Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 7

 

 нэхэмжлэлтэй иргэний

             хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс: *********************

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                              Л.Амарсанаа

                                             Г.Давааренчин

                        Оролцогчид

            Хариуцагчийн төлөөлөгч    *******

            Хариуцагчийн өмгөөлөгч    *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 676 дугаартай *******ийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* албанд холбогдох “Гэм хор учруулснаас үүссэн хохирол 1.894.900 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Ш.Үүрийнтуяа миний бие 2004 онд ******* овогтой холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 тоот *******ээр Г.Батбаатарыг 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин   төрсөн эцэг мөн болохыг тогтоож, сар бүр 11 нас хүртэл хүн амын амьжиргааны доод түвшингийн тал хувиар, 11-16 нас хүртэл суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэхээр *******лэсэн.

Уг *******ийн дагуу ******* ******* ******* албанд харъяаллын дагуу 71 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгч хуваарилагдсан бөгөөд 2007 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр цалин хөлс  бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэл хүргүүлэн ажиллагаа хийж эхэлсэн.

Эхний хэдэн саруудад ******* гарсан өдрөөс хойш тэтгэлэг гаргуулах ёстой гээд 70.000 төгрөгөөр нилээн хэдэн сар төлбөр гаргуулсан. Хэдэн сар хэдэн төгрөг гаргуулсныг мэдэхгүй. Тэгээд ******* гүйцэтгэлийн ажиллагаа эхлэхээс өмнөх саруудыг нөхөн гаргуулж дууссан гээд 11 нас хүртэл буюу 2011 оны 11 сар хүртэл сар бүр 36000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сараас хойш сар бүр 91.200 төгрөг гаргуулж олгодог байсан.

Хүүхдийн тэтгэлгээ хуульд зааснаар буюу хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр авахгүй байгаа гэдгээ сүүлд мэдсэн.

2008 оноос эхлэн хүүхдийн тэтгэлгийн мөнгийг “ХААН” банкан дахь дансаар шилжүүлж өгдөг болсон бөгөөд өөрийн дансны хуулгын баримтаас шүүн үзэхэд:

2008 онд 42000 төгрөг, 2009 онд 114.600 төгрөг, 2010 онд 117.450 төгрөг, 2011 онд 234.750 төгрөг, 2012 онд 374.100 төгрөг, 2013 онд 449.700 төгрөг, 2014 онд 533.100 төгрөг, 2015 онд 29.200 төгрөгийг тус тус дутуу гаргуулан олгосон байна. Нийт 1.894.900 төгрөг  болж байна.

******* ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гомдолтой байна. 2016 оны 2 сарын 29-ний өдөр Г.ай тохиролцон ******* гүйцэтгэлийн  ажиллагааг хаалгах хүсэлт гарган хаагдсан байгаа.

Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандсан бөгөөд шүүхээс 65.1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдаанаас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоол гарсан. Түүний дагуу одоо ******* гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргахаар ажиллагааг дуусгавар болгосон. Гомдол гаргах эрхгүй гэсэн хариу өгч байгаа.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдахаас өмнө энэ асуудал үүссэн мөн нэгэнт надад бодитой 1.894.900 төгрөгийн хохирол учирсан байх тул энэхүү хохирлыг буруутай этгээдээс буюу Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* албанаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Ш.Үүрийнтуяа нь 2004 онд ******* овогтой холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гарган улмаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн *******ээр Г.Батбаатар нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна. Улмаар 2006 онд Сэлэнгэ аймаг дахь ШШГА-ны 71 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгч анх хуваарилагдан очсон бөгөөд өнөөдрийг хүртэл гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна.

Хүүхдийн тэтгэлгийг шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 нас хүртэл бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээний тал хувиар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа тохиолдолд 18 нас хүртэл/ хэмжээгээр тус тус тэжээн тэтгүүлэхээр *******лэж байгаа бөгөөд нэхэмжлэгч  хувьд “амьжиргааны доод түвшингийн хэмжээний тэтгэлэг авахгүй байна” гэдгээ 2014 оны намар 10 сард анх олж мэдсэн. Өмнө нь хүүхдийн тэтгэлгийн  хэмжээний талаар ******* гүйцэтгэгчээс /Долгорлхам/ асууж тодруулахад “хүүхдийн тэтгэлгийг нэмэх тухай хууль гарах ёстой одоогоор хууль гараагүй байгаа” гэсэн хариулт өгдөг байсан байна. ******* ******* ******* албаны баримт бичигтэй танилцаж үзэхэд Шийдвэр ******* тухай хуульд /12.1/ ******* баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор ******* ******* ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн ******* гүйцэтгэгчид хуваарилна мөн хуулийн 12.2-т зааснаар ******* ******* ******* албанаас үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон  ******* баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна гэж заасан байхад 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* гарч 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* хуудас бичигдсэн баримт бичигт 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ******* албаны үүсгэх 608 дугаартай тогтоол үйлдсэн нь цаг хугацааны хувьд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа юм. Мөн 6 дугаар сард тогтоол үйлдэн  ажиллагааг үүсгэсэн хэдий ч ******* гүйцэтгэгч төлбөр төлөгч этгээдэд буюу Г. 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 зарлан дуудах хуудас, 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2 зарлан, 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 зарлан дуудах хуудас хувийн хэрэгт  авагдаж 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр анхны цалин хөлс бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Үүнээс харахад ******* гүйцэтгэгч нь хуульд заасан өөрийн үүрэгт ажилдаа илтэд хайнга хандсан болох нь харагдаж байна.

        …Цагдаагийн байгууллагаас авсан баримтаас үзэхэд хүүхдийн тэтгэлгийг сар бүрийн эцэст тогтмол шилжүүлж байгааг харж болно гэсэн хэдий ч шүүхийн ******* ******* албанаас төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн огноог харахад 2014 оны 2-4 сарын мөнгийг 5 дугаар сард 2 хуваан хийсэн мөн 5-6 сарын мөнгийг 7 сард, 7 сарын мөнгийг 8 сард, 8 сарын мөнгийг 10 сард тус тус хийсэн байгаа юм. Тухайн үед мөнгөө орсон эсэхийг лавлан асуухаар “...цагдаагаас ороогүй байна. Цагдаагийн байгууллагын нягтлангаас асуухаар  манайхаас цаг тухайд нь  сарын сүүлээр мөнгийг нь хийж байгаа ******* ******* ******* албанаас асуу...” гэх мэт байдлуудыг удаа дараа гаргадаг байсан байна. Ийнхүү төлбөр авагчийн хууль эрх зүйн мэдлэг тааруу байдлыг ашиглан ******* ******* ******* албанд хийх ёстой ажиллагааг цаг хугацаанд нь хийхгүй байсны улмаас буюу санаатай эс үйлдлээр төлбөр авагчийг хохироож байсан учир төлбөр авагчид учирсан хохирлыг нэхэмжлэхээр шүүхэд хандаж байна.

 Хууль зүйн сайдын 2013 оны 8 дугаар 23-ны өдрийн А/181 дугаар журам шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан ******* гүйцэтгэгчид урамшуулал олгох журмын 2.3-т зааснаар “...хүүхдийн тэтгэлэг бусдын амь бие эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр, торгох болон эд хөрөнгө хураах ялаас урамшуулал суутгахгүй...” гэж заасан байх бөгөөд төлбөр авагч иргэнд энэ талаар буруу ойлголт төрүүлэн 2014 оны11 сар хүртэл хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр олгож байгаагүй нь ******* гүйцэтгэгчийн буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан хохирол гэж үзэхээр байна. ******* ******* ******* тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар  “******* гүйцэтгэгчээс иргэн байгууллагад учирсан хохирлыг хуульд заасан журмыг баримтлан барагдуулна” гэж заасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар “...хуульд тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна...” гэсэн үндсэн зарчмын дагуу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол “төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхийн улмаас бусдад  гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэсний дагуу Сэлэнгэ аймаг дахь ******* ******* *******  албанаас нэхэмжлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

         Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар энэ хуулийн 498.2-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан учир төр дараа нь буруутай албан тушаалтнаас хохирлыг барагдуулах бүрэн боломжтой юм. Ямар учраас төлөгдөөгүй тэтгэлгийг төлбөр төлөгчөөс нэхэмжлэхгүй байгаагийн учир гэвэл Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч бусад иргэн холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно гэж заасан байх бөгөөд тухайн төлбөр төлөгч нь сар бүр ******* гүйцэтгэгчээс өгсөн мэдэгдлийн дагуу тэтгэлгийг шилжүүлж үүргээ сайн биелүүлж байхад төрийн албан хаагчийн буруутай хайхрамжгүй илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирох ёсгүй гэж бодсны үндсэн дээр хариуцагчаа төр хэмжээн тодорхойлсон болно.

      ...Иймд 2008 оноос 2015 он хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийн зөрүү болох 1.894.900 төгрөгийг ******* ******* ******* Ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* албанаас гаргуулж өгнө үү…” гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч гэм хорын хохиролд 1.894.900 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай албанаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн *******ээр Г.Батбаатараас Ш.Үүрийнтуяад 1 хүүхдийн тэтгэлэг олгуулахаар заасны дагуу 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ******* хуудас бичигдэж ирсэн. Тэтгэлэг төлөгч Г.Батбаатар цалингийн суутгалаас тэтгэлэг төлдөг байсан. 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ******* ******* ажиллагаа явагдаад тэтгэлгийн мөнгө төлөгдөөд цалингийн тодорхой хувиар суутгал хийгээд явж байсан. Тэтгэлэг төлөгч Батбаатараас тэтгэлэг гаргуулах үед миний хүүхэд биш гэж маргаж байсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэтгэлэг авагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунзаяа нь ******* гүйцэтгэлийн ажиллагаатай танилцъя гэсэн хүсэлт гаргасны дагуу танилцаад хүүхдийн тэтгэлэг дээр хуримтлал үүссэн байна гэж ярилцаад энэ асуудлыг яаж шийдэх вэ? гэсэн хүсэлт гаргасны дагуу материал хянагдаад 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн суутгалыг цалин орлогоос хийх суутгалыг нэмэгдүүлсэн байдаг. Тухайн үед цалингаас нь суутгал хийх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. ******* ******* ******* тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгийг нь битүүмжилсэн. Ингээд Батбаатарын цалингийн суутгалаас хүүхдийн тэтгэлгийн мөнгө шилжигдэн нөхөн гаргагдаж байтал Батбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн үед Ш.Үүрийнтуяа нь өөрийн биеэр ******* ******* ******* албанд хандаж ******* ******* ажиллагаанаас татгалзаж байна гэсэн хүсэлт гаргасан. Цаашид ******* ******* ажиллагаанд гомдол гаргахгүй 888 тоот албан бичгээр ******* ******* ажиллагааг зогсоож 71/1 тоотоор ажиллагаа дуусгавар болсон. Шийдвэр ******* ажиллагаа түдгэлзүүлэх хугацааны 6 сая төгрөг төлөгдөж үлдэгдэлтэй байгаа боловч тэтгэлэг авагчийн өөрийнх нь хүсэлтээр дуусгавар болсон. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг, эх хоёр нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу манай албанаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлгүй Батбаатараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Манай албанаас хууль бус ажиллагаа хийсэн зүйлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүүхдийн тэтгэлгийн зөрүү мөнгийг өгөх боломжгүй. Батбаатараас мөнгийг төлүүлэх ямар үндэслэл байна гэхээр манай талаас цалингийн суутгал хийгээд явж байхад өөрсдөө хүсэлт гаргаж тэтгэлгийг зогсоосон. Тэтгэлэг авагч нь ай эвлэрсэн тул ******* ******* ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 676 дугаартай *******ээр:

 - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* албанаас 1.894.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяад олгож,  

  •         Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 -д зааснаар нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяагаас улсын тэмдэгтийн хураамж 45.268 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 45.268 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор *******лэсэн байна.

         Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:

         “…Тэтгэлэг төлөгч, авагч хоёр хоорондоо хэлэлцэн тохирч гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгонгуутаа  дараа нь тэтгэлгийг мөнгийг дутуу олгож гэм хор учруулсан гэж Төрийн байгууллагаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа нь үгсэн хуйвалдаж, хууран мэхэлсэн шинжтэй, тэтгэлэг төлөгчөөс мөнгө гаргуулахгүй орхигдуулаад Төрийн байгууллагаас мөнгө гаргуулах гэсэн зорилготой үйлдэл бөгөөд мөн хүүхдийн эрх ашгийн төлөө ажиллаж байсан гүйцэтгэлийн ажиллагааг зориудаар зогсоолгосон нь хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй, Төрийн байгууллага тэтгэлэг авагчид  гэм хор учруулсан байна  гэж үзэж *******лэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх манай гүйцэтгэлийн албыг нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзсэн. Гэм хор учруулна гэдэг нь хууль бус үйлдэл байхыг ойлгодог.

         ******* *******т зааснаар тэтгэлгийг Г.Батбаатар төлөх ёстой. Иймд хэрвээ тэтгэлэг авагч нэхэмжлэл гаргах гэж байгаа бол тэтгэлэг төлөгч Г.Батбаатараас тэтгэлгийн мөнгийг нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байна.

          Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглээгүй, бодит байдалд тохирохгүй,  шударга ёсны зарчимд нийцээгүй ******* гаргасан гэж үзэж гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 676 дугаартай *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

          Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтуудыг хэрэглээгүй. Энэ хэргийг шүүхэд ирэхээс өмнөх асуудлыг нарийн тогтоогоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 3 дугаар заалтыг зөрчсөн.

Энэ хэрэг бол гэм хорын асуудал биш, хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой асуудал юм. Үүнээс л ******* ******* ******* ажиллагаа хууль бус үйл ажиллагаа биш гэдэг нь харагдаж байна. н.Долгорлхам ******* гүйцэтгэгч ажлаа хийгээд явж байхад талууд эвлэрсэн. Харин ******* гүйцэтгэгч тэтгэлэг төлөгчийн өгсөн мөнгийг нь өгөхгүй замаас нь үрэгдүүлсэн ч юм уу ямар нэг хохироосон асуудал байхгүй.

Хүүхдийн тэтгэлэг авагч өөрөө ******* ******* ******* албан дээр ирээд “...эвлэрлээ, ******* ******* ажиллагааг хааж өгөөчээ...” гэсэн атлаа дараа нь төрийн байгууллагаас нэхэмжилсэн нь буруу юм...” гэв.

Үндэслэх нь:

Анхан  шатны шүүх хэрэг хянан *******лэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалын үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяа нь Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн албанд холбогдуулан гэм хор учруулснаас үүссэн хохирол 1.894.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэлийн алба нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүүхдийн тэтгэлэг төлөгч Г.Батбаатараас 2008 оноос 2015 он хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлгийн зөрүү 1.894.900 төгрөгийг авч чадаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхийн улмаас бусдад  гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана...” гэсний дагуу гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 Харин хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдсан гомдлын дагуу хэргийн материалыг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн *******ээр Г.Батбаатараас нэхэмжлэгч Ш.Үүрийнтуяад 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар *******лэсний дагуу хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* алба нь 2006 оны 08 дугаар сарын 10-ны өдөр  ******* ажиллагааг үүсгэж  төлбөр төлөгч цалингаас тодорхой хувиар суутгал хийх талаар мэдэгдлийг түүний ажиллаж байгаа байгууллагад 2006.08.10-ны өдөр, 2007.01.09-ний өдөр, 2008.04.21-ний өдөр, 2011.11.02-ны өдөр тус тус хүргүүлэн улмаар суутгалыг төлбөр авагчид шилжүүлж байжээ. /хх-ийн 41,42,44,45/

Төлбөр авагч Ш.Үүрийнтуяа нь ******* гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус албанд тэтгэлгийн хэмжээг жил бүр амьжиргааны доод түвшин өөрчлөгдсөнтэй холбогдуулан тэтгэлгийг төлбөр төлөгчөөс дутуу гаргуулсан тухай гомдол гаргасан байна. /хх-ийн 111/

Тус гомдлын дагуу ******* гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгчийн цалингаас 50 хувиар суутгал хийх мэдэгдэл хүргүүлэн суутгал хийхтэй холбогдуулан төлбөр төлөгч Г.ай төлбөр дутуу суутган тооцсон тухай ярилцан тэмдэглэл хөтөлсөн, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлбөр төлөгч эд хөрөнгөд үзлэг хийж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Эд хөрөнгийг нь битүүмжлэх тухай” 71/01 дугаартай тогтоол тус тус гаргасан байна./хх-ийн 35-38/

Мөн төлбөр авагчийн энэхүү гомдлын дагуу ******* ******* гүйцэтгэлийн албаны ахлах гүйцэтгэгч, улсын байцаагч ******* нь тэтгэлэг төлөгч Г. холбогдох ажиллагааны материалыг хянаж 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай “Цалин хөлснөөс суутгал хийх мэдэгдлийг хүчингүйд тооцох тухай” акт гаргасан байна. /хх-ийн 148/

 Энэ дагуу төлбөр төлөгч цалин хөлснөөс 50 хувиар тооцон суутгал хийж, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 164.300 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 281.458 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 328.600 төгрөгийг тус тус төлбөр авагч Ш.Үүрийнтуяад олгожээ. /хх-ийн 106-108/

Энэхүү шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагааг төлбөр төлөгч өмгөөлөгч Г.Батбаярын хүсэлтээр 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1616 дугаартай шүүгчийн захирамжаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн ******* гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж 2015 оны 03 сарын 16-ны өдрийн 644 дугаартай шүүгчийн захирамжаар тус ажиллагааг сэргээсэн байна. / хх-ийн 113, 114/

******* ******* гүйцэтгэлийн ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсний дараа төлбөр авагч Ш.Үүрийнтуяа нь 2005.04.20-ны өдрийн 460 дугаартай *******ийн гүйцэтгэлийн ажиллагаанаас татгалзаж тус ажиллагааг хаалгах талаар хүсэлт гаргасан бөгөөд түүний энэхүү хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай х/т71-1 дугаартай тогтоолыг ******* гүйцэтгэгч Б.Мөнх-Отгон гаргаснаар 2005.04.20-ны өдрийн 460 дугаартай шүүхийн *******ийн гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. /хх-ийн 54/

Дээрх нотлох баримтуудаас үзвэл: Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн *******ийн дагуу төлбөр төлөгчөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахдаа хүн амын амьжиргааны доод түвшиний мөрдөх хэмжээ өөрчлөгдөх тухай бүрд нь Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтад уялдуулан хүүхдийн тэтгэлэг төлөх хэмжээ өөрчлөгдсөн талаар төлбөр төлөгчид мэдэгдэн улмаар цалин хөлсөөс суутгал хийх хувийг өөрчлөх ажиллагааг хийх үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тэтгэлэг хуулиар тогтоосон хэмжээгээр төлбөр авагчид шилжээгүй буюу төлбөр төлөгчөөс 1.894.900 төгрөгийн тэтгэлэгийг олгоогүй, дутуу гаргуулсан байна.

Төлбөр дутуу төлөгдсөн талаар төлбөр авагч  Ш.Үүрийнтуяа нь ******* ******* гүйцэтгэлийн албанд гомдол гаргасны дагуу ахлах ******* гүйцэтгэгч нь ажиллагааны материалыг хянаж, төлбөр төлөгчтэй уулзан дутуу төлүүлсэн тэтгэлгийг гаргуулах талаар хуулийн дагуу зохих ажиллагаа хийж, улмаар тодорхой хэмжээний төлбөрийг төлбөр төлөгчөөс гаргуулан төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэлийн ажиллагаа хийж байх явцад төлбөр төлөгч Г.Батбаатар нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 460 дугаартай *******ийг хянуулахаар шүүхэд гомдол гаргасан, энэхүү гомдлын дагуу 460 дугаартай *******ийн гүйцэтгэлийн ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн ажиллагаанаас төлбөр төлөгч Г.Батбаатар төлбөр авагч Ш.Үүрийнтуяа нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр татгалзан ******* гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгожээ.

            ******* ******* гүйцэтгэгч нь хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч төлбөр авагчийн гомдлын дагуу төлбөр төлөгчөөс дутуу төлөгдсөн тэтгэлгийг нөхөн гаргуулахаар тодорхой ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нь дутуу олгогдсон тэтгэлгийг цалингаасаа 50 хувь суутгал хийлгэх замаар нөхөн төлөхөөр зөвшөөрч ажиллагаа явуулж байхад тухайн хариуцагч байгууллагаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас буюу  шүүгчийн захирамжаар гүйцэтгэлийг ажиллагааг түдгэлзүүлж, улмаар төлбөр авагч нь тус ажиллагаанаас татгалзан дуусгавар болсон зэрэг нь хариуцагч байгууллагыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ

            Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэлгийн зөрүүг хууль ёсны шүүхийн *******ийн дагуу тэтгэлэг төлөгчөөс нөхөн гаргуулах боломж, эрх нь нэхэмжлэгчид байсан байх бөгөөд тэрээр ******* ******* ажиллагаанаас татгалзсанаар энэхүү боломжоо алдсан байх тул гэм хорын хохирлыг шүүхийн ******* ******* байгууллага хариуцах үндэслэлгүй байна. 

            Энэ талаар хариуцагч байгууллагаас гаргасан татгалзал болон гэм буруугийн талаар анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй хэргийг хянан *******лэсэн нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Иймд хариуцагчийн шүүхийн ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэсэн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан атлаа 2017 оны 01 сарын 24-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т  “анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр хэтрүүлж, 21 хоногийн дараа давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 676 дугаартай *******ийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь ******* ******* ******* албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.268 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан *******лэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

ДАРГАЛАГЧ                             Б.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                            Л.АМАРСАНАА

                                                 Г.ДАВААРЕНЧИН