| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0207/Э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 216
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Б.Энхбат
хохирогч У.Г..............г,
шүүгдэгч Т.Д..........м нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Чингис Түнжин овогт Т...............рын Д..........мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0004 60107 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чингис Түнжин овогт Т...............рын Д..........м, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй................................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Т.Д..........м нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод У.Г..............гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Т.Д..........мын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянхошууны Хилчин хотхонд очиход 3 хүн байсан. Найз залуу нь муудалцаад гараад ирлээ гээд надад гар утсыг нь өгөөд Г..............гийг дуудаад өг гэж хэлсэн. Эвлэрүүлнэ гэсэн чинь Г..............г хадам эхтэйгээ уусан ирсэн. 21-ийн депогийн “Жи” бааранд 23 цаг өнгөөрөөд 00 цагийн үед ороод хүний 2, 2 пиво уусан. Бааранд хэдэн залуучууд эргүүлээд байхад нь гаръя гэсэн чинь үүр цайж байхад онгорхой газар байхгүй гээд байсан. Тэгээд бид нар гарахаар болсон. Баарнаас Г..............г нь дээгүүрээ нүцгэн гарч ирсэн. Г..............гийн хувцсыг нь танихгүй залуу барьсан байхаар нь хадам ээж нь Г..............гийн хувцсыг нь авах гэж хувцсыг нь өгөхгүй байсан. Тэр залуугаас хувцсыг нь авчихаад эргээд харсан чинь Г..............г байхгүй байсан. Г..............гийг хайж очоод аваад явахгүй бол болохгүй гэсэн чинь Г..............г приус машины хойноос олж авсан. Ингэж явж болохгүй гээд чирж гулдчичаад аваад явах гэсэн чинь чи миний амьдралд оролцлоо гээд байсан. Баянхошууны тэнд айлд очсон. Бид хоёр их хэрэлдсэн. Баруун орон дээр сууж байхад нь би нэг алгадсан чинь хамраас нь цус гарсан. Хадам ээж А...............г нь Г..............гийн цусыг угааж арчсан. Босох гэж байхдаа усан дээр халтираад хойшоо толгойгоороо юм мөргөөд унаад эргэж хөрвөөгөөд хамрын цусыг гойжуулсан. Би ухаан алдчихлаа гэж босож ирсэн. Г..............г нь үүрийн 6 цагийн үед нөхөртэйгээ муудалцаад гараад явахдаа намайг шүүхэд өгч зовооно гэж хэлчихээд гараад явсан...” гэв.
2. Хохирогч У.Г..............гийн өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой хадам ээжтэй хамт вино уусан. Тэр үед шүүгдэгч Д..........м над руу хэд хэд залгаад байхаар нь Хилчин хотхон дээр очиход шүүгдэгч Д..........м, Э...............г хоёр байсан. Бид нөхрүүдээсээ чөлөө авсан байгаа баардаж бүжиглэнэ гэж хэлсэн. Манай хадам ээж зөвшөөрөөд хамт явсан. Жи бааранд ороод хүний 2, 2 пиво ууж байхад шөнийн 04 цаг болсон. Д..........м намайг эрчүүд эргүүлээд байсан гэж мэдүүлж байгаа нь худлаа. Би салгасан. Д..........м өөрөө хүмүүстэй бүжиглээд байсан. 04 цаг болоод баар хаах гэж байхад хэдэн залуучууд манай ширээн дээр ирсэн байсан. 80.000 төгрөг гаргаад ир гээд тэгвэл өөр ажилладаг газар байгаа гэж Д..........м хэлсэн чинь нөгөө залуучууд их мөнгө гараад ирсэн. Би бие засчихаад ирсэн чинь миний гадуур хувцас байхгүй байсан. Э...............г чиний гадуур хувцсыг нэг танхигүй залуу авчихаад өгөхгүй байна. Танай хадам ээж хувцсыг чинь авах гэсэн чинь 2, 3 цохичихлоо гэж хэлсэн. Нэг залуу машиныхаа багаж руу юм шидэх шиг болохоор миний хувцсыг шидчихлээ гэж бодсон. Тэгсэн манай ээж тэр үед миний гадуур хувцсыг олчихлоо гээд бид нар явсан. 5-12 тоот нь хадам ээжийн маань эгчийн гэр. Д..........м нь 3 жил болчихоод намайг үргүй, өнчин гэж доромжилоод намайг нэг алгадсан. Чи яаж байгаа юм бэ гэсэн чинь дахиад нэг алгадахад нь би газар унасан. Газар унахад миний нүүр рүү маш хүчтэй хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд нь би ухаан алдсан байсан. Ухаан алдаад сэрэхэд над руу хүйтэн ус цацаж байсан. Д..........м нь намайг жүжигчний анги гэсэн сайн жүжиглэж байна гэж хэлсэн. Би найз залуутайгаа муудалцаагүй. Д..........м надаас уучлалт гуйхгүй гэхээр нь би хуулийн дагуу явна гэж хэлсэн. Би гэртээ хариад 2 хоног хэвтсэн. Хэргийн фото зурган дээр байгаа баруун нүд өвдсөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүл гэж зөвлөсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан. Нэхэмжилж байгаа мөнгөө нэхэмжилж байна. Д..........м нь нэг удаа залгаад уучлаарай гэж хэлээгүй. Би хүний мууг үзэх гэсэн юм байхгүй. Энэ хүнээс болж би сэтгэл санаагаар их хохирсон. Гэхдээ материалд хавсаргасан мөнгөө гаргуулна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1.Хохирогч У.Г..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой гэртээ хадам ээж А...............гийн хамт байж байсан чинь манай хадам талын бэр хүүхэн болох Д..........м над руу утсаар яриад Баянхошуунд хадам ээжийн эгч болох Нав............агийнд хүрээд ирж гэж хэлэхээр нь би одоо амжихгүй байх гэж хэлсэн чинь байна байна над руу залгаад байсан. Тэгээд би хадам ээж болох А...............гтэй хамт шөнө 00 цагийн орчим гэрээс гараад явж байгаад ярьсан чинь Хилчин хотхонд хүрээд ир гэж хэлсэн. Хилчин хотхоны зам дээр Э...............г, Д..........м нар такситай хүлээж байсан ба хадам ээж бид хоёр тэр хоёртой уулзсан. Тэгсэн Д..........м одоо баар орно гэж хэлээд хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг “Жи” нэртэй бааранд ороод 4 цаг орчим болсон. ...Тэгээд таксигаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Баянбулгийн 5-12 тоотод Э...............гийн гэрт очсон. Э...............гийн гэрт очоод байж байсан чинь Д..........м намайг хэл амаар доромжлоод “3 жил болчихоод хүүхэд гаргадаггүй сувай гичий” гэж хэлэхээр нь би “чам шиг хүүхэд гаргахаас өөр юм хийж чаддаггүй хүн биш, чи хүүхэд гаргаагүй байсан бол хадамдаа гологдоод энэ гэрт байхгүй байсан, чиний амьдрал тийм цагаахан юм уу” гэж хэлээд зөндөө хэрэлдэж байсан чинь Д..........м босож ирээд намайг алгадахаар нь яаж байгаа юм гээд боссон чинь намайг дахиад гараа атгаж байгаад цохисон би орны толгой мөргөөд ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь хадам ээж А...............г над руу ус цацаад хамаг хувцас норсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),
2. Гэрч Я.А...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...............гийн гэрт Д..........м У.Г..............г хоёр хэрэлдэж байсан. У.Г..............г Д..........мыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Д..........м уурлаад У.Г..............гийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгтэл У.Г..............г цохиулаад газар уначихсан байхад дээр нь мордож сууж байгаад У.Г..............гийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед дундуур нь орж тэр хоёрыг салгасан юм. Э...............г хүүхдээ хөхүүлээд сууж байсан зодоонд оролцоогүй юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
3. Гэрч Н.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ...03 цагийн орчимд “Жи” баарнаас гараад...такси бариад манай гэрт очсон. Гэрт ороод сууцгааж байтал У.Г..............г Д..........мыг хэл амаар доромжлоод байсан чинь Д..........м тэсэхгүй босоод У.Г..............гийн үснээс зулгаагаад хамар руу нь гараараа 2-3 удаа цохисон өөр яаж цохисонг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)
4. Гэрч А.Б.......................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 01 цаг өнгөрч байхад У.Г..............г бид нар руу очиж явна гэж хэлсэн ба Э...............г, Д..........м хоёр тосож авна гээд гарсан. Би 02 цаг өнгөрч байхад Д..........мтай ярьсан чинь 21 дүгээр хороололд байна удахгүй очилоо гэж хэлсэн. ...Тэд нар шөнө 04 цаг өнгөрч байхад ирсэн. Эхлээд гэрт Э...............г орж ирээд араас нь 5 минутын дараа Д..........м орж ирээд араас нь У.Г..............г, Ц..................г эгч хоёр 5 минутын дараа орж ирсэн. ...У.Г..............г, Ц..................г эгч хоёр орж ирээд У.Г..............г, Д..........м хоёр хэрэлдээд нэг нэгийгээ доромжлоод байсан У.Г..............г манай эхнэрийг чи дагавар хүүхэдтэй гэсэн утгатай юм яриад харин Д..........м нь чамд миний амьдрал хамаагүй гээд нилээн удаа хэрэлдсэн. Өглөө 06 цагийн орчимд Мөнхөө А..................н бид гурав тамхи олж татахаар гараад буудал орж архи асуучихаад, автобусны буудал дээр байдаг түцнээс тамхи аваад буцаад Э...............гийн гэрт ирсэн чинь У.Г..............гийн зүүн нүд нь хөхөрсөн, хувцас нь норсон байдалтай, Д..........мийн үс нь сэгсийсэн байсан ба газар ус асгарсан байдалтай байсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11)
5. Гэрч А.А..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үүрээр У.Г..............г, Д..........м хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгийгээ доромжлоод аймаар хэрэлдээд байхаар нь Б.......................нэ бид хоёр тэр хоёрын голоор орж болиулаад тайвшруулаад гайгүй болгосон. Тэр үед Нямка бүгдээрээ шараа тайлье гэхээр нь Нямка, Б.......................нэ бид гурав гарч яваад гэрт ээж А...............г, Э...............г, Д..........м У.Г..............г нар үлдсэн. ...Нямкагийн гэрт ирсэн чинь У.Г..............г зодуулсан байдалтай орон дээр хэвтэж байхаар нь би яасан юу болсон юм гэж асуусан чинь Д..........м би цохисон юм гэж хэлэхээр нь би Д..........мыг нэг удаа алгадсан. Тухайн үед У.Г..............гийн хувцас нь тэр чигээрээ норсон байдалтай, хоёр нүд болон шанаагаараа хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 494 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, 3х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхи 2х2см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун хацарт 05х3см, дунхны баруун дээд хэсэгт 0.5х1см, 0.5х1.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зулайн зүүн дээд хэсэгт дагзны баруун доод хэсэгт овойж хавдсан, баруун шууны дунд хэсгээр овойж хавдсан, 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай, 2х5см хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн шууны гадна дээд хэсэгт 2х2см, баруун гуяны гадна дээд хэсэгт 3х5см, нурууны баруун доод хэсэгт 0.5х5см, зүүн дээд хэсэгт 0.5х2см хүрэн улаан өнгийн зулгаралттай.
2018.12.22-ны өдөр Натур эмнэлгийн Толгойн КТГ-д: тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай, хамрын таславч хуучин муруйлттай, баруун нүд болон хацар зөөлөн эдэд хаван хавдартай, гавал явсан гэмтэлгүй гэжээ.
2018.12.25-ны өдөр УБ Сонгодо эмнэлгийн баруун зүүн гарын шууны рентген зурагт: Гэмтлийн эмгэг өөрчлөлтгүй гэжээ...ДҮГНЭЛТ
1. У.Г..............г-н биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шуу, баруун гуя, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
7. Шүүгдэгч Т.Д..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчим Баянхошуунд байх Б.......................ний үеэл Э...............гийн гэрт нь би нөхөр хүүхдүүдийн хамт очсон. Намайг очих үед Э...............г түүний нөхөр Нямцэвээн У.Г..............гийн нөхөр А..................н нар байсан. Ингээд уулзаад сууж байхад А..................н намайг У.Г..............г рүү залгаад дуудаад өгөөчээ муудалцсан байгаа гэж хэлэхээр нь би А..................нгээр У.Г..............гийн дугаарыг аваад түүнрүү залгаад Э...............гийн гэрт дуудсан юм. У.Г..............гийг ирэх хооронд шар айраг уусан. Ингээд орой 22 цагийн орчим У.Г..............г ирж байна гэхээр нь Э...............г бид хоёр Хилчиний автобусны буудлаас тосож авах үед У.Г..............г хадам ээж А...............гтэй ирсэн байсан тэр хоёр хүн нилээн согтуу ирсэн учраас шууд А..................нтэй уулзуулаад хэрэггүй гэж бодоод тэндээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Жи” гэдэг диско бааранд орсон юм. Ингээд шөнө дунд хүртэл бүжиглэж хүн тус бүр 2 шил шар айраг уусан. ...баарнаас 01-02 цагийн орчим гарсан юм. Миний араас У.Г..............г, Э...............г, А...............г нар гарч ирэн...Э...............гийн гэрлүү явсан. У.Г..............гийг машинд суулгаж авч явснаас хойш надруу агсарч эхэлсэн. Ингээд Э...............гийн гэрт нь орох үед шөнийн 02:20 цаг өнгөрч гэрт үлдсэн хүмүүс бид нарыг хүлээгээд кино үзээд сууж байсан. У.Г..............г намайг дагавар хүүхэдтэй хүнтэй суусан хадамдаа хөөгддөг энэ тэр гээд л миний хувийн амьдралаар надад 1 цаг орчим агсам тавьсан би хүүхдийнхээ хажууд юу ч хэлж чадаагүй байж л байсан. Энэ үйл явдлыг бүгд харж байсан. Тэгтэл шөнийн 04 цагийн үед А..................н, Нямцэвээн, Б.......................нэ гурав тамхи худалдаж авна гээд гарсан. Гэрт Э...............г, У.Г..............г, А...............г бид дөрөв үлдсэн юм. У.Г..............г орон дээр суучихаад намайг доромжлоод л суугаад байсан. Тэгээд миний уур хүрээд У.Г..............гийг орон дээр сууж байхад нь хүүхдээ тэвэрч очоод баруун гараараа зүүн талын хацар руу нь 2 удаа алгадсан. Тэр үед У.Г..............гийн хамарнаас цус гарсан юм. Энэ үед А...............г шанагатай ус барьж ирээд У.Г..............гийн цусыг угаасан юм. Тэгтэл У.Г..............г чи яахаараа намайг алгаддаг юм гээд босч ирэхдээ шалан дээр асгарсан усан дээр хальчираад гэрийн зүүн талд байсан орны толгойг мөргөөд газар уначихсан. Дух хөмсөгөөрөө мөргөчихлөө гээд л байсан. Ингээд байж байтал гаднаас тамхинд явсан хүмүүс орж ирээд гэрт юу болсон юм гэхээр нь би У.Г..............гийг алгадаад унагаачихсан юм гэж хэлсэн. Тэгтэл А..................н уурлаад баруун талын хацарлуу нэг удаа гараараа цохиод баруун талын шанааны хэсэг бага зэрэг хавдсан ийм л асуудал болсон. ...би У.Г..............гийн баруун хацар руу нь нэг удаа алгадсан У.Г..............г Э...............гийн гэрээс гарах үед баруун нүдний дээд талын зовхи нь хавдсан өөр ил харагдах зүйлгүй гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33),
8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 38, 39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 40, 42, 45-), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 43, 44), хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 67-70) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Д..........мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Т.Д..........м нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаархороо, ................. тоотод, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогч үүрээр 05 цагийн орчимд, У.Г..............гийн зүй бус үйлдэл болох “дагавар хүүхэдтэй хүнтэй суусан хадамдаа хөөгддөг” гэх зүй бус харьцааны хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч У.Г..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э...............гийн гэрт очоод байж байсан чинь Д..........м намайг хэл амаар доромжлоод “3 жил болчихоод хүүхэд гаргадаггүй сувай гичий” гэж хэлэхээр нь би “чам шиг хүүхэд гаргахаас өөр юм хийж чаддаггүй хүн биш, чи хүүхэд гаргаагүй байсан бол хадамдаа гологдоод энэ гэрт байхгүй байсан, чиний амьдрал тийм цагаахан юм уу” гэж хэлээд зөндөө хэрэлдэж байсан чинь Д..........м босож ирээд намайг алгадахаар нь яаж байгаа юм гээд боссон чинь намайг дахиад гараа атгаж байгаад цохисон би орны толгой мөргөөд ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),
-Гэрч Я.А...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.Г..............г Д..........мыг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Д..........м уурлаад У.Г..............гийн нүүр рүү нь гараараа цохисон. Тэгтэл У.Г..............г цохиулаад газар уначихсан байхад дээр нь мордож сууж байгаад У.Г..............гийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
- Гэрч Н.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ...03 цагийн орчим ...У.Г..............г Д..........мыг хэл амаар доромжлоод байсан чинь Д..........м тэсэхгүй босоод У.Г..............гийн үснээс зулгаагаад хамар руу нь гараараа 2-3 удаа цохисон өөр яаж цохисонг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)
- Гэрч А.Б.......................ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.Г..............г, Ц..................г эгч хоёр орж ирээд У.Г..............г, Д..........м хоёр хэрэлдээд нэг нэгийгээ доромжлоод байсан У.Г..............г манай эхнэрийг чи дагавар хүүхэдтэй гэсэн утгатай юм яриад харин Д..........м нь чамд миний амьдрал хамаагүй гээд нилээн удаа хэрэлдсэн. Өглөө 06 цагийн орчимд Мөнхөө А..................н бид гурав тамхи олж татахаар гараад буудал орж архи асуучихаад, автобусны буудал дээр байдаг түцнээс тамхи аваад буцаад Э...............гийн гэрт ирсэн чинь У.Г..............гийн зүүн нүд нь хөхөрсөн, хувцас нь норсон байдалтай, Д..........мийн үс нь сэгсийсэн байсан ба газар ус асгарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11)
- Гэрч А.А..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үүрээр У.Г..............г, Д..........м хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгийгээ доромжлоод аймаар хэрэлдээд байхаар нь Б.......................нэ бид хоёр тэр хоёрын голоор орж болиулаад тайвшруулаад гайгүй болгосон. Тэр үед Нямка бүгдээрээ шараа тайлье гэхээр нь Нямка, Б.......................нэ бид гурав гарч яваад гэрт ээж А...............г, Э...............г, Д..........м У.Г..............г нар үлдсэн. ...Нямкагийн гэрт ирсэн чинь У.Г..............г зодуулсан байдалтай орон дээр хэвтэж байхаар нь би яасан юу болсон юм гэж асуусан чинь Д..........м би цохисон юм гэж хэлэхээр нь би Д..........мыг нэг удаа алгадсан. Тухайн үед У.Г..............гийн хувцас нь тэр чигээрээ норсон байдалтай, хоёр нүд болон шанаагаараа хөхөрч хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 494 дугаар дүгнэлт “...1. У.Г..............гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн шуу, баруун гуя, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),
- Шүүгдэгч Т.Д..........мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У.Г..............гийг машинд суулгаж авч явснаас хойш надруу агсарч эхэлсэн. Ингээд Э...............гийн гэрт ороход ...У.Г..............г намайг дагавар хүүхэдтэй хүнтэй суусан хадамдаа хөөгддөг энэ тэр гээд л миний хувийн амьдралаар надад 1 цаг орчим агсам тавьсан би хүүхдийнхээ хажууд юу ч хэлж чадаагүй. ...Тэгтэл шөнийн 04 цагийн үед А..................н, Нямцэвээн, Б.......................нэ гурав тамхи худалдаж авна гээд гарсан. Гэрт Э...............г, У.Г..............г, А...............г бид дөрөв үлдсэн юм. У.Г..............г орон дээр суучихаад намайг доромжлоод л суугаад байсан. Тэгээд миний уур хүрээд У.Г..............гийг орон дээр сууж байхад нь хүүхдээ тэвэрч очоод баруун гараараа зүүн талын хацар руу нь 2 удаа алгадсан. Тэр үед У.Г..............гийн хамарнаас цус гарсан юм. ...Ингээд байж байтал гаднаас тамхинд явсан хүмүүс орж ирээд гэрт юу болсон юм гэхээр нь би У.Г..............гийг алгадаад унагаачихсан юм гэж хэлсэн. ...би У.Г..............гийн баруун хацар руу нь нэг удаа алгадсан У.Г..............г Э...............гийн гэрээс гарах үед баруун нүдний дээд талын зовхи нь хавдсан өөр ил харагдах зүйлгүй гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-33) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Д..........м нь хохирогчийн зүй бус үйлдлийн шалтгаан нөхцөлөөр, “хэл амаар доромжилсон” гэх сэдэлтээр, хохирогч У.Г..............гийг зодож, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Д..........м нь хохирогч ...У.Г..............гийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Т.Д..........мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Г..............г нь эмчилгээний зардалд баримтаар 251.770 төгрөг (хавтаст хэргийн 67-70) нэхэмжилсэн байна. Үүнээс 190.770 төгрөгийг баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 61.000 төгрөгийн баримт нь нэгдүгээрт давхардсан, хоёрдугаарт тухайн баримтын үнэ баларч харагдахгүй болсон байх тул хохиролд тооцох боломжгүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Д..........мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Д..........м нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д..........мд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д..........мд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0004 60107 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингис Түнжин овогт Т...............рын Д..........мыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д..........мыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д..........мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Д..........м нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Д..........маас 190.770 (нэг зуун ер мянга долоон зуун далан) төгрөгийг торгох ял биелэгдэж дуусах хүртэл хугацаанд гаргуулж хохирогч У.Г..............гт олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ