөр болох 4 736 250 төгрөгийг дансаар бүрэн төлж шилжүүлсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчийн талаас гар дээрээ бэлэн мөнгө аваагүй. Миний тооцоогоор шүүгдэгчийн талаас төлсөн хохирлын мөнгө зөрүүтэй байна. Хагалгаа болон гэмтлийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 1.000.000 төгрөг болсон. Хохирогчийг гэрт ганцааранг нь үлдээх боломжгүй болсон. Хүүхдүүдийг янз бүрээр хэлж, таягаараа цохидог.Гэрт ганцааранг нь үлдээвэл гэрээс гараад алга болдог, сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Ганцаараа янз бүрийн юм ярьдаг, хүүхдүүдтэй нэг гэрт байлгах боломжгүй болсон. Хөл, толгойгоо байнга марлаар боодог. Яагаад боогоод байгааг нь асуухад “боохоор эдгэдэг” гэж хэлдэг. Гадуур гарахдаа таягаа тулаад гардаг. Хөл өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм өгдөг. Өнөөдөр шүүх хуралдаан болох гэж байгааг хэлсэн боловч ойлгохгүй байсан. Намайг цагдаа санамсаргүй дайрсан, цагдаа эмнэлэг дээр ирсэн гэж хэлдэг эсхүл өсвөр насны хүүхэд дайрсан гэж хэлдэг. Байнга нэг хүнээр сахиулж гэртээ байлгахгүй бол гадуур гарч алга болдог, айлд очиж дэмий зүйлс ярьдаг. Цаашид гарах эмчилгээний зардал болон хагалгааны зардал нэхэмжилнэ. Батпүрэв осолд орохоос өмнө манай фермд ажил хийж, цалин авдаг байсан. Одоо ажил хийж чадахгүй, орлогогүй, хүн болгонд ад үзэгдэж сэтгэцийн янз бүрийн авир гаргадаг болсон.Одоо шүүх хуралдаан дээр баримтаар бинзен, шүүх эмнэлэг эмчилгээний нэмэлт бүтээгдэхүүн зэрэгт нийт 4 7 36 250 төгрөг нэхэмжилж байна.Авто ослоос болоод сэтгэцэд нь нөлөөлсөн.Зардлаа гаргуулж авмаар байна..” гэв.

Шүүх хуралдаан хохирол нөхөн төлөхөөр 5 хоногийн хугацаатай түр завсарлага авч мэдүүлэхдээ:

Өчигдөр уулзсан, 4 736 250 төгрөг авсан.Энэ мөнгийг авсан ч гэсэн эргээд дүүдээ энэ мөнгийг зарцуулна.Намайг аргадсан байдалтай байсан.Элий балай дүүтэй боллоо.Одоо бол гомдолгүй байна гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-ийн 4-8, 10-11 дүгээр хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 133 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “явган зорчигч ...замын ертөнцийн зүгээр баруун талын хашлага дагаад алхаад явж байгаад гар өргөөд зам дээр зогсож байх үед буюу бичлэгийн 20:51:51 минутанд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан автомашин явган зорчигчийг мөргөхөд явган зорчигч автомашины урд газарт унав.” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2234 дугаартай шинжээчийн: “...Л.Батпүрэвийн биед гавлын баруун зулай, чамархай, суурь ясны бага далавч дайрсан шугаман хугарал, тархины баруун зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсны цус харвалт, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун хацар ясны нум, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун гуянд цус хуралт, хамар, зүүн шанаа, хацар, уруул, эрүүний зүүн хэсэг, хэвлийн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Жолооч Батмөнх овогтой Б.Т нь Приус маркийн 35-11 УАЕ дугаартай тэвэрийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрсөн нь хэргийн газрын зүүн урд байрлах Мини маркет дэлгүүрийн камерийн бичлэг, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолооч мөн эсэх лавлагаа, хэргийн газрын үзлэг, хэргийн газраас автомашины дугуйнаас үүссэн байж болох тоормосны мөр илрээгүй зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. Явган зорчигч Лхагвадорж овогтой Батпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар ... явна 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б\ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах” гэснийг зөрчсөн нь ослын газрын зүүн урд байрдах Мини маркет дэлгүүрийн камерийн бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал нь мөрдөн шалгаха ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай дүү Л.Батпүрэв над дээр мал маллаж тусалдаг юм...манай дүү нар ээжийг дагуулаад манай гэрт ирээд Батпүрэвийг машинд дайруулсан байна гэж хэлсэн. Манай ээж рүү хүн залгаад “хүүхэд чинь машинд дайруулаад Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн гэсэн. Дүүгийн биед баруун хөлний шилбэ ил хугарсан, зүүн хөлний шилбэ далд хугарсан, гавлын яс цууралттай, хагалгаа хийсэн байгаа, одоо биеийн байдал муу, ухаан санаа орон гаран өдөр болгон сэтгэц мэдрэлийн эмнэлгээс тариа авчирч хийж байгаа, тэр тариаг хийхгүй бол галзуу хүн шиг хашгираад орилоод байгаа. Гомдолтой байна, цаашид эмчилгээний буюу сэтгэцийн талын болон тархины хагалгаанд орох учраас гарах зардлыг нэхэмжилнэ. Одоогоор 2 хөл нь гайгүй эдгэж байгаа таяггүй гэр дотроо гишгээд яваад байгаа, сэтгэцийн тал дээр асуудалтай байгаа худлаа болон ойлгомжгүй юм яриад байгаа. Эмчилгээний зардалд нилээн их мөнгө гарсан байгаа яг хэдэн төгрөг болсныг тооцож үзээгүй байгаа баримтаар гаргаж өгнө. 7 сард дахиад хагалгаанд орох ёстой тэр хагалгаанд орох мөнгө болон одоо гарсан байгаа эмчилгээний зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

“...Лхагвадорж овогтой Батпүрэв 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс эхлэн эмчлүүлж байгаа ба мэдүүлэг өгөх боломжгүй нь үнэн. Эмчлэгч эмч Ч.Орлом...” гэх эмнэлгийн магадлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 320 дугаартай “...Л.Батпүрэв нь Зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Л.Батпүрэв нь Зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Л.Батпүрэв нь одоо F06.2 Органик дэмийрлийн эмгэгтэй байна. Л.Батпүрэв нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Л.Батпүрэв нь мөрдөн байцаах ажиллагаанд болсон үйл явдлыг тусган ойлгох чадвар султай байна. Л.Батпүрэвийн F06.2 Органик дэмийрлийн эмгэг нь зам тээврийн осолд орсоны улмаас үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч С.Дархисүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Т миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Тэгээд хоол идчихээд гэрлүүгээ явах гэсэн чинь манай машин байхгүй Б.Т унаад явчихсан байхаар нь би Б.Т луу залгасан чинь утасаа авахгүй байхаар нь бид 2 алхаад гэртээ харьчихсан юм. Манай гэр эгчийн гэртэй ойрхон байдаг юм. Тэгээд гэртээ ороод байж байтал Б.Т манай нөхөр лүү залгаад “хүн мөргөчихлөө машиндаа суулгаад өрхийн эмнэлэг рүү явж байна” гэхээр нь манай нөхөр “юу гэж өрхийн эмнэлэг рүү явах юм, түргэн дууд” гээд утасаа салгаад түргэнд дуудлага өгчихөөд байж байтал удаагүй Б.Т мөргүүлсэн хүнээ аваад гэрт ороод ирсэн. ...тухайн үед машины түлхүүрээ гал тогооны тавиур дээр тавьчихсан байсан юм. Б.Таас автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн, ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Хохирогч С.Дархисүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Автомашины урд салхины шил хагарсан, урд копуд жаахан хонхойсон байсан. Автомашины эвдрэл дээр үнэлгээ хийлгээгүй, хийлгэх шаардлагагүй. Б.Таас автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжпэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд Б.Тын ээж нь тусдаа 2 сая төгрөг гаргасан манай зүгээс 1.500.000 төгрөг гарчихсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-113 дугаар хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай гэрт ээжийн дүү нар хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад ээжийн дүү нар явах дөхөж байсан юм. Тэгээд би ээжийн төрсөн дүү Дархисүрэн эгчийн машины түлхүүрийг нь үүдний шүүгээн дээр байхаар нь машиныг нь халааж байя гэж бодоод түлхүүрийг нь авч гарсан юм. Тэгээд манай хашааны гадаа байсан эгчийн 35-48 УБМ дугаартай Аксио маркийн машинд нь орж суугаад асаагаад дотор сууж байх зуураа манай нүүрс дуусаж байгаа юм чинь зүгээр зогсож байхаар доошоо яваад нүүрс аваад ирье гэж бодоод гэр лүүгээ ороод хөргөгчний хулдаасан доороос нүүрсний картаа авч гараад эгчийн машиныг жолоодон гарнцаараа явсан...30 орчим км цагийн хурдтай явж байхад миний өөдөөс буюу эсрэг талын урсгалаас нэг автомашин зөрөөд өнгөрөх үед миний урд явж байсан машины араас  нэг гуйвсан хүн зам дээр гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа буруун урд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 132/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 129/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 130/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 131/, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан: Жолоочид дараах зүйлийг хориглоно: "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 цаг 51 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтай мини маркет" дэлгүүрийн баруун замд "Транс Финанс" ББСБ-ын эзэмшлийн "Тоёота Королла" маркийн 35-48 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.Батпүрэвийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-ийн 4-8, 10-11 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 133 дугаар хуудас/, сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “явган зорчигч ...замын ертөнцийн зүгээр баруун талын хашлага дагаад алхаад явж байгаад гар өргөөд зам дээр зогсож байх үед буюу бичлэгийн 20:51:51 минутанд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан автомашин явган зорчигчийг мөргөхөд явган зорчигч автомашины урд газарт унав.” /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2234 дугаартай шинжээчийн: “...Л.Батпүрэвийн биед гавлын баруун зулай, чамархай, суурь ясны бага далавч дайрсан шугаман хугарал, тархины баруун зулай чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсны цус харвалт, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун хацар ясны нум, зүүн ухархайн дотор ханын хугарал, баруун зулай, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх, баруун гуянд цус хуралт, хамар, зүүн шанаа, хацар, уруул, эрүүний зүүн хэсэг, хэвлийн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “...Жолооч Б.Т нь Приус маркийн 35-11 УАЕ дугаартай тэвэрийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед буюу үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрсөн нь хэргийн газрын зүүн урд байрлах Мини маркет дэлгүүрийн камерийн бичлэг, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолооч мөн эсэх лавлагаа, хэргийн газрын үзлэг, хэргийн газраас автомашины дугуйнаас үүссэн байж болох тоормосны мөр илрээгүй зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. Явган зорчигч Лхагвадорж овогтой Батпүрэв нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар ... явна 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б\ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах” гэснийг зөрчсөн нь ослын газрын зүүн урд байрдах Мини маркет дэлгүүрийн камерийн бичлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна...” гэх магадлагаа /хх-ийн 81-82 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргалын “...хагалгаа хийсэн байгаа, одоо биеийн байдал муу, ухаан санаа орон гаран өдөр болгон сэтгэц мэдрэлийн эмнэлгээс тариа авчирч хийж байгаа, тэр тариаг хийхгүй бол галзуу хүн шиг хашгираад орилоод байгаа. Гомдолтой байна, цаашид эмчилгээний буюу сэтгэцийн талын болон тархины хагалгаанд орох учраас гарах зардлыг нэхэмжилнэ. Одоогоор 2 хөл нь гайгүй эдгэж байгаа таяггүй гэр дотроо гишгээд яваад байгаа, сэтгэцийн тал дээр асуудалтай байгаа худлаа болон ойлгомжгүй юм яриад байгаа...7 сард дахиад хагалгаанд орох ёстой тэр хагалгаанд орох мөнгө болон одоо гарсан байгаа эмчилгээний зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/, “...Лхагвадорж овогтой Батпүрэв 2020 оны 02 дугаар сарын 14-нөөс эхлэн эмчлүүлж байгаа ба мэдүүлэг өгөх боломжгүй нь үнэн. Эмчлэгч эмч Ч.Орлом...” гэх эмнэлгийн магадлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 320 дугаартай “...Л.Батпүрэв нь Зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Л.Батпүрэв нь Зам тээврийн осолд орох үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. Л.Батпүрэв нь одоо F06.2 Органик дэмийрлийн эмгэгтэй байна. Л.Батпүрэв нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Л.Батпүрэв нь мөрдөн байцаах ажиллагаанд болсон үйл явдлыг тусган ойлгох чадвар султай байна. Л.Батпүрэвийн F06.2 Органик дэмийрлийн эмгэг нь зам тээврийн осолд орсоны улмаас үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 147-149 дүгээр хуудас/, иргэний хариуцагч С.Дархисүрэнгийн “...Б.Т миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Тэгээд хоол идчихээд гэрлүүгээ явах гэсэн чинь манай машин байхгүй Б.Т унаад явчихсан байхаар нь би Б.Т луу залгасан чинь утасаа авахгүй байхаар нь бид 2 алхаад гэртээ харьчихсан юм. Тэгээд гэртээ ороод байж байтал Б.Т манай нөхөр лүү залгаад “хүн мөргөчихлөө машиндаа суулгаад өрхийн эмнэлэг рүү явж байна” гэхээр нь манай нөхөр “юу гэж өрхийн эмнэлэг рүү явах юм, түргэн дууд” гээд утасаа салгаад түргэнд дуудлага өгчихөөд байж байтал удаагүй Б.Т мөргүүлсэн хүнээ аваад гэрт ороод ирсэн. ...тухайн үед машины түлхүүрээ гал тогооны тавиур дээр тавьчихсан байсан юм. Б.Таас автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, хохирогч С.Дархисүрэнгийн “...Автомашины урд салхины шил хагарсан, урд копуд жаахан хонхойсон байсан. Автомашины эвдрэл дээр үнэлгээ хийлгээгүй, хийлгэх шаардлагагүй. Б.Таас автомашины эвдрэлтэй холбоотой нэхэмжпэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалд Б.Тын ээж нь тусдаа 2 сая төгрөг гаргасан манай зүгээс 1.500.000 төгрөг гарчихсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-113 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Тын “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай гэрт ээжийн дүү нар хөдөөнөөс ирсэн юм. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад ээжийн дүү нар явах дөхөж байсан юм. Тэгээд би ээжийн төрсөн дүү Дархисүрэн эгчийн машины түлхүүрийг нь үүдний шүүгээн дээр байхаар нь машиныг нь халааж байя гэж бодоод түлхүүрийг нь авч гарсан юм...30 орчим км цагийн хурдтай явж байхад миний өөдөөс буюу эсрэг талын урсгалаас нэг автомашин зөрөөд өнгөрөх үед миний урд явж байсан машины араас  нэг гуйвсан хүн зам дээр гараад ирсэн. Тэгээд би тоормос гишгээд зогсож амжилгүй нөгөө хүнийг машиныхаа буруун урд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, дүгнэлтэндээ:Шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-д зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2, 2.3-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг журамлан тус тусад ялыг эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Харин хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй /хөнгөрүүлэх байр сууринаас оролцож гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсонг, төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү/ тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /өсвөр насны/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасан ...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй байна.Мөн хуулийн ерөнхий ангийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд шүүх хорих ял оногдуулах болохыг сануулав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баяржаргал нь “...Б.Таас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн болно.

Харин хохирогч Л.Батпүрэвийн эмчилгээ бусад зардалд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь 4.513.200 төгрөг зарцуулсан талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргуулж, уг хохирол төлбөрийн талаар талууд үгүйсгэсэн талаар маргаагүй, баримтаар няцаагаагүй тул уг 4.513.200 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч талаас сайн дураараа төлсөн байна гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаан дээр шинээр гарган өгсөн баримтаар нэхэмжилсэн 4.736.250 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч 4.736.250 төгрөгийг дансаар төлж барагдуулсан нь баримтаар тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, харин 02393097 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч С.Дархисүрэнд буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Самбуу овогт Батмөнхийн Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулах болохыг сануулсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар гэм хорын болон цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 01 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

9. “Тоёота Королла” маркийн 35-48 УБМ улсын дугаартай Тээврийн хэрэгслийн №02393097 дугаартай гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, орлцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ