Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 36

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 5 дугаар багийн Тээл нэртэй газар оршин суух Шийрэв барчин овогт Чулуунпүрэвийн Бүргэд-Очирын /РД:АР73011711/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39-25 тоотод оршин суух Бодь овогт Пүрэвцогтын Намсрайжалбууд /РД:ар85091111/ холбогдох

худалдах-худалдан авах гэрээний үүрэг 280000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй  хэргийг  хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ч.Бүргэд-Очир  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Намсрайжалбуу  2014 оны 02 сард  манай дэлгүүрээс  280000 төгрөгийн хүнсний болон бусад барааг  “2014 оны 05 сард үнийг  төлнө” гэж аваад  одоо  болтол  өгөхгүй  аймаг руу  шилжин явсан. Иймд П.Намсрайжалбуугаас 280000 төгрөгийг  гаргуулж иргэн намайг  хохиролгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Намсрайжалбуу  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.Бүргэд-Очирын  нэхэмжилсэн 280000 төгрөгийг төлөхийг  зөвшөөрч байна. Харин би уг 280000 төгрөгийг 2017 оны 03 сарын 15-ны өдрийн дотор  Ч.Бүргэд-Очирт  төлж барагдуулна.  Иймд хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх  хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Бүргэд-Очир хариуцагч П.Намсрайжалбуугаас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 280000 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч төлөхөөр  хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ч.Бүргэд-Очирын нэхэмжлэлийн шаардлага 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг хариуцагч П.Намсрайжалбуу төлөхөөр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ч.Бүргэд-Очирын төлсөн 12850 төгрөгөөс 4525 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын төрийн сангийн 180000280976  тоот данснаас 8325 төгрөг, хариуцагч П.Намсрайжалбуугаас 4525 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Бүргэд-Очирт   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн       74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг  дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН