| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00871/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 42
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, далангийн хороолол 17 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ75102513, Зуутраг овогт Зулын Бат-Отгон,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багдалангийн хороолол 17 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ77101100, Булгадар овогт Памаагийн Буянхишиг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 11.782.987,97 төгрөг, зээлийн хүү 3.129.138,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234.635,47 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 15.163.261,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгчдсэн төлөөлөгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн З.Бат-Отгон, П.Буянхишиг нар нь 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ201542294518 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1, 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11.782.987,97 төгрөг, зээлийн хүү 3.129.138,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234.635,47 төгрөг, нийт 15.146.761,60 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 337 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.9-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 8 дугаар 20-ны өдөр, болон 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийг төлөх мэдэгдэл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээл буцааж төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 11.782.987,97 төгрөг, зээлийн хүү, 3.129.138,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234.635,47 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 15.163.261,6 төгрөг гаргуулж өгнө үү.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.
Хариуцагч П.Буянхишиг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зул овогтой Бат-Отгон, Памаа овогтой Буянхишиг бид 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан юм. Зээлээ төлж чадахгүы байсаар байгаад 15.163.261 төгрөг босон байна. Үүнээс 1.500.000 төгрөг төлсөн бөгөөд цаашид үргэжлүүлээд төлөх болно. Одоо байгаа үлдэгдэл 13.663.261 төгрөгийг З.Бат-Отгон бид хоёр хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь нөхөр Бат-Отгоны өмнөөс итгэмжлэлээр тайлбар гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банк нь иргэн З.Бат-Отгон, П.Буянхишиг нараас 15.163.261 төгрөг нэхэмжилсэн. Уг мөнгийг хариуцагч нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. 1.500.000 төгрөг төлсөн. Одоо 13.663.261 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 11.782.987,97 төгрөг, зээлийн хүү 3.129.138,26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 234.635,47 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 15.163.261,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нар нь нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 15.163.261 төгрөгийг барагдуулахаар хүлээн зөвшөөрч 1.500.000 төгрөгийг төлсөн ба үлдэх 13.663.261 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нар нь Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 13.663.261 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.766 төгрөг төлсөн ба тал хувь болох 116.883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 116.883 төгрөг, хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нараас 116.883 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 13.663.261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 233.766 төгрөгөөс 116.883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 116.883 төгрөг, хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нараас 116.883 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч З.Бат-Отгон, П.Буянхишиг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР