Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 279

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Э.Энхбат,

шүүгдэгч, хохирогч А.Т...........д,

шүүгдэгч, хохирогч Б.Д...........э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өзгөөд овогт А...........хийн Т...........д, Абрахам овогт Б...........нийн Д..............нэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0530 20104 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, хохирогч нарын биеийн байцаалт:

1.Өзгөөд овогт А...........хийн Т...........д, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Соёл судлаач мэргэжилтэй..........................

2. Абрахам овогт Б...........нийн Д..............нэ, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, “.........................., урьд

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч А.Т...........д нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цагийн үед Б.Д..............нийг шатан дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Улмаар яллагдагч Б.Д...........э нь А.Т...........дыг эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж цохилоо гэх шалтгаанаар маргаж, улмаар түүн рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч, хохирогч А.Т...........д: 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө баарнаас гарч явж байхад шатанд дээр 3 хүн байсан. Тэр гуравт хандаж замаа тавиад өг гэж хэлсэн. Тэгсэн зам тавьж өгөөгүйгээс болж бид нар маргасан. Д..............нэ рүү би салаавч өгсөн. Араас нэг эмэгтэй “чи эмэгтэй хүнд салаавч өгдөг хэн бэ” гээд хэрүүл хийгээд араас пивоны шил шидсэн. Пивоны шил нүүр онож цус гарсан. Цагдаа ирээд тэнд байсан бүх хүмүүсийг аваад явсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нийт 1.300.000-1.400.000 төгрөгийн хохирол гарсан хохиролд 1.500.000 төгрөг авсан гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Д...........э: Найз нартайгаа бааранд сууж байгаад баарнаас гараад буцаж ороод пиво авах гэж байхдаа  шатан дээр найз охинтойгоо танихгүй 2 залуутай юм яриад зогсож байсан чинь Т...........д ирээд “замаас холдоод өг” гээд маргалдсан. Тэгээд Т...........д руу пивоны шил шидсэн. Т...........д эхлээд намайг элдвээр хараасан. Хамт байсан найзыг багалзуурдаж хананд шахсан. Надад руу салаавч өгөөд гараараа хүчтэй цохисон. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ, гэсэн чинь намайг түлхсэн баарны гадаа унасан. Мөрдөн байцаалтын шатанд 150.000 төгрөг нэхэмжилсэн Т...........дтой эвлэрээд хохиролд 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

I. Хохирогч Б.Д..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-нд...шөнийн 00 цагийн үед...Цамбагаравын “Рич” нэртэй бааранд орсон. Би 0.45 литрийн савалгаатай 2 шил “Сэнгүр” нэртэй пиво уусан. Манай хоёр найз тус бүр гурван шил пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад 03 цагийн үед бид гурав баарнаас гараад гэртээ харих гээд Цамбагаравын буудал дээр такси барих гэсэн боловч такси олдоогүй. Тэр үед Д..............а “гуравуулаа буцаж баарлуу ороод пиво аваад гэртээ харья” гэж хэлсэн. Тэгээд бид гурав буцаж баарлуу орсон. Би Б..............лын хамт баарлуу ороогүй шатан дээр хүлээж байсан. Д..............а доошоогоо шатаар бууж баарлуу орж пиво авах гээд явсан. Б..............л бид хоёрыг зогсож байхад хоёр...залуу бид хоёрт хандаж “манай гэрт очьё, манай гэрт ууж идэх юм байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоглоод “бид хоёр хүүхэдтэй гадуур явахгүй, харин манай гэрт очьё” гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас Т..............х гэж залуу “наад хоёр пиздагаа явуул” гэж хэлсэн. Тэр үед Б..............л Т..............хыг “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Т..............х “зайл пиздаа минь” гэж хэлээд зүүн гараараа түүний хоолойг нь багалзуурдаад хана руу шахсан. Тэр үед том биетэй хоёр залуу салгаад гадагшаа гаргасан. Би Т..............х хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд шат руу өгсөөд гарах гэж байхад Т..............х зүүн гараараа салаавч гаргаад, миний ам руу цохиод шатаар өгссөн. Би араас нь самардахад хамт явсан найз нь намайг салгаад холдуулсан. ...Миний дургүй хүрээд Т..............хыг барьж авах гэтэл баруун гараараа миний нүүр рүү цохиод цааш нь түлэхэд би хөл алдаад газар унасан. ...Баарны гадна Т..............х баруун гараараа миний зүүн шанаа руу цохиход зүүн шанаа, зүүн хацранд цус хуралт няцралт үүссэн. Намайг газар унахад миний баруун тохойны арьс нь зулгарч мөн баруун хөлний өвдөг зулгарч, өмд өвдөгөөрөө урагдсан. Дээрх гэмтлийг Т..............х учруулсан... Би “Натур” эмнэлэгт толгойны томографийн зураг 120.000 мянган төгрөгөөр авахуулсан. ...Би толгойн эм Полдаминг байнга авч ууж байгаа энэ эм 2000 мянган төгрөг гэдэг. Би нийт 150,000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

2. Гэрч Г.Б..............л (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө ...“Рич” нэртэй бааранд найз Б.Д...........э, Д..............а нарын хамт орж хүний хоёр пиво захиалж уугаад бүжиглэж байгаад 02 цаг өнгөрч байхад үед уг баарнаас гарсан. Бид гурвыг гарах гээд баарны үүдэнд явж байхад үүдэнд үл таних гурван залуу байсан. Би хоёр найзаасаа түрүүлээд баарны үүдээр гарах гэж явахад уг гурван залуугийн нэг нь болох өндөр туранхайдуу залуу нь “манай хоёр найзыг хамт явах уу” гээд Д..............нийг тэвэрч аваад “хамт ууя танайд очих уу, манайд очих уу” гээд байсан. Тэгэхээр нь би тэр гурван залууд хандан тоглоод “бид гурав есөн хүүхэдтэй шдээ, одоо гэртээ харилаа, явлаа” гэхэд хажуугаас Т...........д гэгч залуу “наад пиздануудаа зайлуул” гэхээр нь миний уур хүрээд Т...........д гэгч залууг “чи юу гээд байгаа юм” гэхэд Т...........д гэгч залуу нь дахин “наад гичийнүүдээ зайлуул” гэж хэлэхээр нь би Т...........д гэгч залууг “юу гээд байгаа юм, чи гичийгээс төрөөгүй юу” гээд уур хүрээд Т...........д гэгч залуугийн нурууных нь хэсэг рүү гараараа түлхэхэд Т...........д гэгч залуу эргэж хараад баруун гараараа миний хоолойг чанга базаад зүүн гартаа барьсан байсан тал шилтэй пивоороо намайг цохих гээд дайлсан. Тэр үед Б.Д...........э болиоч гээд хажуугаар орж ирээд салгах гэхэд Б.Д..............ний нүүр рүү нь пиво барьсан байсан гараа түлхээд зууралдсан байдалтайгаар баарны үүдээр гарсан. Тэгээд баарны үүдэнд гарахад Т...........д гэгч залуу миний хоолойноос гараа авахад Д..............нэ газар унасан байсан бөгөөд яаж газар унасныг нь би хараагүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

3. Гэрч М.Д..............а (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Rich бааранд...хүний 3 пиво л уусан байх. Гарахдаа манай 2 найз түрүүлж гараад би араас нь нэмж пиво авч гарах гээд тооцоо хийгээд нэлээд хэдэн минут болоод пиво аваад гараад иртэл манай хоёр найзыг баахан залуучууд тойроод зогсчихсон хэрэлдээд байж байсан. Би яг юу болоод байгааг ойлгоогүй байж байтал Т...........д гээд залуу нь манай найз Д..............ний аманд нь салаавч хийгээд цохичихоод гараад явсан. Бас нэг залуу нь Б..............лыг багалзуурдсан. Тэгээд хэрэлдээд баарны үүдээр бөөнөөрөө чихэлдээд гарсан. Гарч ирчихээд Т...........д гэх залуу нь Д..............ний толгой руу нь цохиход манай найз хойшоогоо саваад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13738 дугаар дүгнэлт

“...хэсэг газрын үзлэгт: ...зүүн шанаанд 1x2.5см улаан хүрэн цус хуралттай, бага зэрэг хавдартай, зүүн хацрын төвгөр орчимд бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, баруун тохойд 1x1.5см, баруун гуяны гадна доод хэсэгт 1x1 см, урд доод хэсэгт 0.5x1 см хөх ногоон өнгийн цус хуралттай. 2018.11.21-ний Натур эмнэлгийн толгойн КТГ-д:...зүүн нүд болон шанаа орчмын хэсгийн зөөлөн эдэд бага хэмжээний хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Б.Д..............ний биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 ба түүнээс дээш удаагийн үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),

5. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Т...........д зүүн гараараа Б.Д..............нийн зүүн шанаа хавьд нь гар хүрч түлхэхэд Д..............нэ хойшоо хөл алдаад газар унаад...” гэх баримт (хавтаст хэргийн 15)

6. Шүүгдэгч А.Т...........дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд ...танил дүү Т..............р, түүний нэг эрэгтэй найзтай хамт...цуг ширээнд суугаад юм ярьж байгаад баарнаас гарах болсон. Баарнаас гараад шатаар гарах гэтэл шатан дээр үл таних гурван эрэгтэй, гурван эмэгтэй зогсчихоод зам тавьж өгөхгүй таглаж зогсчихоод байхаар нь би “замаа тавиад өгчих” гэж хэлэхэд нөгөө гурван эмэгтэйгийн нэг нь буюу одоо, энэ хэрэгт миний нүүр лүү пивоны шил шидэж намайг хохироосон Д..............нэ гэдэг эмэгтэй “тойроод гарчихаж болохгүй байгаа юм уу” гэхээр нь би урдаас нь “наагуур чинь яаж багтдаг юм наанаасаа холдооч” гэж хэлээд мөн хажууд нь зогсож байсан танихгүй залуучуудад нь хандан “наадуулаа зайлуулаач” гэсэн. Тэгтэл Д..............нэ “чамд ямар хамаатай юм дуугүй гараад зайлаач” гэхээр нь гэнэт миний дургүй хүрээд “чамд намайг хөөх эрх байхгүй шүү” гэж хэлээд Д..............ний нүүр лүү нь гараараа салаавч өгөөд хажуугаар нь гарсан. Тэгтэл араас Д..............ний хажууд зогсож байсан нэг эмэгтэй найз нь хүрч ирээд миний нуруу руу гараараа цохиод “чи эмэгтэй хүн рүү салаавч өгдөг хэн юм” гэхээр нь би хариуд нь “зүгээр цаашаа яв” гэхэд намайг байж бай гээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэр үед хажуугаар нь Д..............нэ орж ирээд намайг цохих гээд гараа далайхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нүүр лүү нь гараараа нэг удаа түлхэхэд Д..............нэ хөл алдаж газар унасан. ...би өөрийн гэм бурууг ойлгож иргэн Д..............нэтэй эвлэрч хохирлын талаар маргаангүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70),

II. Хохирогч А.Т...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө би ганцаараа пиво уух гээд Цамбагаравын Рич бааранд орж, пиво уугаад сууж байтал миний таньдаг дүү найзтайгаа орж ирэхээр нь цуг юм ярьж пиво ууж байгаад баарнаас гараад шатаар гарах гэтэл шатан дээр 3 залуу, 3 эмэгтэй зогсочихоод зам тавьж өгөхгүй таглаж зогсочихоод байхаар нь замаа тавиад өгчихөөч гэснээс болж хэрүүл маргаан болсон. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь нь би салаавч өгчихөөд гараад явтал араас нүдний шилтэй эмэгтэй хүрч ирээд “чи эмэгтэй хүнд салаавч өглөө” гээд баарны үүд хэсэгт маргалдаад зогсож байтал нүүр рүү нэг юм онох шиг болсон. Миний нүүрнээс цус гоожоод юм харж болохгүй байсан, хажууд байсан таньдаг дүү “нүүр рүү чинь пивоны шил шидчихлээ ш дээ” гэж хэлсэн. Би малгайгаараа нүүрээ дараад зогсож байхад нүдний шилтэй эмэгтэй, улаан куртиктэй эмэгтэй миний толгой руу гараараа цохиод ардаас хүрч ирээд өшиглөөд байсан...бор шаргал куртиктэй эмэгтэй нь би шидсэн гэж өөрийгөө хэлж байсан...би баруун зүүн нүдэндээ оёдол тавиулсан, толгой жаахан дүүрч өвдөж байгаа, зүүн нүднийхээ харааг шалгуулаарай гэж эмч зөвлөсөн, одоогоор эмчилгээний зардалд 1.300.000 төгрөгийн зарлага гаргасан...ажилгүй байсан мөнгө болох 1 сарын цалин 4.000.00 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

2. Гэрч Т.Т..............р (хохирогч А.Т...........дын танил дүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө найз Э.............рийн хамт 01 цагийн үед “Рич” нэртэй бааранд орсон. Тэр үед манай байрны ах Т...........д текен дээр зогсож байхаар нь мэндэлээд гар бариад өнгөрсөн. Би найз Э.............рын хамт 0.5 литрийн савалгаатай пиво авч уугаад бүжиглэж байгаад 03 цагийн үед Т...........д ахтай хамт баарнаас гараад дээшээ шатаар гарахад гурван хүүхэн хоёр залуугийн хамт юм яриад зосгож байсан. Тэгэхэд тэр хэдэд хандаж Т...........д ах “холдож бай зөрье” гэж хэлэхэд улаан куртиктэй эмэгтэй “юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Т...........д хариуд нь “зөрье гээд байгаа юм биш үү” гэж хэлэхэд улаан куртиктэй  эмэгтэй Т...........дод хандаж “хүүхэн шиг пизда чинь юу гээд байна” гэж хэлж байсан. Би бөөлжих гээд түрүүлж гараад эргээд харахад Т...........д ах тонгойсон нүдээнээс нь цус гарч байсан. ...Т...........д ахын зүүн нүдний арьс нь язарсан байсан болохоор Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүлж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29)

3. Гэрч Г.Б..............л (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д..............нэ босоод Т...........дыг цохих шиг болсон ба яг юугаар яаж цохисоныг нь хараагүй. Тэгсэн чинь тэр Т...........д гэгч залуугийн нүүрнээс нь цус гарсан харагдсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

4. Гэрч М.Д..............а (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Т...........д гэх залуу нь Д..............ний толгой руу нь цохиход манай найз хойшоогоо саваад унасан. Д..............нэ босч ирэхдээ миний барьж байсан пивоны нэгийг шүүрч аваад шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13619 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...баруун хөмсөгт 2.5х0.2 см, зүүн нүдний дээд, доод зовхи хамарсан 4.0х0.2см хэмжээтэй, зах ирмэг тэгш бус, тус тус мэс заслын оёдол бүхий шархтай, дээд зовхинд 3.0х0.8 см, доод зовхинд 4.0х0.7см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хаван хавдартай.

Эмнэлгийн бичиг баримтад: “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...зүүн талын нүдний ухархайн дотор хана 2, 3см өргөн дотогш этмойд хөндий рүү 0.5 см гүн хэмжээтэй цөмөрсөн шинэ хуучин хавсарсан хугаралтай...Хамрын ясны зүүн хажуу хана зөрүүтэй бороолсон хуучин хугаралтай. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш хуучин мурийлттай...зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан склероз өөрчлөлттэй...зүүн нүд хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай... гэжээ ...ДҮГНЭЛТ

1. А.Т...........дын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41)

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжээчийн 15 дугаартай дүгнэлт

“...1.А.Т...........дын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. А.Т...........дын биед учирсан баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхины шарх нь одоогоор Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах заалтад хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54),

7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Д..............нэ...унасан газраасаа бор өнгийн пивоны шил баруун гартаа барьж байгаад Т...........д руу шидэхэд нүүрэн тус газар нь онож Т...........д нүүрээ дараад зогсож байна...” гэх баримт (хавтаст хэргийн 15)

8. Шүүгдэгч Б.Д..............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Т...........дод хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд шат руу өгсөөд гарах гэж байхад Т...........д зүүн гараараа салаавч гаргаад миний амруу цохиод шатаар өгссөн. Би араас нь самардахад хамт явсан найз нь намайг куртикнээс гараараа татаад холдуулсан. ...Миний дургүй хүрээд Т...........дыг барьж авах гэтэл баруун гараараа миний нүүр лүү цохиод түлхэхэд би хөл алдаад газар унасан. Намайг газар унах үед гар доор пивоны хоосон шил байхаар нь гартаа барьж байгаад Т...........д руу шидэхэд нүүр нь тус газар нь оносон. Тэгтэл Т...........д өмсөж байсан малгайгаа тайлаад нүүрээ дараад зогсоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75)

9. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Камер нь баарны дотор талын хаалгаар Д..............нэ гарч ирэхэд...хамгийн ард нь Т...........д баруун гартаа хүрэн өнгийн пивоны шил барьсан...байдалтай гарч ирж байв. Д..............нэ Т...........дод хандаж хоорондоо юм ярихад Т...........д баруун гараараа салаавч гаргаад Д..............ний аманд хүргэхэд...Д..............нэ Т...........дын араас нурууруу нь хоёр гараараа ээлжилж цохиж байв. Баарны гадна талын үүдний талбайг харуулсан хяналтын камерийн бичлэгт: Рич баарнаас Т...........д 03 цаг 43 минутын үед ...гарч ирэв. Б.Д...........э баарнаас гарч ирээд А.Т...........д руу дайрав...” гэх баримт (хавтаст хэргийн 15)

- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 16),

- Хохирогч А.Т...........дын эрүүл мэндэд учирсан гэх хохирлын 1.193.000 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 59-63), хохирол барагдуулах хэлцэл баримт (хавтаст хэргийн 122), хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт (хавтаст хэргийн 143),  

- Шүүгдэгч, хохирогч А.Т...........дын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 113, 115), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 117), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 96-112, 114, 116),

- Шүүгдэгч, хохирогч Б.Д..............ний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 89, 91), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 85-86), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 81-82, 90), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.

-Шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нар нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Цамбагарав үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Rich” нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 03 цаг 43 минутад үл ойлголцон, зохисгүй үйлдэл яриа гаргаж, шууд санаатай үйлдлээр А.Т...........д нь Б.Д..............нийг “шатан дээр зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, Б.Д...........э нь А.Т...........дыг “эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж цохилоо” гэх шалтгаанаар түүнлүү пивоны шил шидэж, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Б.Д..............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-нд...шөнийн 00 цагийн үед...Цамбагаравын “Рич” нэртэй бааранд орсон. ...хажуу талаас Т..............х гэж залуу “наад хоёр пиздагаа явуул” гэж хэлсэн. ...Би Т..............х хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд шатруу өгсөөд гарах гэж байхад Т..............х зүүн гараараа салаавч гаргаад, миний амруу цохиод шатаар өгссөн. ...Миний дургүй хүрээд Т..............хыг барьж авах гэтэл баруун гараараа миний нүүрлүү цохиод цааш нь түлэхэд би хөл алдаад газар унасан. ...Баарны гадна Т..............х баруун гараараа миний зүүн шанаа руу цохиход зүүн шанаа, зүүн хацранд цус хуралт няцралт үүссэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

- Гэрч Г.Б..............л (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т...........д гэгч залуу “наад пиздануудаа зайлуул” гэсэн...баарны үүдэнд гарахад Т...........д гэгч залуу миний хоолойноос гараа авахад Д..............нэ газар унасан байсан бөгөөд яаж газар унасныг нь би хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Гэрч М.Д..............а (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Т...........д гээд залуу нь манай найз Д..............ний аманд нь салаавч хийгээд цохичихоод гараад явсан. ...баарны үүдээр бөөнөөрөө чихэлдээд гарсан. Гарч ирчихээд Т...........д гэх залуу нь Д..............ний толгой руу нь цохиход манай найз хойшоогоо саваад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13738 дугаар дүгнэлт “...1. Б.Д..............ний биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун гуяны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37),

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Т...........д зүүн гараараа Б.Д..............нийн зүүн шанаа хавьд нь гар хүрч түлхэхэд Д..............нэ хойшоо хөл алдаад газар унаад...” гэх баримт (хавтаст хэргийн 15)

- Шүүгдэгч А.Т...........дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Д..............нэ “чамд ямар хамаатай юм дуугүй гараад зайлаач” гэхээр нь гэнэт миний дургүй хүрээд “чамд намайг хөөх эрх байхгүй шүү” гэж хэлээд Д..............ний нүүр лүү нь гараараа салаавч өгөөд хажуугаар нь гарсан. ...Д..............нэ орж ирээд намайг цохих гээд гараа далайхаар нь би өөрөөсөө холдуулах гээд нүүр лүү нь гараараа нэг удаа түлхэхэд Д..............нэ хөл алдаж газар унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70),

2. Хохирогч А.Т...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “замаа тавиад өгчихөөч гэснээс болж хэрүүл маргаан” болсон. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь нь би салаавч өгчихөөд гараад явтал араас нүдний шилтэй эмэгтэй хүрч ирээд “чи эмэгтэй хүнд салаавч өглөө” гээд баарны үүд хэсэгт маргалдаад зогсож байтал нүүр рүү нэг юм онох шиг болсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Гэрч М.Д..............а (хохирогч Б.Д..............ний найз) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Т...........д гэх залуу нь Д..............ний толгой руу нь цохиход манай найз хойшоогоо саваад унасан. Д..............нэ босч ирэхдээ миний барьж байсан пивоны нэгийг шүүрч аваад шидсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13619 дугаар дүгнэлт “...1. А.Т...........дын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41)

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Д..............нэ...унасан газраасаа бор өнгийн пивоны шил баруун гартаа барьж байгаад Т...........д руу шидэхэд нүүрэн тус газар нь онож Т...........д нүүрээ дараад зогсож байна...” гэх баримт (хавтаст хэргийн 15)

- Шүүгдэгч Б.Д..............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Т...........дод хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлээд шатруу өгсөөд гарах гэж байхад Т...........д зүүн гараараа салаавч гаргаад миний амруу цохиод шатаар өгссөн. ...Т...........д ...намайг газар унагах үед гар доор пивоны хоосон шил байхаар нь гартаа барьж байгаад Т...........д руу шидэхэд нүүр нь тус газар нь оносон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75)

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Д..............нэ Т...........дод хандаж хоорондоо юм ярихад Т...........д баруун гараараа салаавч гаргаад Д..............ний аманд хүргэхэд...Д..............нэ Т...........дын араас нурууруу нь хоёр гараараа ээлжилж цохиж байв. ...Рич баарнаас Т...........д 03 цаг 43 минутын үед ...гарч ирэв...” гэх баримт (хавтаст хэргийн 15) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Т...........д үйлдлийн улмаас Б.Д..............ний биед, Б.Д..............ний үйлдлийн улмаас А.Т...........дын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Т...........д, Б.Д..............н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т...........д нь 1.193.000 төгрөгний баримтыг (хавтаст хэргийн 59-63) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн байх бөгөөд тухайн хохирлыг шүүгдэгч Б.Д...........э нь төлж бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Б.Д...........э нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Т...........доос нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаан гаргаж өгсөн (хавтаст хэргийн 143)

Иймд шүүгдэгч нарыг хэн хэндээ төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг

Шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нар нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага ялгамжтай хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нар тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1808 0530 20104 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т...........д, Б.Д...........э нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өзгөөд овогт А...........хийн Т...........дыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Абрахам овогт Б...........нийн Д..............нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т...........д, Б.Д...........э тус бүрийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т...........д, Б.Д...........э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогч нар нь гомдол, саналгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ