Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 47

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, РД:ОЭ61043071, Жонон бэйс овогт Баянбаатарын Өлзийбаярын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 16 настайгаасаа буюу 1977 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын Усны аж ахуйн удирдах газарт өрмийн ажилчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас шүүхэд хандаж байна. Иймд миний 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан З.Мандах, Д.Алтанпүрэв нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өлзийбаяр нь 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн ажилчнаар 1983 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаад 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус газарт бульдозерын жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандман. Түүний ажилд томилсон тушаалуудад түүний овог Мядаг гэж бичигдсэн байгаа ба сүүлд овгоо солиулж Баянбаатар овогтой болсон юм. Иймд Б.Өлзийбаярын Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал өрмийн ажилчнаар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Өлзийбаяр нь Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал өрмийн ажилчнаар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 89 тоот Мядаг овогтой Өлзийбаярыг ажилд томилох тухай тушаалд М.Өлзийбаярыг цахилгаан хайгуулд 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өрмийн ажилчнаар авч ажиллуулсугай гэжээ,

2. Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 98 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалд Т 100 маркийн 93-01 ноймерын бульдозерын жолоочоор Мядаг овогтой Өлзийбаярыг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай гэж бичигджээ,

3. Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 61 тоот Үр дүнгийн шагнал олгох тухай тушаалын хавсралтад Өлзийбаяр, 99 төгрөг гэх тушаал,

4. Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсалтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 188 тоот Нэмэгдэл олгох тухай тушаалын хавсралтад Өлзийбаяр, 21 төгрөг гэжээ,

5. Мядагийн Өлзийбаярын 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэх,

6. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн архивын лавлагаа,

7. №0000250072 овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбарт түүнийг Мэдэг овогтой Өлзийбаярыг Баянбаатар овогтой Өлзийбаяр гэж өөрчилжээ,

8. Гэрч Д.Алтанпүрэвийн шүүхэд өгсөн: Би 1971 оны 6 дугаар сараас эхлэн Увс аймгийн Усны аж ахуйн конторт моторчноор ажилд орж 1972 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаад 1972 оны 6 дугаар сараас 1975 оны 6 дугаар сарыг дуустал цэргийн алба хааж ирээд, 1975 оны 7 дугаар сараас Усны аж ахуйн удирдах газарт цөмийн 3 дугаар бригадад ажилчнаар 1987 он хүртэл, 1987 оноос Усны аж ахуйн барилга угсралтын трестэд 1992 он хүртэл хайгуулын цехийн жолоочоор, 1992 оноос Их нуур ХХК-д жимсний цехийн даамал мастераар 1995 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажилласан юм. Б.Өлзийбаяр нь 1977 оноос эхлэн Усны аж ахуйн удирдах газар нэртэй байхад цахилгаан хайгуулын бригадад өрмийн ажилчнаар ажилд орж улмаар жолоочоор 1983 оны 5 дугаар сарыг дуустал ажилаад 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бульдозерын жолоочоор, Усны аж ахуйн барилга угсралтын трестэд мөн бульдозерын жолоочоор 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм гэх мэдүүлэг,

9. Гэрч З.Мандахын шүүхэд өгсөн: Би 1968 оны 6 дугаар сараас эхлэн Увс аймгийн Усны аж ахуйн конторт засварын слесариар ажилд орж улмаар жолоочоор Усны аж ахуйн удирдах газар болон Усны аж ахуйн барилга угсралтын трестэд 1992 он хүртэл, 1992 оноос Их нуур ХХК-д жолоочоор 1993 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажилласан юм. Б.Өлзийбаяр нь 1977 оноос эхлэн Усны аж ахуйн уидрдах газар нэртэй байхад манай байгууллагад цахилгаан хайгуулын бригадад өрмийн ажилчнаар ажилд орж улмаар жолоочоор 1983 оны 5 дугаар сарыг дуустал ажилаад 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бульдозерын жолоочоор, Усны аж ахуйн барилга угсралтын трестэд мөн бульдозерын жолоочоор 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан юм гэх мэдүүлэг,

10. Гэрч Д.Алтанпүрэв, З.Мандах нарын Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

      Нэхэмжлэгч Б.Өлзийбаяр нь Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал өрмийн ажилчнаар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал бульдозерын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 89 тоот Мядаг овогтой Өлзийбаярыг ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1983 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 98 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 61 тоот Үр дүнгийн шагнал олгох тухай тушаал, Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсалтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 188 тоот Нэмэгдэл олгох тухай тушаал, М.Өлзийбаярын 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тракторч-машинчийн үнэмлэх, гэрч Д.Алтанпүрэв, З.Мандах нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

    Б.Өлзийбаярыг ажилд томилсон тушаалууд түүний овгийн Мядаг гэж бичсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяагийн Б.Өлзийбаяр нь Мядаг овогтой байгаад сүүлд овгоо Баянбаатар болгож өөрчилсөн гэх тайлбар нь 0000250072 тоот овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тушаалуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.

      Иймд нэхэмжлэгч Б.Өлзийбаярын Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал 6 жил, 1 сар, 10 хоног өрмийн ажилчнаар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 жил, 7 сар бульдозерын жолоочоор, нийт 12 жил, 8 сар, 10 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жонон бэйс овогт Баянбаатарын Өлзийбаярын Увс аймгийн Усны аж ахуйн Удирдах газарт 1977 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 1 /нэг/ сар, 10 /арав/ хоног өрмийн ажилчнаар, 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал 6 /зургаа/ жил, 7 /долоо/ сар бульдозерын жолоочоор, нийт 12 /арван хоёр/ жил, 8 /найм/ сар, 10 /арав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР