Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 08

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1961 оны 08 сарын 27-нд төрсөн, 55 настай, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Урантолгойн 01-16 тоотод оршин суух Боржигон овогт Лхамжавын Энхболдын /РД:АИ61082711/  хүсэлттэй

            Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйд 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх  хугацаанд, тус аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай  компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Лхамсүрэн нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Энхболд шүүхэд гаргасан хүсэлт болон түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Энхболд  Архангай аймгийн Төвшрүүлэхийн  сангийн аж ахуйн үр тарианы 1 дүгээр тасагт 1984 оноос 1992 оны 03 сарыг хүртэл тракторын жолоочоор  ажилласан. Мөн 1992 оны 03 сараас Монгол Улсын Өмч хувьчлах хуулийн дагуу тус сангийн аж ахуй нь компани хэлбэрт зохион байгуулалтанд шилжсэнээр Л.Энхболд Бага хангай компанид хувиарлагдан очсон. Хөнгөлттэй нөхцлөөр тэтгэврээ тогтооолгох бүрэн боломж нөхцөл хангагдсан боловч хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй гэсний дагуу тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна. Иймд архивын лавлагаа болон хөдөлмөрийн дэвтрийг нь үндэслэн  Л.Энхболдын 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Төвшрүүлэх сангийн аж ахуйн үр тарианы 1-р тасагт тракторын жолоочоор, 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Бага хангай хувьцаат компаний тариа бригадад тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйд 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх  хугацаанд, тус аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай  компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Лхамжавын Энхболдын 1987 оны 12 сарын 10-ны өдрийн 200971 дүгээр хөдөлмөрийн дэвтэр,

- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйн даргын 1984 оны 03 сарын 10-ны өдрийн ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 43 дугаар тушаалд:

2. ... Л.Энхболдыг 1984 оны 03 сарын 10-наас 1 дүгээр тасагт  тракторчноор  ажиллуулсугай.

- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйн даргын  1984 оны 12 сарын 04-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай 283 дугаар тушаал /Хавсралтын 24-д Л.Энхболд тракторч, үндсэн амралт 15, ажлын местийн нэмэгдэл 11/,

- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйн даргын  1986 оны 05 сарын 03-ны өдрийн уралдаанд түрүүлсэн  салааны  хамт олныг  шагнах тухай 62 дугаар тушаал /Хавсралтын 4-д Д.Энхболд тракторч, гэрчилгээ/,

- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйн даргын  1988 оны 02 сарын 15-ны өдрийн сумын аваргын цол олгох тухай 23 дугаар тушаал /Хавсралтын 1-д Л.Энхболд сумын аварга тракторч, шагнал 100 төгрөг/,

- Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйн даргын 1992 оны 03 сарын 24-ний өдрийн сангийн аж ахуйн  албан хаагчид, ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай 23 дугаар тушаал /Хавсралтын 47-д Лхамжавын Энхболд/,

- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын 1992 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалд:

1. Лхамжав овогтой Энхболдыг 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн компаний ДТ-75 тракторын жолоочоор авч ажиллуулсугай.

2. Л.Энхболдын  цалинг хийснээрх ажлын хөлсний нормоор тооцон цалинжуулахыг нягтлан бодогч Г.Наранцэцэгт үүрэг болгосугай.

- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирлын 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 40 дүгээр тушаалд:

1. Лхамжав овогтой Энхболдыг 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн компаний ДТ-75 тракторын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй зэрэг болно.

 

Иймд хүсэлт гаргагч Л.Энхболдын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуй болон тус аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай  компанид  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Боржигон овогт Лхамжавын Энхболдын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон тэмдэгт Төвшрүүлэхийн  сангийн аж  ахуйд 1984 оны 03 сарын 10-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх  хугацаанд, тус аймгийн Төвшрүүлэх сумын Бага хангай хязгаарлагдмал хариуцлагатай  компанид 1992 оны 03 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Энхболдын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН