Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 129/2017/00019/И |
Дугаар | 05 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1956 оны 05 сарын 30-нд төрсөн, 60 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 37-22 тоотод оршин суух Харшуш овогт Загдраднаагийн Эрдэнэцогтын /РД:АЮ56053013/ хүсэлттэй
Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар, 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цаг засварчнаар, 1989 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч З.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Эрдэнэцогт нь Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний компанид 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч, засварчнаар ажиллаж байсан. Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч З.Эрдэнэцогт Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар, 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цаг засварчнаар, 1989 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 11 сарын 03-ны өдрийн түр ажиллуулах тухай 198 дугаар тушаалд:
1.б. Эмнэлэгт хэвтсэн манаач Нямсүрэнгийн оронд ачигч буулгагч Эрдэнэцогтыг, Эрдэнэцогтын оронд Н.Баянбатыг 1981 оны 11 сарын 03-наас ачигч буулгагчаар түр томилж ажиллуулсугай.
- Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 08 сарын 26-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 224 дүгээр тушаал /Хавсралтын 4-д Эрдэнэцогт ачигч буулгагч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 7 хоног, бүгд 22 хоног/,
- Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1983 оны 06 сарын 21-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 140 дүгээр тушаал /Хавсралтын 30-д З.Эрдэнэцогт ачигч буулгагч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 7 хоног, бүгд 22 хоног/,
- Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 04 сарын 15-ны өдрийн грүшик түр ажиллуулах тухай 103 дугаар тушаалд:
1. АҮК-дад ачигч буулгагч Жамбалнямбуу, Эрдэнэцогт нарыг төл бойжуулах ажилд болон иргэний хамгаалалтын журмаар тусгай ажилд дайчлагдан явж ачигч грушикгүй болсон учир Даваадоржийн Данааг 03 сарын 25-наас 15/IY хүртэл түр ачигч буулгагчаар ажиллуулж ажилласан хугацааны цалинг хийснээрхи үнэлгээгээр бодож олгохыг ня-бо Г.Томбандид зөвшөөрсүгэй.
- Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1986 оны 02 сарын 28-ны өдрийн зарим ажилчдыг дагалдуулан ажиллуулах тухай 42 дугаар тушаалд:
1. ... ачигч буулгагч За. Эрдэнэцогтыг цаг засварчнаар 1986 оны 02 сарын 01-нээс эхлэн 3 сарын хугацаагаар тус тус дагалдуулан ажиллуулсугай.
- Архангай аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 12 сарын 23-ны өдрийн шинэ жилийн баяр, гавшгайчдын өдөр тэргүүний хүмүүсийг шагнах тухай 439 дүгээр тушаал /Хавсралтын 35-д З.Эрдэнэцогт засварчин, 25 төгрөг/,
- Архангай аймгийн ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 02 сарын 16-ны өдрийн түр хугацаагаар хавсран ажиллуулж цалин олгох тухай 57 дугаар тушаалд:
1. Ачигч буулгагч Ч.Жамбалнямбуу өвчний учир эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хугацаанд засварчин З.Эрдэнэцогтыг 02 сарын 09-нөөс ачигч буулгагчаар хавсруулан ажиллуулж ачигчийн төсөвт цалинг олгохыг ерөнхий ня-бо Ч.Сэрээнэнд зөвшөөрсүгэй.
- Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 05 сарын 24-ний өдрийн тооллогын комисс томилох тухай 299 дүгээр тушаал /Хавсралтын 13-д З.Эрдэнэцогт эд хариуцагч/,
- Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 09 сарын 26-ны өдрийн тооллогын комисс томилох тухай 480 дугаар тушаал /Хавсралтын 5-д З.Эрдэнэцогт данс №40/,
- Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1991 оны 11 сарын 19-ний өдрийн ажилчид шилжүүлэх тухай 345 дугаар тушаал /Хавсралтын 6-д З.Эрдэнэцогт ачигч, хөдөлмөрийн дэвтэргүй/ зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч З.Эрдэнэцогтын Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харшуш овогт Загдраднаагийн Эрдэнэцогтын Архангай аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар, 1986 оны 02 сарын 01-ний өдрөөс 1989 оны 02 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цаг засварчнаар, 1989 оны 02 сарын 09-ний өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН