Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 261

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Р.Энх-Оюун

шүүгдэгч О.Г............х,

шүүгдэгч Х.Я.......в нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт О..........вийн Г..........х, Боржигон овогт Х.........вын Я.........в нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0125 50405 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Боржигин овогт О..........вийн Г..........х, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үйлдвэрийн цахилгаан механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт........................

2. Боржигон овогт Х.........вын Я.........в, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй бага боловсролтой, мэргэжилгүй, “..........................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч О.Г............х, Х.Я.......в нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод байх иргэн Ч.Б..............агийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы нугасыг эвдлэн нэвтэрч, нууцаар хууль бусаар “МNBC” төхөөрөмж, “Samsung Note-2” маркийн гар утас, шаазан бурхан зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 209.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч О.Г............х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч Х.Я.......в мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ч.Б..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өглөө О.Г............х, Х.Я.......в нар манай гэрт 09:00 цагийн үед орж ирсэн. Тэгээд би охин Номинтой хамт ажил руугаа явсан. Харин О.Г............х, Х.Я.......в хоёр 21 дүгээр хороолол явна гэж хэлээд салсан. Тухайн үед би гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод гарсан. Тэгээд буцаад...12 цагийн үед гэртээ ирэхэд манай хаалганы нугасыг салгаад гэрт хулгай орсон байсан. ...MNBC төхөөрөмж, Samsung Note-2 гар утас, Шаазан бурхан зэрэг эд зүйлс алга болсон байсан. ...MNBC төхөөрөмж 100.000 төгрөгөөр үнэлж байна. Харин Samsung Note-2 гар утсаа 150.000 төгрөгөөр үнэлж байна. Шаазан бурхан 50.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43)

2. Гэрч Ө.Б..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. О.Г............х, Х.Я.......в хоёр MNBC төхөөрөмж барьсан гэрт орж ирсэн. Тухайн үед би Х.Я.......в ахын гэрт байж байсан. ...О.Г............х ах архи уусан үедээ би урьд өмнө шоронд сууж байсан надад онгирч ярьдаг, уг хоёр ах маань хоорондоо ярихдаа 2-3 удаа мөнгөн аяга зарсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45)

3. “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд... MNBC төхөөрөмжийг...72.000 төгрөг, Samsumg Note-2 маркийн гар утсыг 72.000 төгрөг...шаазан бурхныг 65.000 төгрөгөөр...буюу нийт 209.000 төгрөгийн хохирлын...” үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 56-57)

4. Х.Я.......вын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тухайн өдөр найз О.Г............хын хамтаар өглөө 9 цаг өнгөрч байхад таньдаг эгч Б..............агийн гэрт орсон юм. Тэдний гэрт ороход Б..............а эгч, Охин Номингийн хамтаар байсан ба тэнд байж байгаад Б..............а эгч 10 цагийн үед ажилдаа явлаа гээд охин Номингийн хамтаар гарахаар нь бид цуг гараад 21 дүгээр хороолол руу явлаа гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв цуг явж байгаад 31-р байрны хажуугаас салаад О.Г............х бид хоёр манай гэр рүү явж байхад О.Г............х хүн харж байгаарай гээд намайг далан дээр зогсоогоод өөрөө Б..............а эгчийн гэр рүү ороод нэг их удалгүй гараад ирсэн. Тэгээд бид хоёр цуг манай гэрт очоод цүнх авахад О.Г............х өврөөсөө шаазан бурхан, MNBC хүлээн авагч төхөөрөмж гаргаж ирснийг нь цүнхэндээ хийсэн юм. Тэгээд эд зүйлсээ аваад Хархорин зах руу яваад нөгөө хоёр зүйлсээ зарах гэтэл уг төхөөрөмжийг авахгүй байсан. Тэгтэл О.Г............х халааснаасаа гар утас гаргаад ирсэн ба утас нь цэнэггүй болсон асахгүй байхаар нь би гар утас засварын газар орж цэнэглээд асааж байхад Гантогох яваад бурхныг нь 5000 төгрөгөөр зарчихлаа гээд ирсэн. Тэгээд тэндээс гараад утсыг нь зарах гэтэл дулаан мэдрэгч, цэнэглэх оролт нь эвдэрсэн байна гээд хүн авахгүй байсан. Тэгтэл О.Г............х утсыг нь аваад явсан. Би 19 дүгээр байрны хажуугийн эгнэсэн цайны газруудын хажууд зогсож байхад О.Г............х буцаж ирээд би гар утсыг нь 35000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлсэн. Би хэнд зарсныг нь мэдэхгүй. Тэгээд нөгөө зурагтын төхөөрөмжөө аваад манай гэр рүү явах замаа шуудайтай нүүрс мод аваад О.Г............х нэг шил архи аваад очсон. ...Дараа нь үнэлгээ хийлгэхэд зурагтын төхөөрөмжийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-141),

5. О.Г............хын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тухайн өдөр би цуг нийтийн байранд байхдаа танилцсан Х.Я.......вын хамтаар танил эгч Б..............агийн гэрт 9 цаг 20 минутын үед очсон юм. Би тухайн үед Дархан-Уул аймгаас ирээд Х.Я.......вын гэрт амьдарч байсан ба тэднийх Б..............а эгчийнхээс ойрхон нийтийн байранд амьдарч байсан юм. Харин хуурай эгч Б..............агийн гэр нь Хангайн 14-14 тоотод байдаг байсан...Тэгээд тэр хоёрыг явахаар нь 10 цаг 10 минутын орчимд эргэж Х.Я.......в бид хоёр Б..............а эгчийн гэрт очоод гэрийнх нь хаалганы нугасны хадаасыг сугалж авч онгойлгоод гэр рүү нь ороод дотроос нь MNBC төхөөрөмж, шургуулган дотроос нь Самсунг Нөт 2 маркийн гар утас, шаазан бурхан байсныг нь аваад гэрээс нь гараад Хархорин зах руу яваад тэндээ явуулын хүнд шаазан бурхныг нь 5000 төгрөгөөр зарсан. Харин гар утсыг нь Хархорин дээр утас авдаг хүнд 35000 төгрөгөөр худалдсан. Харин MNBC төхөөрөмжийг нь зараагүй байсан юм. Тухайн үед Х.Я.......вын байрны мөнгө нэхэгдсэн учир тэр мөнгийг нь олох гэж хулгай хийсэн. Хархорингоос гарч Х.Я.......вын гэр рүү нь явсан ба замдаа мод нүүр аваад очсон. Үлдсэн мөнгийг нь байрны мөнгө гээд өгсөн... MNBC төхөөрөмжийг нь буцааж өгсөн. Х.Я.......в бид хоёр Б..............а эгчийн хаалгыг нь эвдээгүй, харин нугасаар нь салгаж тавиад л явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71)

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 37), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 38), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 143, 166), Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 107-109), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 136, ....)

7. Шүүгдэгч О.Г............хын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 80),  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 74, 76), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 143),

8. Шүүгдэгч Х.Я.......вын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч: Шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт,

Шүүгдэгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Х.Я.......в, О.Г............х нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, иргэн Ч.Б..............агийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы нугасыг эвдлэн нэвтэрч, нууцаар хууль бусаар МNBC төхөөрөмж, Samsung Note-2 маркийн гар утас, шаазан бурхан зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 209.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ч.Б..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Х.Я.......в, О.Г............х нар манай гэрт 09:00 цагийн үед орж ирсэн. Тэгээд би охин Номинтай хамт ажил руугаа явсан. ...12 цагийн үед гэртээ ирэхэд манай хаалганы нугасыг салгаад гэрт хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43)

- Гэрч Ө.Б..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. О.Г............х, Х.Я.......в хоёр нь MNBC төхөөрөмж барьсан гэрт орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45)

- “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайланд... MNBC төхөөрөмжийг...72.000 төгрөг, Samsumg Note-2 маркийн гар утсыг 72.000 төгрөг...шаазан бурхныг 65.000 төгрөгөөр...буюу нийт 209.000 төгрөгийн хохирлын үнэлгээний тайлан...” (хавтаст хэргийн 55-57)

- Х.Я.......вын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр найз О.Г............хын хамтаар өглөө 9 цаг өнгөрч байхад таньдаг эгч Б..............агийн гэрт орсон юм. Тэдний гэрт ороход Б..............а эгч, Охин Номингийн хамтаар байсан ба тэнд байж байгаад Б..............а эгч 10 цагийн үед ажилдаа явлаа гээд охин Номингийн хамтаар гарахаар нь бид цуг гараад 21 дүгээр хороолол руу явлаа гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв цуг явж байгаад 31-р байрны хажуугаас салаад О.Г............х бид хоёр манай гэр рүү явж байхад О.Г............х хүн харж байгаарай гээд намайг далан дээр зогсоогоод өөрөө Б..............а эгчийн гэр рүү ороод нэг их удалгүй гараад ирсэн. Тэгээд бид хоёр цуг манай гэрт очоод цүнх авахад О.Г............х өврөөсөө шаазан бурхан, MNBC хүлээн авагч төхөөрөмж гаргаж ирснийг нь цүнхэндээ хийсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 139-141),

- О.Г............хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр би цуг нийтийн байранд байхдаа танилцсан Х.Я.......вын хамтаар танил эгч Б..............агийн гэрт 9 цаг 20 минутын үед очсон юм. ...Тэгээд тэр хоёрыг явахаар нь 10 цаг 10 минутын орчимд эргэж Х.Я.......в бид хоёр Б..............а эгчийн гэрт очоод гэрийнх нь хаалганы нугасны хадаасыг сугалж авч онгойлгоод гэр рүү нь ороод дотроос нь MNBC төхөөрөмж, шургуулган дотроос нь Самсунг Нөт 2 маркийн гар утас, шаазан бурхан байсныг нь аваад...зарсан. ...Харин MNBC төхөөрөмжийг нь зараагүй байсан юм. Тухайн үед Х.Я.......вын байрны мөнгө нэхэгдсэн учир тэр мөнгийг нь олох гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 209.000 төгрөгийн хохирол учирснаас 72.000 төгрөгийн үнэлгээ бүхий MNBC төхөөрөмжийг буцаан өгч (хавтаст хэргийн 38) хохирлоос үлдэх төлбөр болох 137.000 төгрөгийг шүүгдэгч О.Г............х нь 80.000 төгрөг, шүүгдэгч Х.Я.......в нь 57.000 төгрөг (хавтаст хэргийн 143, 166) тус тус төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас О.Г............хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

- Шүүгдэгч Х.Я.......выг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч нар нь улсын яллагчийг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. .

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нар нь гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсныг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Шүүгдэгч О.Г............хын нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс (хавтаст хэргийн 136) 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 56 (тавин зургаа) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн учир шүүгдэгч Х.Я.......вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Г............ход авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн 1808 0125 50405 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурда нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт О..........вийн Г..........х, Боржигон овогт Х.........вын Я.........в нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г............х, Х.Я.......в нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г............хын урьд болон энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь Х.Я.......в нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Я.......вт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Г............хын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.МӨНХЗУЛ