Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 64

 

  

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би С.Сумъяад холбогдох 2394000 төгрөг гаргуулах тухай Д.Бадамцэцэгийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 3-07 тоотод оршин суух, ЖЮ76030202 регистрийн дугаартай, Бүрд овогт Дамбын Бадамцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2015 оны 4 сарын 28-ны өдөр Сумъяад 1 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй, 2200000 төгрөг зээлүүлсэн. 2015 оны 5 сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч гэрээнд заагдсан хугацаанд мөнгөө өгөөгүй. Нэг хороонд хамт олон жил амьдарсан, нэг нэгнээ сайн таньж мэдэхийн хувьд нөхөр Энхболд нь өвчтэй, оюутан хүүхэдтэй байсан болохоор харилцан тохиролцож хүүг зогсоож, үндсэн мөнгө 2200000 төгрөгийг өгч болно гэж тохирсон боловч одоог хүртэл үндсэн мөнгөнөөс 870000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1330000 төгрөгийг хүү тооцолгүй 1 жил 8 сар болсон байна. Чирэгдэл учруулсан энэхүү байдлыг харгалзан үзэж үндсэн мөнгө 1330000 төгрөг дээр 8 сарын хүү болох 1064000 төгрөгийг нэмж, нийт 2394000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 1-15 тоотод оршин суух, ЖЮ66022800 регистрийн дугаартай, Цагаангууд овогт Содномын Сумъяа, нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 2394000 төгрөгөөс 1064000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч С.Сумъяа нь үлдэгдэл 1330000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцлоо гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь хариуцагч С.Сумъяад холбогдуулан 2394000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Бадамцэцэг, хариуцагч С.Сумъяа нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч Д.Бадамцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 2394000 төгрөгөөс 1064000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч С.Сумъяа нь үлдэгдэл 1330000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нөхцлүүдийг харилцан тохиролцжээ.  

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.