| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0107/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 111
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.З, С.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............ овогт ..............ийн ..........., ............... овогт ..............ийн ............. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000880079 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... овогт .........ийн ............., /регистрийн дугаар: ТА............./, 19...... оны .......... дүгээр сарын .........ны өдөр ......... аймгийн .......... суманд төрсөн, эрэгтэй, ...... настай, дээд боловсролтой, Төмөр замын холбооны инженер мэргэжилтэй, .................д монетоор, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........... аймгийн ........... сумын ........ дүгээр баг ............ дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Монгол Улсын иргэн, .............. овогт ..............ийн ........... /регистрийн дугаар: ТЕ............./, 19........ оны .......... дүгээр сарын ....... -ны өдөр ............. аймгийн ...........суманд төрсөн, эмэгтэй, ......... настай, дээд боловсролтой, төмөр замын холбооны инженер мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт ............... аймгийн ............ сумын .......... дугаар баг .......... дүгээр байрны ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.З, С.А нар нь бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр С.А-н эзэмшлийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гээгдүүлсэн иргэн Т.О-ын эзэмшлийн Голомт банкны зэс картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 31 дүгээр байранд байрлах “Элбэг” хүнсний дэлгүүрийн бэлэн мөнгөний машинд уншуулан завшсаны улмаас 429.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.З, С.А нарыг бүлэглэж гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.З, С.А нар нь бүлэглэж 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр С.А-ын эзэмшлийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор гээгдүүлсэн иргэн Т.О-ын эзэмшлийн Голомт банкны зэс картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 31 дүгээр байранд байрлах “Элбэг” хүнсний дэлгүүрийн бэлэн мөнгөний машинд уншуулан завшсаны улмаас 429.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Хохирогч Д.О-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаасаа буугаад найз Уранзулын хамт Дархан сумын 10 дугаар баг байрлах “Киви” буудлын караокед суусан. Тэгээд бид хоёр 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Уранзул бид хоёр авсан архиа ууж дуусгаад “Киви” буудлын урдаас таксинд суугаад үйлчилгээний төвд байрлах “Диди” бааранд орж суусан. Тэгээд би нэлээн муудсан байсан учир үйлчилгээний төвөөс таксинд суугаад гэртээ харьсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2020 оны 1 дүгээр сарын 19-ний үдээс хойш гар утсаа асаасан чинь миний зэс картаас 5 удаагийн гүйлгээгээр нийт 419.000 төгрөг гарсан байсан. Тэгэхээр нь гайхаад зэс картаа хайсан чинь олдохгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Ц.Б-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Би 2018 оноос хойш хувиараа Дархан сумын 13 дугаар баг 31 дүгээр байранд байрлах “Жанцангууд” ХХК-ийн “Элбэг” хүнсний дэлгүүрийг ажиллуулж байна. 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэг залуу орж ирээд “Эрэл”-ийн зааланд тоглож байгаад мөнгө алдчихлаа гээд эхэлж орж ирээд бэлэн 100.000 төгрөг гаргаж өгөөч гэхээр нь 100.500 төгрөг уншуулаад бэлэн 100.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд удалгүй дахин орж ирээд хожигдчихлоо дахин мөнгө гаргаж өгөөч гэхээр нь 205.000 төгрөг уншуулаад бэлнээр 200.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд 2-3 цагийн дараа орж ирээд дахиад хожигдчихлоо гэж хэлээд 100.000 төгрөг гаргуулж авсан. Тэр үед би яагаад ийм их мөнгө авч байгаа юм бэ? гэсэн чинь одоо дахиж авахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу дахин орж ирээгүй.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Г.У-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад Т.Оюунжаргал бид хоёр Дархан сумын 10 дугаар багт байрлах “Киви” зочид буудлын караокед орж дуу дуулсан. Тэндээ 0.75 литрийн архи хоёулаа хувааж уусан. Тэгээд тэндээсээ гараад Хээтэй хорооллын голын замаас таксинд суугаад бид хоёр “Диди” бааранд орсон. Бааранд ороод бид хоёр тус тусдаа 100 грамм виски авч уусан. Тэгээд бүжиглэж байгаад Оюунжаргал намайг орхиод гараад явсан. Тэгээд бид хоёр салсан юм.” гэх мэдүүлэг[4],
Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Д.О-ын эзэмшлийн Голомт банкны цэс карт 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний байдлаар 10.000 /арван мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],
Шүүгдэгч Г.З, С.А нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Шүүхээс шүүгдэгч Г.З, С.А нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.З, С.А нарыг бүлэглэж гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.З, С.А нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч Д.Оюунжаргалын тодорхойлолт[7]-оор тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овогт ...........ийн .........., ............... овогт ...........ийн .......... нарыг бүлэглэж гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, С.А нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, С.А нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.З, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 5-6 тал
[2] Хавтаст хэргийн 8 тал
[3] Хавтаст хэргийн 9-10 тал
[4] Хавтаст хэргийн 11 тал
[5] Хавтаст хэргийн 19-20 тал
[6] Хавтаст хэргийн 51, 54, 64-70 тал
[7] Хавтаст хэргийн 76 тал