Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 03

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1961 оны 11 сарын 07-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суух Хөдсөн овогт Лхажавын Цогбадрахын /РД:АЗ61110738/ хүсэлттэй

            Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  1980 оны 03 сарын 01-ний  өдрөөс 1980 оны 04 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд, 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Цогбадрах шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1980 он болон 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэлх  хугацаанд малчнаар ажиллаж байсан. Миний дээрх хугацаанд ажиллаж байсантай холбоотой зарим жилүүдийн нотлох баримт олдохгүй байна. Иймд нотлох баримтын хэмжээнд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Цогбадрах Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  1980 оны 03 сарын 01-ний  өдрөөс 1980 оны 04 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд, 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  тус тус малчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн Лхаажав овогтой Цогбадрахын тус аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1980 онд малчнаар  ажиллаж байсан үеийн цалингийн 571 дүгээр тодорхойлолт,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн Лхаажав овогтой Цогбадрахын тус аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1984-1987, 1989 онуудад малчнаар  ажиллаж байсан үеийн цалингийн 525 дугаар  тодорхойлолт,

- Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 14-ний өдрийн 1989 оны ээлжийн амралт олгох тухай 40 дүгээр тушаал /Хавсралтын 108-д Л.Цогбадрах хоньчин,  амрах ажлын хоног 15/ зэрэг болно.

 

Иймд хүсэлт гаргагч Л.Цогбадрахын Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Хөдсөн овогт Лхажавын Цогбадрахын Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  1980 оны 03 сарын 01-ний  өдрөөс 1980 оны 04 сарын 30-ны өдрийг  хүртэлх хугацаанд, 1984 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд  тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэлийг  тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН