Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2016/01180

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би, *******д холбогдох цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай Дорнод аймгийн ******* ******* ******* газрын нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үндсэн үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн ******* ******* захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу “Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” хэмжээн заасны дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан. Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол”-ын 4 дүгээр зүйл “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны ******* дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн ******* даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг ******* дарга гаргана гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн *******гээс Монгол Улсын ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* ******* ажлын алба нь ******* ******* байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 33.1.4-д “Хууль тогтоомж, Засгийн *******, Хурал, ******* ******* шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасны дагуу мөнгөн төлбөрийн 633716 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий этгээд ******* *******гээс мөнгөн төлбөрийн 633716 төгрөгийг гаргуулан авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Засгийн газрын 2009 оны 33 дугаар тогтоолын 8.1-д заасны дагуу  багийн иргэн ******* ******* нь Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдсөн байх тул тус шүүхэд гаргасан мөнгөн төлбөр төлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь хариуцагч ******* *******д холбогдуулан цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага ньдугаар багийн иргэн ******* ******* нь Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Дорнод аймгийн ******* ******* ******* ******* нь цэргийн үүрэгтний нөхөн төлбөр 633716 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ШҮҮГЧ                      Ш.АЛТАНЦЭЦЭГ