Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 25

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1967 оны 12 сарын 13-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт  оршин суух Луусан овогт Баасангийн Бадамхандын /РД:АО67121301/  хүсэлттэй

            Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Бадамханд  шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгч Ш.Санжмятав  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бадамханд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1983 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн Б.Бадамхандын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Бадамханд Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 07 сарын 09-ний өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 59 дүгээр тогтоол /Хавсралтад: Бадамханд Буйлан бригад, төллүүлсэн 120, бойжуулсан 120, хувь 100, олгох шагнал: 120 төгрөг, баярын бичиг 1/,

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 07 сарын 05-ны өдрийн социалист уралдааны болзол дүгнэх тухай 48 дугаар тогтоол /Хавсралтын 9-д Баасангийн Бадамханд Буйлан бригад, төллүүлсэн 120, бойжсон 120, хувь 100, олгох шагнал: 120 төгрөг, баярын бичиг 1/,

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 07 сарын 09-ний өдрийн болзол биелүүлсэн зарим малчид, төлчид, саальчдыг шагнах тухай 45 дугаар тогтоол /Хавсралтад: Бадамханд төллүүлсэн 120, бойжсон 120, хувь 100, олгох шагнал: 242 төгрөг, нэг толгойд олгох шагнал 2/,

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 07 сарын 10-ны өдрийн болзол дүгнэх тухай 46 дугаар тогтоол /Хавсралтын 4-д Бадамханд оны эхний эх 120, бойжуулсан төл 121, хувь 100, олгох шагнал: нэгжид олгох 2, 242 төгрөг, баярын бичиг 1/,

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 сарын 08-ны өдрийн 69 дүгээр тогтоол /Хавсралтын 4-д Баасангийн Бадамханд шагналд өгөх: баярын бичиг 1, 50 төгрөг/,

- Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 14-ний өдрийн малчдын амралтын хувиар батлах тухай 17 дугаар тогтоол /Хавсралтын 31-д Б.Бадамханд эмэгтэй, хоньчин, тасралтгүй ажилласан хугацаа 4 жил 2 сар, 1989 оны амралт эхлэх 06 сарын 01, дуусах 06 сарын 05, амрах хоног 4/ зэрэг болно.

 

Иймд хүсэлт гаргагч Б.Бадамхандын Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Луусан овогт Баасангийн Бадамхандын Архангай аймгийн Цэнхэр сумын Социализмын зам нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бадамхандын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН