Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 139

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч С.Д, И.Д ,

Шүүгдэгч С.Д, И.Д  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............... овогт ..........-ийн ..........,  Малч овогт ..........-ын ................. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001140094 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ..........овогт ..........-ийн .......... /регистрийн дугаар: ТД............/, 19........ оны ..... дүгээр сарын .........-ны өдөр .......... аймгийн .............суманд төрсөн,......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, бөөрний архаг дутагдал өвчний улмаас группт байдаг, ам бүл ..........., нөхөр, хүүхдийн хамт ............. аймгийн ............ сумын ............... дугаар баг ......... дугаар байрны ............тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн, ........ овогт ......-ын .......... /регистрийн дугаар: ТЗ............./, 19..... оны .........дугаар сарын ........-ны өдөр ........... аймгийн .........суманд төрсөн, .........настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, .......................эрдэм шинжилгээний ажилтан ажилтай, ам бүл ............, хүүхдүүдийн хамт ..............аймгийн............. сумын .............. дугаар баг .......... дүгээр байрны ....... тоотод оршин суух хаягтай /......... аймгийн .........сумын ....... дугаар баг .............. хэсэг гудамж ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  ... дугаар баг .... дүгээр байрны .....тоотод иргэн И.Д г нөхөр ***** хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь нүүр, цээж, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, 2 хөлийн тавхайн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч И.Д  нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ......... дугаар баг .....дүгээр байрны .......тоотод иргэн С.Д-тэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дал, баруун зүүн шуу, сарвуу хэвлийн зүүн доод хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Д шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт И.Д  шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2018001140094 дугаартай хэргээс:

 

Хохирогч И.Д гийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр надад Улаанбаатар хотоос дайвраар ном ирсэн. Тэгээд би хамт ажилладаг ***** руу яриад гэртээ хүргүүлж авсан юм. Тэгээд ***** манайд орж ирээд номоо өгөөд цай унд уучхаад манай гэрээс гараад явсан. Удалгүй ***** ы эхнэр болох Д манай гэрт орж ирээд “манай нөхөр ***** танай гэрээс гараад явж байна гээд над руу дайраад хараагаад загнаад миний үснээс зулгаагаад доороо оруулаад миний дээрээс гараараа болон хөлөөрөө өшиглөж цохиод орилж хашхираад байхаар нь би зөрүүлээд үснээс нь татаад хэсэг байж байгаад миний үсийг тавьсан. Тэгээд би том өрөөндөө зогсож байтал Д гуай ширээн дээр байсан номуудыг над руу авч шидээд байхаар нь би гар утсаараа бичлэг хийх гэхэд над руу дайрахаар нь би Д гуайг түлхтэл хажуу тийшээгээ унахдаа зүүн мөрөөрөө зурагтын төхөөрөмжид цохигдоод шалан дээр унасан. Д гэх эмэгтэй өөрийнхөө нөхөр ***** тай намайг байнга хардаад хэрүүл маргаан үүсгэдэг. Миний биед үүссэн гэмтлүүдийг С.Д гэх эмэгтэй надад учруулсан.” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч С.Д-г ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ эрүүл мэндийн картыг нөхрөөсөө авах гээд утас руу залгахад авахгүй удаад байхаар нь би тэр хүүхний гэрийн гадаа очоод залгахад утсаа авахгүй байж байснаа тэдний орцоос ***** гарч ирэхээр нь би дуудахад машины цонхоор эрүүл мэндийн картыг шидчихээд яваад өгөхөөр нь би зөрөөд Д-ийн гэрт нь ороход Д чармай нүцгэн зогсож байхаар нь би үстэж авахад намайг зөрүүлээд үстэж аваад бид хоёр дээр доороо ороод ноцолдсон. Тэгээд хэсэг хугацааны дараа салахад миний зүүн гарны бугалга, хоёр хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хэсэг байж байгаад ширээн дээр байсан номыг аваад Д руу шидсэн. Тэгэхэд Д хувцсаа өмсөөд эхлэхээр нь би хувцсыг нь өмсүүлэхгүй байх санаатай яваад очтол намайг түлхээд унагасан. Тэгээд би хойшоогоо унахдаа зурагтын төхөөрөмжийг зүүн сугаараа мөргөөд ар дагзаараа саваад унасан.” гэх мэдүүлэг[2],

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...С.Д-г ийн биед тархи доргилт, зүүн дал, баруун зүүн шуу, зүүн сарвуу, хэвлийн зүүн доод хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн  байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 134 дугаартай дүгнэлт[3],

 

            Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...И.Д гийн биед нүүр, цээж, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, 2 хөлийн тавхайн дээд хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. И.Д гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт[4],

 

Яллагдагч С.Д-г ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийнхөө эрүүл мэндийн картыг нөхрөөсөө авах гээд утас руу нь залгахад авахгүй удаад байхаар нь би тэр хүүхний гэрийн гадаа очоод залгахад утсаа авахгүй байж байснаа тэдний орцоос ***** гарч ирэхээр нь би дуудахад машины цонхоор эрүүл мэндийн картыг шидчихээд яваад өгөхөөр нь би зөрөөд Д-ийн гэрт ороход Д чармай нүцгэн зогсож бахаар нь би үстэж авахад намайг зөрүүлээд үстэж аваад бид хоёр дээр доороо ороод ноцолдсон. Тэгээд хэсэг хугацааны дараа салахад миний зүүн гарын бугалга, хоёр хөл рүү хэдэн хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхэд Д цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Би ч гэсэн сүүлд нь дуудлага өгөхөд наадах дуудлага дээр чинь цагдаа явуулсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг амьсгаагаа дараад сууж байгаад ширээн дээр байсан номыг аваад ***** руу шидсэн. Тэгэхэд Дхувцсаа өмсөөд эхлэхээр нь хувцсыг нь өмсүүлэхгүй байх санаатай яваад очиход намайг түлхээд унагасан. Тэгээд би хойшоогоо унахдаа зурагтын төхөөрөмжийг зүүн сугаараа мөргөөд, ар дагзаараа хана мөргөөд унасан. И.Д гийн биед учирсан дээрх гэмтлүүдийг би учруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг[5],

 

Яллагдагч И.Д гийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнхөө биеийг хамгаалж С.Д-г  түлхэж унагаасан. Миний үснээс зулгаагаад тавихгүй болохоор нь би С.Д-г ийн үснээс зулгаасан.” гэх мэдүүлэг[6],  

 

Шүүгдэгч  И.Д , С.Д нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч С.Д, И.Д  нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ... баг ......дүгээр байрны ...........тоотод иргэн И.Д г нөхөр ***** хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь нүүр, цээж, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, 2 хөлийн тавхайн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч  И.Д  нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 14 дүгээр байрны 68 тоотод иргэн С.Д-тэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дал, баруун зүүн шуу, сарвуу хэвлийн зүүн доод хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Д, И.Д  нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С.Д, И.Д  нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Д, И.Д  нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч С.Д-г ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн дал, баруун зүүн шуу, сарвуу хэвлийн зүүн доод хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, хохирогч И.Д гийн эрүүл мэндэд учирсан нүүр, цээж, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, шилбэ, баруун шилбэ, 2 хөлийн тавхайн дээд хэсэгт зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Д, И.Д  нарын гэр бүл, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн хувийн таарамжгүй харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Д, И.Д  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч С.Д, И.Д  нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд  нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч С.Д, И.Д  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Д, И.Д  нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С.Д, И.Д  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй боловч хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар тэтгэвэр авдаг, шүүгдэгч И.Д  нь Дархан-Уул аймгийн “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Д, И.Д  нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч С.Д, И.Д  нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д, И.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Д-г ийн КТГ-ийн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт ..............ийн ............., ............. овогт ...........ын ............ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, И.Д  нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, И.Д  нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д, И.Д  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Д, И.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Д-г ийн КТГ-ийн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д, И.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 7-8 тал

[2] Хавтаст хэргийн 11-12 тал

[3] Хавтаст хэргийн 20-21 тал

[4] Хавтаст хэргийн 25-26 тал

[5] Хавтаст хэргийн 42-43 тал

[6] Хавтаст хэргийн 34-35 тал

[7] Хавтаст хэргийн  44-46 50-57, 58-61, 65-76 тал